Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Мэдээ мэдээлэл

  • -

  • Цаг үеийн мэдээ

Хуудас:  1   2   3   4   5  .... ( 82 мэдээ )

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хот хохижуулах газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хог тээврийн авто машин нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Үнийн саналыг 2017 оны 03 сарын 21 ны өдрийн 10 цагт хүлээн авах бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 оны 03 сарын 21 ны өдрийн 11 цаг 00 минутанд нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ

Харилцах утас: 70593870

 

дэлгэрэнгүй

Сумын тэргүүний ажилтан : Г.Цогтсайхан сумын ЗДТГазрын улсын бүртгэгч, С.Баттөр сумын ЗДТГазрын жижүүр, Д.Оюунгэрэл ХТГазрын үйлчлэгч, Т.Бямбасүрэн 4-р цэцэрлэгийн багш, С.Даваажав Мандал сургуулийн багш, ГИЦСугуулийн 12г ангийн сурагч Б.Лхагва нар шалгарлаа

Тэргүүний хамт олон: С.Алимаа эрхлэгчтэй Улсын тэргүүний 4-р цэцэрлэгийн хамт олон

Тэргүүний хамт олон: А.Мөнхбаяр захиралтай “Өнө мөнх хайрхан” ХХК-ний хамт олон

Засаг даргын “Жуух бичиг” -ээр: Б.Саранзаяа сумын ЗДТГазрын мэргэжилтэн, М.Алтанчимэг Айраг багийн нийгмийн ажилтан, Б.Энхтайван 1-цэцэрлэгийн жижүүр, Х.Алтантуяа 2-р цэцэрлэгийн үйлчлэгч, Н.Наранчимэг 3-р цэцэрлэгийн тогооч, М.Уранчимэг 5-р цэцэрлэгийн туслах багш, Н.Түвшинбаяр 6-р цэцэрлэгийн жижүүр, Х.Түвшинжаргал ЭДЦСургуулийн багш, Б.Цэнд-Очир ЭДЦСургуулийн жижүүр, Б.Шинэхүү ГИЦСургуулийн багш, А.Цэцэгдэлгэр “Мандалговь хүнс ХХК” С.Отгонтөгс 3-р сургуулийн багш

Сумын “Алтан төлийн эзэн”ээр : “Алтан ботго”-ны эзнээр Үйзэн багийн малчин М.Түвшинням, “Алтан унага”-ны эзнээр Тэвш багийн малчин Ш.Отгонбат, “Алтан тугал”-ын эзнээр Үйзэн багийн малчин Х.Базарваань, “Алтан хурга”-ны эзнээр Тэвш багийн малчин Ш.Мөнхбат, “Алтан ишиг”-ний эзнээр Далай багийн малчин Д.Дэлэг нар шалгарлаа.

Сумын сайн малчин: Наран багийн малчин Д.Баярчулуун, Тэвш багийн малчин Д.Балдан, М.Лхагвасүрэн, Далай багийн малчин Д.Бат-Эрдэнэ нар тодорлоо.

Сумын мянгат малчид: Наран багийн малчин Ё. Охиноо, Тэвш багийн малчин И.Эрдэнэдоо, Д.Чинбат, Далай багийн малчин О.Баттөмөр,Үйзэн багийн малчин Т.Баярбаясгалан, С.Бат-Эрдэнэ, С.Энхтайван, Ж.Рэнцэндагва, Г.Одхүү нар хүндэтгэл үзүүлэн алдаршууллаа.

Сумын алдарт уяач: Арвижих багийн уяач М.Доржханд, Далай багийн уяач Ш.Нямдорж, Д.Сүх, Тэвш багийн уяач Б.Ерөөлт нар боллоо.

 

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны   1-р сарын 20-ний өдрийн     А/24 тоот захирамжийн дагуу Наран багийн төвд газар эзэмших эрхийн гэрчилгээний төсөл сонгон шалгаруулна.

Газрын байршил

 

Зориулалт

 

 

Талбайн хэмжээ /га/

Газар эзэмшүүлэх хугацаа /жил/

Сайнцагаан сумын Наран багийн төв

Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх

1,0

15

 

  • Төслийг 2017 оны 03-р сарын 20-22 өдрүүдэд Сайнцагаан сумын ЗДТГазрын 104 тоот өрөөнд хүлээн авна..
  • Холбогдох мэдээллийг Сайнцагаан сумын ЗДТГазрын 104 тоот болон Dundgovi.gov.mn, Facebook/Сайнцагаан сум ЗДТГазар  хаягаар , 88060992 утсаар лавлана уу.

 

ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА

 

  • Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
  • Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхи, нөөцтэй байх
  • Төсөл нь зарласан нөхцөл, шаардлага, стандартыг хангасан байх
  • Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
  • Шаардлагатай тохиололд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх
  • Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
дэлгэрэнгүй

 

Зураг авна : Сайнцагаан сум 2017 оныг хамтын ажиллагаа түншлэлийн жил болгон зарласан билээ. Энэ талаар тодоруулахаар сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч Р.Мөнхтогтохтой ярилцлаа.

Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр сумдын засаг дарга нар шинэчлэгдэж залуу дарга нар нилээд томилогдлоо. Таны хувьд энэ сумын хурлын даргын албыг хашиж байсан учраас албан тушаал өөрчлөгдсөн ч сум орон нутгийн талаарх ажлаа үргэлжлүүлж байгаа гэж ойлгож болно. Сумын Засаг Даргын Үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан шиэнэлэг ажлуудынхаа онцлогийг тодорхойлвол ...

-Засаг даргын 4 жилийн хугацааны үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаараа батлууллаа. Тус мөрийн хөтөлбөр нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж хүнд сурталыг багасгах, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд идэвхи санаачлага гарган ажиллаж, ажилгүйдлыг бууруулах, эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хөгжүүлэх, хотын бүтээн байгуулалтыг өрнүүлэх үндсэн зорилгыг агуулж байгаа.

-Томоохон зорилтуудаас дурдвал Төрийн зарим чиг үүргийг ТББайгууллага, мэргэжлийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлж, СӨБоловсролд хүүхдүүдээ бүрэн хамруулах, ажилгүйдлийн түвшинг бууруулах, байнгын ажлын байрыг бий болгох цогц бодлого боловсруулж ажиллах, түүхий эдэд тулгуурласан жижиг дунд 6 үйлдвэрийг байгуулж ,эдийн засгаа өргөжүүлэх дэд бүтцийн шинэчлэлийг хийхээр зорьж байна.

 

дэлгэрэнгүй

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын 2017 оны   1-р сарын 11-ний өдрийн     А/06 тоот захирамжийн дагуу 3-р багийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зохион байгуулна.

Газрын байршил

Зориулалт

Талбайн хэмжээ /м2/

Дуудлага худалдааны анхны үнэ /төг/

Дэнчингийн хэмжээ /төг/

Дэнчин тушаах дансны дугаар

Цагдаагийн постны баруун тал

үйлчилгээний

1200

4320000

432000

СЦ сум 081400962

 

 

дэлгэрэнгүй

Жаст Ойл шатахуун түгээх станцын урд уулзвараас Мандал цогцолбор сургууль хүртэлх замын 26 ширхэг гэрэлтүүлэгийг Сайнцагаан сумын орон нутгийн хөгжлийн сангийн 63 сая төгрөгөөр хийлээ. Тус ажлыг High geth ХХК хийж гүйцэтгэж хүлээлгэн өглөө. Цаашид гэрэлтүүлгийг засвар үйлчилгээг Хот тохижуулах газар хариуцах бөгөөд орой 18 цагаас 24 цаг хүртэл, өглөө 07-08 цаг буюу сурагчдын хичээлд явах цагийг таруулан асаах юм.

дэлгэрэнгүй

Сургалт

2016-12-05 11:14:09

Аймгийн ИТХурал, ГХУСАЗЗөвлөл, Аймгийн Цагдаагийн газар, Сайнцагаан сумын ЗДТГазар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн ОНХХ-тэй хамтран "Гэр бүлийн хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" сэдэвт сургалт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус сургалтанд Сайнцагаан сумын 9 багийн 90 гаруй иргэн оролцлоо

дэлгэрэнгүй
Хуудас:  1   2   3   4   5  .... ( 82 мэдээ )

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах