Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

2015 онд аймгийн төрийн байгууллагуудад хандан иргэдээс ирүүлсэн санал, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайлан

Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлын хүрээнд  “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай” хууль, Засгийн газрын 2005 оны “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” 67 дугаар тогтоол болон холбогдох бусад шийдвэр, журмын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 
Нийт төрийн байгууллагууд удирдлагын дотоод системээр өргөдлийн бүртгэл хяналтыг хийж байгаа нь хууль тогтоомжийн хэрэгжилтэнд тавих хөндлөнгийн хяналтыг сайжруулах бас нэг нөхцөл болж байна.

2015 онд аймгийн www.7059106.mn санал, өргөдөл, гомдлын цахим сайтад  192 санал, хүсэлт, гомдол бүртгэгдсэн байна. Үүний 31 нь санал хүсэлт, 45 нь шүүмжлэл, 1 нь талархал байсан бөгөөд 92.1 хувийн шийдвэрлэлттэй байна. Өмнөх 2014 оны мөн үетэй харьцуулахад сайтад ирүүлсэн иргэдийн санал 1 дахин нэмэгдэж, шийдвэрлэлтийн хувь 9.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.  

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах