Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 7-р цэцэрлэг

..бусад

САЙНЦАГААН СУМЫН 7-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус цэцэрлэгийг “Эм Би Би Си” ХХК нь БШУЯ-ны захиалгаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт канад модон технологиор 785.930.421 төгрөгийн төсөвт өртөгөөр барьж гүйцэтгэсэн. 2013 оны 12 сарын 22 нд ашиглалтанд орсон.100 хүүхдийн хүчин чадалтай.

 

20 багш ажилчидтай. 2014-2015 оны хичээлийн жилд 4-н бүлэгт 2-5 насны 141 хүүхдийн хамруулан ажиллаа. Дээд боловсролтой мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Туслах багш нар 100% СӨБ-ын сургалтанд хамрагдаж сертификат авсан. Мэргэжлийн тогооч нар ажилладаг.

 

Манай цэцэрлэг нь хүүхэд тоглох, зохистой хооллох, амрах, өөрийгөө хөгжүүлэх, бие даан суралцах бүх талын нөхцөл бололцоо болон сургалтын материал хэрэглэглэхүүнээр хангагдсан. 4 бүлэгт 2-5 насны хүүхдүүдийг хөгжүүлж төлөвшүүлж байна.

Бид хүүхдэд дараах чадваруудыг эзэмшүүлэхээр зорин ажиллаж байна. Үүнд.

  1. Сурах урам зоригтой
  2.       Өөртөө итгэлтэй
  3.       Дүрэм журмыг ойлгодог хэрэгжүүлдэг
  4.       Шинийг мэдэх эрмэлзэлтэй
  5.       Хүнлэг, халамжтай, бусдыг хүндэтгэдэг
  6.       Эелдэг дотно харилцаатай
  7.       Дүрслэх урлаг, хөгжмийн мэдрэмжтэй
  8.       Сонголт хийх чадвартай
  9.       Анхаарлаа төвлөрүүлэх чадвартай
  10.       Бүтээлч сэтгэлгээтэй

 

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

Монгол Улсын СӨБ-ын сургалтын ЦӨМ хөтөлбөрийн хүрээнд өөрийн цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд суурилан бага насны хүүхдийг тоглох явцад нь хөгжүүлэх сургалтын хөтөлбөрөө боловсруулсан.

 

2-5 насны хүүхдийн танин мэдэхүй, сэтгэхүйн хөгжлийг дэмжин хөгжүүлэх үйл ажиллагаа орохоос гадна 6-н төрлийн дугуйлан хичээллүүлж хүүхэд бүрийг дугуйланд хамруулан ажиллаж байна.

   Хүүхдээ дээдлэн, багшаа хөгжүүлэх, сургалтын орчны стандартыг хангаж чанартай сургалт явуулахын тулд сургалтын аргазүй, технологийн шинэчлэл багш нарын заах аргазүйн шинэчлэлийн талаар Буриад улсын Улаан-Үүд хотын Журавленок цэцэрлэг, дотоодын 30, 138,139-р цэцэрлэгүүдтэй түншлэлийн холбоотой хамтран ажиллаж харилцан туршлага солилцон ажилладаг

 

Манай хамт олон цаашид СӨБ-ын “Цөм” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл явцдаа чанарын ахиц гарган, үйлчилгээндээ бүтээмжийн үйл ажиллагааг бүтээлчээр хэрэгжүүлэн ажиллаж суралцагч байгууллага болох зорилт тавин ажиллаж байна

 

Бидний амжилттай ажиллах гол үндэс нь өдөр тутмын жигд үйл ажиллагааг ханган ажиллаж, хүн бүр өөрийн хариуцсан ажилдаа эзэн нь байж чаддагт оршино гэж үздэг.

 

Эрхэмлэх үндсэн зарчмууд:

 

-Ажилдаа зорилготой

 

-Өөдрөг үзэл бодолтой

 

-Өөрийнхөө хүчинд итгэлтэй

 

-Итгэл зүтгэл сайтай

 

-Бие даан ажиллах, суралцах чадвартай

 

-Эрүүл чийрэг биетэй

 

-Сайхан инээмсэглэх

 

-Сайн үйл, ажил бүтээх

 

-Тэвчээртэй,  зоримог байх

 

 

Хамт олны эрхэмлэх зүйлс:

 

-Ажилсаг, бүтээлч, идэвхи санаачилгатай байх

 

-Нэг нэгнийгээ хүндэтгэн эвсэг ажиллах

 

-Бусдынхаа амжилтыг дэмжих, түүгээр бахархах

 

-Өвчин зовлон уй гашуудалд нэгэндээ сэтгэлээсээ туслах

 

-Хоорондоо харилцахдаа ес зүйг сахих

 

-Гүтгэлэг, доромжлол, ховжив, муу үйлийг цээрлэх

 

-Хүүхдийн эрхийг хүндэтгэх, хайрлах

 

-Хүнлэг энэрэнгүй

 

-Аливаа зүйлийг арвилан хэмнэх

 

-Бага гэхгүй ажлыг сэтгэлээсээ хийх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    Цахим санал, өргөдлийн систем

    www.7059106.mn

    Санал хүсэлт илгээх

    Санал асуулга

    ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

    Үр дүнг харуулах