Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Мэндчилгээ

..бусад

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

       Тост Боржигоны өлгий нутаг “Их Угтаал” хайрханаараа овоглон Монгол эх орныхоо өнцөг булан бүрт суугаа болон хилийн чанадад ажиллаж амьдарч, сурч, боловсорч байгаа нутгийн түмэн олондоо Говь-Угтаал сум байгууллагдсаны түүхт 91 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж мэндчилж байна. Улс эх орон, орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөр өөрсдийнхөө хувь нэмэрээ оруулж эдүгээ 90 гаруй жилийн түүхэн замналыг туулж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Манай сумын иргэдийн дундаас улс төр, шашин урлаг спорт, эрүүл мэнд, боловсролын салбаруудаас төр нийгмийн зүтгэлтэнгүүд олон арваараа төрөн гарсан алдартнуудын өлгий нутагаараа бахархаж байдаг билээ.

        Сумын маань хөгжил дэвшил туулж ирсэн түүхэн замнал нь та бидний өвөг дээдэс ахмад буурлуудын маань хөдөлмөрч зан чанар хойч үеийн бидэнд үлдээсэн өв уламжлал ёс заншил алтан сургамжийн гавьяа юм. Өнөөдөр манай сум 170 гаруй мянган малтай 1700 гаруй хүн амтай. Уул уурхай үйлдвэрлэл үйлчилгээ, МАА-н үйлдвэрлэл хөгжсөн орчин үеийн төв суурин болон өргөжин хөгжиж байна.

         Нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх их үйлсэд гар сэтгэл нийлэн ажиллаж ирсэн үе үеийн хурлын төлөөлөгчид төрөлх нутгийнхаа хөгжил цэцэглэлт, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө сэтгэл зүрхээ зориулан хөдөлмөрлөж хамтран ажиллаж байгаа нийт иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, нутгийн зон олон та бүхэндээ эрүүл энх аз жаргал урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

                                       ИТХ-ЫН ДАРГА                  В.НЯМСҮРЭН

 

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах