Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

Хуудас:  1   2   3  ( 23 мэдээ )

төлийн мэдээ

2017-06-12 08:43:48

2017 онд Ингэ-199, Гүү-2526, Үнээ-1403, Эм хонь-28258, Эм ямаа-27293 нийт 59679 мал төллөхөөс Ингэ - 93, Гүү-1394, Үнээ-699, Эм хонь - 24181, Ямаа - 22510 нийт 48867 эх мал төллөж Ботго-93, Унага-1384, Тугал-699, Хурга-25243, Ишиг - 23916 нийт 51335 төл хүлээн авч бойжуулаад байна. Мал төллөлт 81,9 хувьтай төл бойжилт 105 хувьтай байна. 

дэлгэрэнгүй

Тамхины тусгай зөвшөөрөлтэй 2 аж ахуй нэгж үйл ажиллагаа чвуулж байна. сумын Засаг даргын 2016 оны 07 сарын 27-ны өдрийн А/62 тоот захирамжаар Цагаан-Овоо дэлгүүрийн, 2016 оны 09 сарын 21-ний А/73 тоот захирамжаар иргэн Ц.Алтангэрэлийн  Утаат тамхи тамхи худалдах, түүгээр үйлчлэх эрхийн хугацааг 2 жилээр сунгаад ажиллаж байна.

дэлгэрэнгүй

         Манай ард түмэн эртнээс байгаль дэлхий уул усаа хайрлан, тахиж шүтэж ирсэн түүхэн уламжлалтай. Луус сумын Цагаан – Овооны 25 дахь тахилга наадам болж их насны 40 гаруй морь уралдан, хүчит 32 бөх барилдсанаас Т.Эрдэнэбат  /Суварга баг/, Аймгийн Алдарт уяач Э.Пүрэв-Од /Наран баг/, Э.Пүрэвсүрэн /Наран баг/, О.Цог-Очир /Сайнцагаан сум/ нарын уясан хүлэг айрагдаж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.Аймгийн арслан Ч.Цогтбаатар түрүүлж, аймгийн арслан Цэнгэлбат үзүүрлэн, Сумын заан Ч.Цэнгэлсайхан, С.Билэгтхүү нар шөвгөрсөн байна.  Тахилга наадамд Улаанбаатар хот, Дундговь аймаг дахь Луус сумын нутгийн зөвлөлийн төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцоод цаашид хамтран ажиллах  нилээд асуудлыг харилцан тохиролцлоо.

         Наадмын үйл ажиллагааг телевизийн нэвтрүүлэг бэлтгэн “ЭХ ОРОН” телевизороор эх орон даяар сурталчиллаа.

        Тахилга наадмыг иргэдийн хандив дэмжлэгээр зохион байгуулдаг ба энэ удаагийн наадмыг ивээн тэтгэсэн нийт иргэд, Улаанбаатар хот, Дундговь аймаг дахь нутгийн зөвлөлийнхөндөө нийт Луусчууд, Наран багийнханы нэрийн өмнөөс талархал дэвшүүлье.

 

    Багуудын дунд “Нутгийн аялгуу” урлагийн бага наадам зохион байгуулж 80 гаруй ардын авъяастнууд оролцож тэргүүнүүдийг шалгаруулан шагналаа.Урлагийн наадмыг 9 номинацаар шалгаруулснаас:

    Уртын дуу – Наран баг /Уяхан замба тивийн наран/

    Морин хуур -  Суварга баг /Маналсүрэн – Үүлэн бор/

    Бүжиг – Буянт баг /Сэргэлэн биелэгээ/

    Хөгжим – Суварга баг /Ардын дууны найруулга/

    Ардын дуу – Наран баг / Б.Сайнтуяа – Сандуйтай мод /

    Зохиолын дуу – Суварга баг /Э.Уламбаяр –Ээжийн цэнхэр нутаг /

    Дуэт дуу – Наран баг /Ж.Баяртогтох, Б.Ууганцэцэг – Хайрын цэцэг /

    Найрал дуу – Наран баг / Цэнгэлийн өлгий Луус нутаг/

    Язгуур урлаг – Суварга баг /Д.Энхбаатар – Гэрийн ерөөл / нар тус тус шалгарч НАРАН баг  105.5 оноогоор  ТЭРГҮҮН  байрт шалгарснаар “УРЛАГИЙН ХОШОЙ АВАРГА БАГ ХАМТ ОЛОН” боллоо.

      Барилдаан боллоо

      2017-03-21 10:20:53

                  “Цэргийн арслан Дэлгэрцогт" сан, түүний үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит барилдаанаа Цэргийн баярын өдөр түүний төрсөн нутаг Луус сумандаа амжилттай зохион байгууллаа. Барилдаанд олон залуу бөхчүүд хүч чадлаа сорьсноос тойргийн барилдаанд Луус сумын харьяат сумын начин А.Ихэрболд түрүүлж “Сумын заан” , Луус сумын харьяат залуу бөх Ц.Мягмардорж үзүүрлэж  “Сумын начин” цолыг тус тус  хүртэж, хаалтын барилдаанд аймаг сумын цолтой хүчит 32 бөх барилдсанаас Луус сумын харьяат аймгийн заан С.Очирсүх түрүүлж, Адаацаг сумын харьяат аймгийн заан Б.Амарбаяр үзүүрлэж, Эрдэнэдалай сумын харьяат аймгийн арслан Д.Дэлгэрбат, Луус сумын харьяат аймгийн арслан Ч.Цогтбаатар нар шөвгийн дөрөвт шалгарлаа.

                      Дээрх арга хэмжээ нь жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж  байна.

        2016 оны Шилдэг хамт олноор Н.Долгоржав захиралтай  ЕБС,

        Шилдэг сэхээтнээр  Эрүүл мэндийн төвийн эмчлэгч эмч  Э.Ганчимэг,

        Шилдэг ажилтнаар   ЕБС- ийн тогооч Н.Ганцэцэг,

        Шилдэг сурагч О.Мөнгөнзул,

        Шилдэг хөрөнгө оруулагчаар   тус суманд Ганойжүрмэдтэгчинлэн хийдийг  хувийнхаа болон ард иргэдийн хөрөнгө 300.000 сая төгрөгөөр бүтээн байгуулсан тус сумын харъяат Зайсан лам Осорын Санжаадорж

        Сумын алдарт уяачаар  Суварга багийн малчин  Г.Мягмарсайхан, 

        Шилдэг унаач  хүүхдээр Баярсайханы Элбэгдорж

        Шилдэг  үйлдвэрлэгчээр Буянт багийн малчин  С.Дэлгэржаргал

        Сумын сайн малчнаар Суварга багийн малчин  Д.Гансүх,  Наран багийн малчин Ч.Бат-Эрдэнэ,Буянт багийн малчин Б.Ганбаатар

        БНМАУ-ын Гавъяат нэгдэлчин Т.Дагдангийн нэрэмжит шагналтнаар Суварга багийн малчин  А.Мөнхбат нар шалгарлаа.

          ЗАРЛАЛ

                        2017.03.09

                    Луус сумын төвд байршилтай хуучин Цэцэрлэгийн барилга /БАМ-52/-ыг, барилгын доорхи газрын хамт дуудлага худалдаанд оруулж худалдах ажлыг зохион байгуулахаар зарлаж байна.

           

                  Хөрөнгө худалдах үнийн доод хязгаар-25,000,000 /хорин таван сая/ төгрөг

                 Дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэд, ААН-үүд  материалаа  2017 оны 04 дүгээр  сарын 10-ны дотор Луус сумын ЗДТГ-т ирүүлнэ үү?

           

          Холбоо барих утас:    89996311

                                                                                                88752044

          СУМЫН ӨМЧ ХАМГААЛАХ

          БАЙНГЫН ЗӨВЛӨЛ

                  Луус  сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан хуралдаж  Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн баталлаа.

                    Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон, аймгийн эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл төлөвлөгөөтэй  уялдуулан, иргэдийнхээ санал бодлыг сонсож, орон нутгийнхаа онцлогт тохируулан Хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулсан байна.

                    Ийнхүү хөтөлбөр төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ажилдаа шамдан орцгоолоо.

                    Луусчууд өнтэй өнгөтэй өвөлжицгөөж байна.

            дэлгэрэнгүй

            Мэндчилгээ

            2017-01-03 09:03:06

               Хуучин оноо үдэж, ирээдүйд тэмүүлсэн өөдрөг үзэл, өрнүүн тэмүүлэлтэйгээр шинэ оноо угтаж байгаа аваргуудын өлгий Луус нутгийн  ажилсаг бүтээлч хөдөлмөрч малчид, иргэд та бүхэндээ шинэ жилийн баярын чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлж аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

                 2016 ондоо дэлгэр сайхан зусч мал тарга хүч авч, өвөлдөө цас багатай дулаахан сайхан өвөл болж байна.

            Мал сүрэг маань өсч 2016 оны жилийн эцэст 143935 мянган толгой  мал тоолуулан, өмнөх оноос 12400 толгой малаар өссөн дүнтэй байна.

            Малаа 5 төрөл дээрээ өсгөсөн малчин М.Мандахэрдэнэ, Д.Ганболд, С.Баатар, Ч.Батэрдэнэ, Д.Энхбаатар зэрэг малчиддаа нийт малчдынхаа өмнөөс халуун баяр хүргэж  эрүүл энх сайн сайхныг хүсье.

             

            дэлгэрэнгүй

                 Луус сумын Суварга багийн Иргэдийн Нийтийн хуралдаанаас “Аваргуудын дурсамж, зөвлөгөөн – 2016” – г зохион байгуулан  багийн Засаг даргын үйл ажиллагааны тайлан, Төрөөс малчдын талаар баримталж буй болон  ХАА-н бодлого шийдвэрийн хэрэгжилтийг  хэлэлцлээ. Мөн улс, аймаг, сумын сайн малчид , залуу аваргуудынхаа зөвлөгөөг сонсож цаашид хэрхэн ажиллах талаар УРИАЛГА  гарган хэрэгжүүлэхээр боллоо.

                Зөвлөгөөнд  Дундговь аймгийн ХХААГ -  ын дарга Г.Дашбалдан, Нийгмийн даатгалын хэлтсийн Улсын байцаагч Энхжаргал нар оролцож цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж сургалт зохион байгуулав.

                   Тус багийн иргэн Д.Амарсанаа төрийн шагнал Алтан гадас одонгоор шагнагдсаныг, Улсын сайн малчин Д.Бүдханд, аймгийн сайн малчин Д.Ганхуяг, сумын сайн малчин М.Мандах-Эрдэнэ, Т.Мөнхбаатар нарт Монгол улсын Манлай малчны Өргөмжлөлийг  тус тус гардуулан өглөө.

                 Саяхан гэр орон нь шатсан багийн 2 иргэндээ 250.000- 450.000 төгрөгийг сэтгэлийн дэм болгон хандивлав.

                 Мөн тус багийн иргэн Д.Гансүх 2 хүүхэд нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй, байнгын эмчилгээнд байгаа,  иргэн Ц.Мөнхбаатарынд туслах санаачилга гарган 1.000.000 төгрөг хандивласнаар  энэ буянтай үйлсэд багийн иргэдээс нийт 1.650.000 төгрөгийг цуглуулж  өгсөн.

                  Малчдын зөвлөгөөнийг тус багийн  Сумын сайн малчин Мөнхшатарын  Мандах-Эрдэнэ ивээн тэтгэсэнд  талархал илэрхийлье.

              Хуудас:  1   2   3  ( 23 мэдээ )

              Цахим санал, өргөдлийн систем

              www.7059106.mn

              Санал хүсэлт илгээх

              Санал асуулга

              ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

              Үр дүнг харуулах