Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • ИТХурал

..бусад

Эрдэнэдалай сумын ИТХ-ын ажлын алба

              Монгол улсын шинэ үндсэн хууль ЗЗНДНТУ-ын тухай хуулиудын заалтын дагуу 1992 оны 8-р сараас эхлэн улсын хэмжээнд засаг захиргааны нэгжүүд шинэчлэн зохион байгуулагдаж иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг шинээр байгуулж эхэлсэн.

            Тус суманд 1992 оны 9 сарын 15 нд 9 багаас сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хуралдуулан ИТХ-ын тэргүүлэгчдэд А.Дашдаваа, Ж.Найгал, Н.Чанцалсүрэн, Г.Дашбалдан, Ш.Пүрэвсүрэн нарыг санал нэгтэй баталсан юм. Хуулийн заалтын дагуу орон тооны бус ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар А.Дашдаваа орон тооны нарийн бичгийн даргаар Ж.Найгалыг сонгож баталжээ.

                 Монгол улсын шинэ үндсэн хууль ЗЗНДНТУ-ын тухай хуулиудын заалтын дагуу 1992 оны 8-р сараас эхлэн улсын хэмжээнд засаг захиргааны нэгжүүд шинэчлэн зохион байгуулагдаж иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг шинээр байгуулж эхэлсэн. Тус суманд 1992 оны 9 сарын 15 нд 9 багаас сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хуралдуулан ИТХ-ын тэргүүлэгчдэд А.Дашдаваа, Ж.Найгал, Н.Чанцалсүрэн, Г.Дашбалдан, Ш.Пүрэвсүрэн нарыг санал нэгтэй баталсан юм. Хуулийн заалтын дагуу орон тооны бус ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар А.Дашдаваа орон тооны нарийн бичгийн даргаар Ж.Найгалыг сонгож баталжээ.

               1993 оноос аймгийн ИТХ-ын шинэ тутам байгуулагдсан нийт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага сум, багийн ИТХ, ИН хурлуудын ажлыг зүгшрүүлэн төлөвшүүлж ажлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж ирлээ. Үүнээс хойш 20 гаруй жилд 6 удаагийн орон нутгийн сонгууль болж /1992, 1996, 2000, 2004, 2008, 2012 онуудад/ ИТХ шинээр байгуулагдан үйл ажиллагаагаа хууль эрх зүйн хүрээнд тасралтгүй явуулж ирсэн.

             Төвлөрлийг сааруулах орон нутгийн бие даасан байдлыг хангах, орон нутгийн иргэд өөрсдийнхөө ажил амьдралыг өөрсдөө шийдэх үндсэн хуулинд зааснаар хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор байх заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр ажиллаж байна. Тухайн эрхийн хугацаанд байгуулагдсан бүх шатны хурал эрхийн хугацаанд хэрэгжүүлэх засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж улмаар сум орон нутгаа хөгжүүлэх хэтийн, дунд, ойрын хугацааны бодлого чиглэл хөтөлбөрүүдийг боловсруулан гаргаж түүнийг дараа дараагийн хурал, Засаг дарга нар уламжлал болгон үргэлжлүүлж ард иргэдийнхээ амьдралын орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулах хөгжил дэвшил, оюун ухаан эрдэм мэдлэгийн чадвараа дээшлүүлэх арга хэмжээ авсаар ирсэн байна. Отрын бүс нутаг тогтоох, хоршооллын хөдөлгөөнийг дэмжих, сумын бэлчээрийн менежментийг сайжруулах төлөвлөгөө орон нутагт мөрдөж хэвших дүрэм журмыг баталж хэвшүүлэх зэрэг баримт бичгүүдийг боловсруулж мөрдүүлж ирсэн байна. 2012 оны орон нутгийн сонгуулиар сумын ИТХ нь 27 төлөөлөгчтэй, 7 тэргүүлэгч гишүүнтэй, 5 хороотой үйл ажиллагаагаа явуулж байна. Сумын ИТХ-ын ажлын алба нарийн бичгийн дарга, бичиг хэрэг жолоочийн ажилтан нийт 3 орон тоотой өөрийн төсөв санхүүд түшиглэн ажлаа явуулдаг. Долоон багуудад багийн иргэдийн нийтийн хурал үйл ажиллагаагаа явуулдаг. Сумын ИТХ-ын даргаар Б.Бадамлянхуа, нарийн бичгийн даргаар Д.Баатар нар ажиллаж байна

Эрдэнэдалай сумын ИТХ-ын шилэн дансны мэдээлэл Энд дарж үзэх

ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Баатар

Ажлын чиг үүрэг: * ИТХ-ын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэж, төсвийг зориулалтын дагуу зарцуулна. * ИТХ-ын болон Тэргүүлэгчдийн хуралдааны бэлтгэл ажлыг хангуулж, гарах шийдвэрийг хянах * Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдол, хурал дээр гарсан санал хүсэлтийг бүртгэх, шийдвэрлэх * ИТХ-ын төлөөлөгч, багийн ИНХ-г мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр хангах * Хууль тогтоомж, шийдвэрийг сурталчилах * Төрийн шагналын материалыг зааврийн дагуу бүрдүүлэх * Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх * ИТХ-ын бичиг хэрэг, материалыг эмхлэх

ИТХ-ын жолооч Д.Дондог

Ажлын чиг үүрэг: ИТХ-ын автомашиныг ямагт бэлэн байлгаж ИТХ-ын дарга, ажлын алба, тэргүүлэгчид, төлөөлөгчдийг тойрогт ажиллахад нь үйлчилнэ. Шаардлагатай тохиолдолд ЗДТГ-ын нийтийг хамарсан ажил үйлчилгээнд үйлчилнэ. ИТХ-ын нарийн бичгийн даргын удирдлаганд өдөр тутмын бичиг хэргийг боловсруулах, олшруулах, ирсэн, явсан бичиг бүртгэх, ИТХ-ын хуралдааны бичлэг хийх, тэмдэглэл хөтлөх, архивын нэгж бүрдүүлэх, ИТХ-ын тэргүүлэгчдийн болон ИТХ-ын хуралдааны үеийн байрыг тохижуулж хуралдах нөхцөл бүрдүүлэх

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах