Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Байгууллагууд

  • -

  • ИТХурал

         Эрдэнэдалай сумын ажилсаг бүтээлч хөдөлмөрчид, малчид, ахмад буурлууд, өсвөр залуу үеийнхэн, энэ нутгаас төрж гарсан эрдэмтэн мэргэд, алдар гавъатнууд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.

          Өнө эртний уламжлалтай өгөөмөр сайхан нутагт төрж өсөн, ажиллаж амьдарч байснаараа бахархахгүй байхын аргагүй ээ.

          Өнөөгийн нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн эрин үед бид аливаа үйл ажиллагааг иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан, тэдний оролцоотой зохион байгуулж байж их амжилтанд хүрч болдгийг олон жишээ нотолж байна. Ямар ч баг, хамт олон өмнөө тулгамдаж буй асуудлыг бүгдээрээ хэлэлцээд нэгдсэн шийдвэр гаргаж, холбогдох дээд шатныхаа байгууллагад уламжилснаар тэр ажил биелэх анхны боломж бүрдэж байгаа нь тэр юм.

        Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиглэл бол тухайн орон нутгийн хэмжээнд баримтлах төрийн бодлогыг тодорхойлон, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх явцад хяналт тавьж, тулгамдсан асуудлуудыг нээлттэй хэлэлцэн, хамтын шийдвэр гаргах явдал юм.

         Хүн бүр өөрийн эрхэлсэн ажилдаа эзэн байж, мэдэх чадах бүхнээрээ бие биедээ дэм болж, хамтын ажиллагааг эрхэмлэн улам их амжилтанд хүрэхийг та бүхнээс хүсье.

дэлгэрэнгүй

              Монгол улсын шинэ үндсэн хууль ЗЗНДНТУ-ын тухай хуулиудын заалтын дагуу 1992 оны 8-р сараас эхлэн улсын хэмжээнд засаг захиргааны нэгжүүд шинэчлэн зохион байгуулагдаж иргэдийн төлөөлөгчдийн хурал /ИТХ/ буюу нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудыг шинээр байгуулж эхэлсэн.

            Тус суманд 1992 оны 9 сарын 15 нд 9 багаас сонгогдсон 45 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанаа хуралдуулан ИТХ-ын тэргүүлэгчдэд А.Дашдаваа, Ж.Найгал, Н.Чанцалсүрэн, Г.Дашбалдан, Ш.Пүрэвсүрэн нарыг санал нэгтэй баталсан юм. Хуулийн заалтын дагуу орон тооны бус ИТХ-ын тэргүүлэгчдийн даргаар А.Дашдаваа орон тооны нарийн бичгийн даргаар Ж.Найгалыг сонгож баталжээ.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах