Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Танилцуулга

  • -

  • Сумын ерөнхий танилцуулга

1924 онд Гучин сум нэртэй байсныг Гурвансайхан сум болгон нэрийг нь өөрчилж Цагаан хошууны Гучин жасын суурин дээр анх байгуулагдсан. 1952 онд тус газраас нүүн одоогийн байгаа Чингийн Суугаантад суурьшсан байна. Гурвансайхан сум нь байршлын хувьд аймгийн төвөөс зүүн урагш 71 км, Улаанбаатар хотоос 300 км-т оршдог. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 541.647 га нутаг дэвсгэртэй, говийн бүсэд багтдаг, сумын хамгийн хойд талын цэг Баянзүрх уул, урд цэг Хэрээ шарга овоо, Зайрмагтайн худаг, зүүн захын цэг Хамар цагаан жаргалан уул, баруун захын цэг Хөөврийн худаг хүрдэг. Өөрийн аймгийн Өлзийт, Өндөршил, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан сумуудтай нутгийн хил залгадаг. Сумын нутаг дэвсгэр нь ихэнхдээ жижиг ухаа толгод зонхилох Их газрын чулуу, Гурвансайхан, Ярх, Уул хадарганатай, Чин, Суудал уул зэрэг үзэсэглэнт газруудтай. 2003 га газрыг улсын тусгай хамгаалалтын газрын дурсгалт газрын ангилалд бүртгэн авсан. 2008 онд Гурвансайхан уул, Тэвшийн хяр, Гурвансайхан булаг, Ярх уул зэрэг 64000 га газар нутгийг ховор ан амьтан, эмийн ургамал, чулуун зэвсгийн үеийн олдвор зэргийг харгалзан аймгийн тусгай хамгаалалтанд аваад байна. Буянт уул, Билгэх, Эхийн суурин зэрэг газруудыг түүх соёлын онцлогыг харгалзан сумын хамгаалалтанд байдаг.

 
дэлгэрэнгүй
Гурвансайхан сум нь 2016 оны жилийн эцэст 661 өрхийн 2088 хүн амтай болсон. МАА нь өмнөх оныхоос 15308 толгойгоор таван төрөл дээрээ өсч нийт 222079 толгой мал тоолуулснаас Тэмээ 1894, Адуу 6310, Үхэр 3408, Хонь 120211, Ямаа 90256 байна. Үүнээс төрлөөр нь авч үзвэл: Тэмээ 420 Элгэн баг А. Бавуу, Адуу 513 Дэрсэнэ-Ус баг Хишигсүрэн, Үхэр 119 Элгэн баг Л. Бархас, Хонь 2062 Элгэн баг А.Бараахас, Ямаа 1046 Дэрсэнэ-Ус баг Д.Очирпүрэв байна. Шинээр 5 мянгат малчин төрөн гарч нийт 60 мянгат малчинтай болсон.

Элгэн баг
1. А.Бараахас – 2371
2. Л.Наранбат – 1835
3. Д.Дашдорж – 1424
4. Д.Дүгэр – 1329
5. Н.Мөнх-Эрдэнэ – 1295
6. Ц.Сүхбаатар – 1152
7. Л.Наранбат-1120
8. Д.Цэвэгдэлгэр – 1119
9. Ц.Батболд – 1078
10. Н.Батцэнгэл – 1078
11. Д.Отгонбаатар – 1055
12. Д.Шинэзаяа – 1052
13. Х.Гурвантамир – 1038
14. Ч.Лхагвадорж – 1037
15. Ш.Батсүх – 1010
16. Х.Булганбаатар – 1009
17. Д.Гүндсамба – 1009
18. А.Бавуу – 1008

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн шилдэг сум: 2014 оны аймгийн “Иргэдийн оролцоонд тулгуурласан бүтээн байгуулалттай сум”
Дундговь аймгийн шилдэг байгууллага: 2014 онд ЕБСургууль Дундговь аймгийн шилдэг сургуулиар шалгарсан
Сумын 2014 оны шилдэг Тэргүүний төрийн албан хаагчид:  Г.Найгалмаа, Д.Болормаа, Б.Энх-Амгалан
Сумын хүндэт ахмад: О.Пүрэв

Сумын шилдэг сурагч:  Д.Гэлэгжамц

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах