Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Сумын ерөнхий танилцуулга

           Сэцэн хан аймгийн Боржигон Сэцэн вангийн хошуу Ардын засгийн газраас 1923 оны 01 сарын 05-нд Монгол Улсын нутгийн захиргааны дүрэм гаргаж, мөн оныхоо 09 сард хошуудыг халах бодлого явуулснаар Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг хэмээн нэрлэж Боржигон Сэцэн вангийн хошууг Оцол Сансар уулын хошууг эх болсноор Боржигон Сэцэн вангийн хошууны баруун зах нутагт, Их Угтаал , Цац, Даш-Яйчил, Даш намжил гэсэн дөрвөн сумыг үүсгэн байгуулжээ. Улмаар 1924 онд дээрхи дөрвөн жижиг сумдыг нэгтгэн /Одоогийн 1 дүгээр багийн нутаг/ Ламирамын шанд гэдэг газар төвлөрүүлж Их Угтаал сум хэмээн нэрлэж анхны даргаар нь Дондогийн Жамьянхоролыг Ардын төлөөлөгчдийн хурлаас сонгон ажиллуулж байжээ. 1931 онд хошуудыг халж аймгуудын тоог нэмэгдүүлэн, эдийн засгийн талаар аймаглах зорилгоор нутгийн захиргааны зохион байгуулалтыг өөрчлөн шинэчилснээр Их Угтаал сумыг Төв аймагт харьяалуулах болсон байна. Төв аймагт Угтаал нэртэй хоёр сум байсны нэгийг нь Угтаал цайдам нөгөөг нь говь тал хосолсон нутагтайгаар нь Говь-Угтаал хэмээн нэрлэх болсон гэдэг. Үүний баталгаа нь өдийг хүртэл Говь-Угтаал сумын орон нутгийг судлах музейд Төв аймгийн Говь-Угтаал сум гэж монгол бичгээр бичсэн үгс бүхий үүлэн цэнхэр дэвсгэртэй, бадамлянхуа цэцгэн суурьтай алтан соёмбот туг болон, албан бичиг баримтууд дахь тамганы дардас нь хадгалагдаж байгаагаас тодорхой билээ. 1932 оны 5 сард Их Угтаал сумыг нүүлгэж Бага Угтаал уулын зүүн урд энгэр Хажуу шинэ ус гэдэг газар хол ойрын харваач ирж жил бүр цугларч шагай харвадаг байсан Дураалын жасын баруун хойд талын соргог дэнж дээр, нийслэл хотоос 260км, /одоогийн Мандалговиос 110км, Чойроос 86 км/ газарт төвлөрүүлж одоогийн суурин амьдрал үүссэн түүхтэй билээ.

           

          

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах