Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Сумын ерөнхий танилцуулга

..бусад

Танилцуулга

1924 онд Гучин сум нэртэй байсныг Гурвансайхан сум болгон нэрийг нь өөрчилж Цагаан хошууны Гучин жасын суурин дээр анх байгуулагдсан. 1952 онд тус газраас нүүн одоогийн байгаа Чингийн Суугаантад суурьшсан байна. Гурвансайхан сум нь байршлын хувьд аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 541.647 га нутаг дэвсгэртэй, говийн бүсэд багтдаг, сумын хамгийн хойд талын цэг Баянзүрх уул, урд цэг Хэрээ шарга овоо, Зайрмагтайн худаг, зүүн захын цэг Хамар цагаан жаргалан уул, баруун захын цэг Хөөврийн худаг хүрдэг. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан сумуудтай нутгийн хил залгадаг. Сумын нутаг дэвсгэр нь ихэнхдээ жижиг ухаа толгод зонхилох Их газрын чулуу, Гурвансайхан, Ярх, Уул хадарганатай, Чин, Суудал уул зэрэг үзэсэглэнт газруудтай. 2003 га газрыг улсын тусгай хамгаалалтын газрын дурсгалт газрын ангилалд бүртгэн авсан. 2008 онд Гурвансайхан уул, Тэвшийн хяр, Гурвансайхан булаг, Ярх уул зэрэг 64000 га газар нутгийг ховор ан амьтан, эмийн ургамал, чулуун зэвсгийн үеийн олдвор зэргийг харгалзан аймгийн тусгай хамгаалалтанд аваад байна. Буянт уул, Билгэх, Эхийн суурин зэрэг газруудыг түүх соёлын онцлогыг харгалзан сумын хамгаалалтанд байдаг.

 

Манай суманд ашигт малтмалын Цагаан тээгийн гантиг, Лог үнстийн нүүрс, Гурвансайхан ураны баялаг ордуудтай цаашид хайгуул хийж нөөцийг нь тогтоохоор олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл 35 байна. 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 222079 толгой мал тоолуулсан нь өнгөрсөн жилээс 5 төрөл дээрээ 15308 толгойгоор өссөн байна. Үүний дотроос адуу 6310, тэмээ 1894, үхэр 3408, хонь 120211, ямаа 90256 толгойг тоолуулаад байна. Сумын нийт хүн ам 2088. Айл өрх 661 байна. Сумаас оюуны өндөр боловсролтой сэхээтнүүд ихээр төрөн гардаг бөгөөд Улаан эрдэмтэн Б.Банзрагч, Б.Чойндон, До.Чулуунбаатар, До.Цэнджав, УИХ-ын гишүүн асан Р.Эрдэнэбүрэн, С.Батмөнх, хошууч генерал У.Содном зэрэг алдартнууд төрөн гарсан. Мөн Монгол улсын сайн малчин Д.Дүгэр, С.Дашцэрэн, Ц.Мөнх-Очир, Т.Дондов, Ц.Пүрэвбаатар, Д.Дашдорж, Улсын аварга тууварчин Ш.Юура нар төрөн гарсан. Энэ Улсын аварга малчнаар Н. Ганхуяг, аймгийн аварга малчнаар Ж. Өлзийбат, Алтан төлийн эзнээр А. Бараахас нар тодорлоо. Энэ жилийн байдлаар 60 мянгат малчинтай. Дундговь аймгийн хэмжээнд хамгийн олон мянгат малчинтай сум юм. 2010 онд Эрүүл мэндийн төв, 2011 онд 100 хүүхдийн цэцэрлэг, 2014 оноос эхлэн Олон Улсын төсөл хөтөлбөр болон аймаг, сумын ОНХСан, Улаанбаатар хотын нутгийн зөвлөлтэй хамтран 3,5 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт зэргээр бүтээн байгуулалтын ажлууд сүүлийн жилүүдэд хийгдсээр байна. Тус суманд төрийн байгууллага-5, төрийн бус байгууллага -5, 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах