Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • Эрүүл мэндийн төв

                 Эрдэнэдалай сумын сум дундын эмнэлэг нь 732.1 га газар нутагт, 1710 өрх бүхий 5841 хүн амд, төвийн 1, мал аж ахуйн 6 багт 20- 120 км- ийн радиуст эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна аймгийнхаа баруун талын Дэлгэрхангай, Сайхан- овоо сумын, хойд болон баруун хойд талаараа Өвөрхангай аймгийн Цант, Баян- Өндөр, Төв аймгийн Бүрэн ,Дэлгэрхаан сумын нийт 13000 орчим малчид хөдөлмөрчид , оторчдод тусламж үйлчилгээ үзүүлж 8 их эмч, 11 бага эмч , 7 сувилагч , 1 лаборант бусад үйлчилгээний ажилчид нийт 41 орон тоотой ажиллаж байна.

дэлгэрэнгүй

 

                  Алсын хараа: Аймагтаа баруун бүсийн эмчилгээ, оношлогооны төв болох.

 

           Эрхэм зорилго: Удирдлагын болон нөөцийн үр ашгийг дээшлүүлж хүн ам,ялангуяа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ илүү шаардлагатай хэсэг болон ядууст нотолгоонд суурилсан үйлчлүүлэгчдэд ээлтэй , тэгш, чанартай тусламж үйлчилгээ хүргэх замаар сумынхаа нийт хүн амын эрүүл мэндийг сайжруулж нийгэм эдийн засгийн хөгжлийг дэмжин , ядуурлыг бууруулахад оршино.

  

дэлгэрэнгүй

                    Ажлын байрны зорилго: Эрүүл мэндийн хууль болон бусад эрх зүйн орчин,байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх ,тусламж үйлчилгээний хүртээмж , чанар аюулгүй байдлыг сайжруулахад дэмжлэгт удирдлагаар хангах

            Ажлын байрны үндсэн зорилт: 1.Төлөвлөлтийн удирдлагаар хангах, 2.Чанарын удирдлагаар хангах, 3.Тусламж үйлчилгээний хүртээмж,тасралтгүй байдлын удирдлагаар хангах, 4.Хүний нөөцийн удирдлагаар хангах, 5.Эрсдлийн болон бүртгэл мэдээллийн удирдлагаар хангах, 6 Бусад

               Ажлын байрны I үндсэн зорилтын хүрээнд:

 -          СДЭ – ийг хөгжүүлэх стратеги, аймгийн эрүүл мэндийн салбарын стратегитөлөвлөгөөнд суурилсан хөтөлбөр , хэтийн төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх ,и хэрэгжилтийг тооцох

-          Жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэтийн болон тухайн жилд дэвшүүлсэн зорилт зорилго, үйл ажиллагааны хяналт шинжилгээ үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулж хэрэгжүүлж, тайлан мэдээг гаргаж,үрдүнг тооцно

-          Сумын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тэгш байдал ,хүртээмж,чанар аюулгүй байдлыг сайжруулах ,хүний нөөцийг хөгжүүлэх, байгууллага , аж ахуйн нэгж ,олон нийт иргэдтэй хамтын ажиллагааг өрнүүлэх чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах

-          Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нөөц , санхүүжилтийн эх үүсвэрийг зохицуулах , төсөвлөх төлөвлөх , зориулалтын дагуу батлагдсан төсвийг зарцуулах

-          Удирдлагын баг томилон ажиллах

 

 

 

 

 

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах