Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 153 мэдээ )

Эрдэнэдалай сумын Засаг даргын 2017.05.08-ны өдрийн А/47 тоот захирамжаар "Хоггүй цэвэр тохилог Эрдэнэдалай аян"-ыг 2017.05.08-ны өдрөөс 06 сарын 08-ны өдөр хүртэл зохион байгуулахаар шийдвэрлэсний дагуу иргэд, БД-Сургуулийн сурагчид, ААН байгууллагууд болон төсөвт байгууллагууд хуваарийн дагуу нийтийн цэвэрлэгээг зохион байгуулж байна.

дэлгэрэнгүй

ИТХ-ын 4 дүгээр хурал 2017.05.19-ны өдөр боллоо. Хурлаар Сумын газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөнд тодотгол хийх тухай, ИТХ-ын төсөв санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан хороо, Сум хөгжүүлэх сангийн хяналтын орон тооны бус зөвлөлийн Сум хөгжүүлэх санд хийсэн хамтарсан шалгалтын тайлан, Эрдэнэдалай сумын Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитын дүгнэлт. Эрдэнэдалай сумын 2017 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Хурлыг орон нутгийн "АСА" цогцолбор Fm101.9 радиогоор шууд дамжууллаа.

дэлгэрэнгүй

а-3 сертификат олгох сургалт 2017.05.13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд тус суманд боллоо. Сургалтанд Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Адаацаг сумдаас нийт 48 хүн оролцож шалгалт өглөө.

дэлгэрэнгүй

Эрдэнэдалай сумын БД-Сургууль төгсөгчдийн "МӨНГӨН ХОНХНЫ БАЯР" арга хэмжээ 2017.05.12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээгээр сурлага, урлаг,спорт авъяас чадвараараа бусдыгаа тэргүүлсэн тэргүүнийг сурагчдыг шагнаж урамшууллаа.

дэлгэрэнгүй

Баруун бүсийн сумдын " ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДӨРЛӨГ" арга хэмжээ тус суманд 2017.05.10-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр Эрдэнэдалай, Адаацаг, Сайхан-овоо, Луус, Хулд, Дэлгэрхангай сумдын татвар төлөгчдийн дунд урлаг, спортын арга хэмжээг зохион байгуулж шилдэг татвар төлөгчдөө тодруулж шагнаж урамшууллаа. Багийн нийлбэр дүнгээр:
Эрдэнэдалай сум 1-р байр
Адаацаг сум 2-р байр
Хулд сум 3-р байранд тус тус шалгарлаа.
Улсын "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ"-өөр Сайхан-овоо сумын "Онгийн нууц" ХХК
Аймгийн "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ"-өөр
Эрдэнэдалай сумын " Мон хаар бор" ХХК
Дэлгэрхангай сумын "Батцагаан хаан" ХХК
Адаацаг сумын "Мягмар-наран" ХХК
Сумын "ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ"-өөр
Эрдэнэдалай сумын "Сод бриллант" ХХК
Иргэн Д.Хатанбаатар
Дэлгэрхангай сумын "Толийн-Ундарга" ХХК
Адаацаг сумын "Жасийн-мандал" ХХК
Луус сумын "Эм эргэлтийн сан"
Иргэн Ш.Эрдэнэбат,
Хулд сумын "Жирмийн булаг" ХХК
" Баян хангай" нөхөрлөл,
Иргэн Алтанцоож ,
Сайхан-овоо сумын "Морин хөтөл" ХХК,
Аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр
Эрдэнэдалай сумын иргэн Ж.Мядагмаа
Эрдэнэдалай сумын Засаг даргын "Жуух бичиг"-ээр П.Нямдорж, Б.Мөнхтуул, Р.Мөнхцэцэг
Аймгийн хүндэт тэмдэгээр Ц.Дэмбэрэлнямбуу нар тус тус шалгарч шагнагдлаа.

дэлгэрэнгүй

2017-05-24 08:52:59

Жил бүр уламжлал болон зохион байгууллагддаг сурагчдын нэгдсэн "Яргуй 2017" уралдааны баруун бүсийн шалгаруулалтанд шилдгээр шалгарсан сурагчдын гала тоглолт 2017.05.02-ны өдөр Соёлын төвд зохион байгуулагдлаа.

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн "Нарны хүлэг" морин спорт уяачдын холбооны 20 жилийн ойд зориулсан ажлын хүрээнд "Эрдэнэт хүлэг" уяачдын холбоотой хамтран уяачдын анхдугаар зөвлөгөөнийг тус суманд 2017.04.20-ны өдөр зохион байгууллаа. Хуралд: Сумын Засаг дарга С.Мөнхбаатар, "Нарны хүлэг" уяачдын холбооны дэд тэргүүн Н.Баянмөнх, нарийн бичгийн дарга Баатар, "Эрдэнэт хүлэг" уяачдын холбооны тэргүүн Б.Чинзориг нар оролцлоо. Зөвлөгөөний үеэр "Нарны хүлэгч" одонгоор Улсын алдарт уяач Д.Цогтбаяр, 20 жилийн ойн медалиар ААУ Д.Хаянхярваа, ААУ Ё.Батнасан, ААУ Д.Ганбат, ААУ Т.Хэнчбиш ахмад уяач Т.Хад, залуу уяач Д.Отгонсүх нар шагнагдлаа.

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн яамнаас тус сумын СД-Эмнэлэгт түргэн тусламжийн пургон авто машиныг хүлээлгэн өглөө.

дэлгэрэнгүй

Сумын Засаг дарга С.Мөнхбаатар 2017.04.24-ны өдөр тус сумын төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх тал дээр байгууллагын дарга, эрхлэгч нартай санал солилцлоо.

дэлгэрэнгүй

ЗДТГ-аас Даваа гараг бүр зохион байгуулдаг сонсгол, мэдээллийн цагаар ИТХ-ын ажлын албанаас "Зөрчлийн тухай хууль" сэдвээр сургалтыг хийлээ. Засаг дарга болон төсөвт байгууллагын дарга эрхлэгч, ЗДТГ-ын мэргэжилтэнүүд өнгөрсөн 7 хоногт зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлууд шинэ 7 хоногт зохион байгуулах ажлуудаа танилцууллаа

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 153 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах