Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 7-р цэцэрлэг

Ахмадад туслая

2017-04-20 14:45:06

Сайнцагаан сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулж буй байгууллагын харьяалалын ахмад настанд туслах ажлын хүрээнд тус цэцэрлэг дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тус цэцэрлэгт харъялалтай өндөр настан М.Бурмаагын хашааг засан сэлбэсэн

үүнд

1 Урд талын унасан 3м хашааг засан сайжруулан шон түгжиж босгосон.

2 Хашааны жижиг, том хаалганы төмрийг шинэчилэн будлаа.

3 Хашаа орчмын хогийг цэвэрлэв.

дэлгэрэнгүй

Үлгэрийн орон

2017-01-30 13:03:49

Хүүхэд багачуудын дунд Үлгэрч багачууд сэдэвт жүжигчилсэн тоглолтыг  бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгүүдийн дунд амжилттай зохион байгууллаа.

Бага бүлэг " Манжин" үлгэр

ДУнд бүлэг "Өнхрүүш"

Ахлах бүлэг "Долоон бор огтоно

Бэлтгэл бүлэг "Дагина" "Могжоохон даагатай жогжоохон хүү" үлгэрээр тус тус жүжигчилсэн тоглолтыг амжилттай зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Хүчирхийлэл

2017-01-30 12:53:50

Хүчирхийлэл, хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх нь сургалтыг цэцэрлэгийн бүлгүүдийн аавуудад зохион байгууллаа. Сургалтанд 37 аав хамрагдаж, тодорхой ойлголт авлаа.

дэлгэрэнгүй

Сумын цэцэрлэгүүдийн дунд зохион явуулах "Багш та эцэг эхийн дотны туслагч" сэдэвт эцэг эхтэй хамтран зохион байлах үйл ажиллагааны хүрээнд 7 -р цэцэрлэгийн багш нэр" Хүүхэд гэж хэн вэ?" сэдвээр 1-р цэцэрлэгийн эцэг эхчүүдэд  сургалыг зохион байгууллаа. Тус сургалтанд нийт 45 эцэг эх оролцож,санал хүсэлтийг авч сонслоо.

дэлгэрэнгүй

2016-11-24 12:57:55

   Онцгой байдлын Аюулаас сэрэмжлүүлэх цогцолбор FM- 107.5 радиогоор цэцэрлэгийн үйл ажиллагаагаа сурталчилан мэдээлэл хийлээ .

дэлгэрэнгүй

Туршлага судлав

2016-11-24 12:54:54

Тус цэцэрлэгийн 8 албан хаагч Баянзүрх дүүргийн 22,32, 141-р цэцэрлэг , Баянхошууны Сэйнт поул цэцэрлэг , замын үүдийн Ургах наран цэцэрлэгүүдээр орж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын орчин, гадаад талбай, нээлттэй хөгжүүлэх үйл ажиллагаа , багшийн арга зүйн өөрчлөлт шинэчлэл зэрэг олон үр дүнтэй арга туршлагуудаас судлан өөрийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна .

дэлгэрэнгүй

Багаар ажиллах

2016-11-24 12:51:51

“Хүүхдийн төлөвшил хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам “ илтгэлийн хүрээнд өөрийн цэцэрлэгийн арга зүй , туршлагаас “Холимог бүлгийн арга зүйгээр хүүхэд бүрийг төлөвшүүлж буй туршлагат илтгэлийг багш нар багаараа бичиж амжилттай оролцлоо.

дэлгэрэнгүй

Аймгийн БСГ, ДЗОНХХ-ээс хамтран зохион байгуулж буй “Багш та эцэг эхийн дотны туслагч” сургалтыг хүрээнд 7-р цэцэрлэгийн багш нарын баг “Эцэг эх та хүүхдийнхээ толь “ сэдэвт эцэг эхийн сургалтыг 1-р цэцэрлэгийн 42 эцэг эхэд амжилттай зохион байгууллаа. Эцэг эхчүүд сургалтанд идэвхтэй оролцож , хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж байх, тэдний дотны туслагч нь, найз нь байх ёстойг ойлгож мэдсэн үр дүнтэй сургалт боллоо гэж дүгнэлээ

дэлгэрэнгүй

Тус цэцэрлэгийн 4 бүлгийн эцэг эхийн дунд уламжлал болгон зохион байгуулагддаг “ Шилжин явах цомын төлөөх гар бөмбөгийн тэмцээн”-д 5 багийн 35 эцэг эхчүүд оролцож , бэлтгэл бүлгийн эцэг эхчүүд түрүүлж Шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагнал , Ахлах бүлгийн эцэг эхчүүд дэд байранд шалгарлаа.

дэлгэрэнгүй

  Дэлхийн зөн Дундговь ОНХХ-оос зохион байгуулсан “ Бага насны хүүхэд хамгааллын өвөрмөгц хэрэгцээ сургалтан”-д Хөгжмийг багш Ө.Уранчимэг, бүлгийн багш Ж. Ганчимэг нар идэвхтэй оролцож өөрийн цэцэрлэг дээрээ “ Хүүхдийг үлгэрийн аргаар хамтрах чадварыг хөгжүүлэх нь “ сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтанд -25 хүүхэд хамрагдлаа.

дэлгэрэнгүй

2016-2017 оны хичээлийн жилд СӨБ-д хамрагдах өөрийн тойргийн хүүхдийн судалгааг нарийвчлан авч хамран сургах тойргийнхоо 145 хүүхдийг бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгүүдэд бүртгэж бүлэг хуваарилалтыг хийж хүүхдээ хүлээн авч ажиллаа. Бага бүлэгт 35, дунд бүлэгт 35, ахлах бүлэгт 35, бэлтгэл бүлэг 40 хүүхэд хүлээн авлаа.

Ангиудыг танхимын системд шилжүүлснээр хүүхдийн хэл яриа, хөдөлгөөн, сэтгэн бодох, өөртөө үйлчлэх, бие даах, бусадтай харилцах, ардын өв уламжлалаас суралцах, хамтарч тоглох зэрэг чадвар сайжирлаа.

Боржигон мандал өрхийн эмнэлгийн эмч нар ирж 116 хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг хийлээ.

Дунд, ахлах бэлтгэл бүлгийн 103 хүүхдийг хамруулан “Эрүүл агаар” аялал зохион байгуулж орчинтой танилцах үйл ажиллагаа явууллаа.

дэлгэрэнгүй

ТV-9 телевизийн Лоолойгийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгч хүүхдүүд тус цэцэрлэгт зочилон хүүхэд багачууын урлагийн тоглолт, үйл ажиллагаатай танилцаж шагайн наадамд оролцон бага насны хөгжилтэй дурсамжаа сэргээлээ.

 

дэлгэрэнгүй

БСШУЯамын сургуулийн өмнөх боловсролын зөвлөн туслах баг ажиллалаа. Ажиллах явцдаа цөм хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцан багш нартай уулзаж сургатын цөм хөдөлбөр болон сургам хүмүүжүүлэх үзэл баримтлалыг хэрхэн боловсруулах, хүүхдийн үнэлгээ гэсэн 3 үндсэн чиглэлээр зөвлөн туслаж харилцан ярилцлаа. Ярилцагын явцад багш нар тулгамдаж буй асуудлуудаа ч хөндөн хэлэлцэж зөвлөмж авлаа.

дэлгэрэнгүй

Тус цэцэрлэгийн багш Л.Орхонтуул, С.Мөнхтунгалаг нар Эрдэнэдалай сумын багш Цэцэгтуяа, Энхмаа нартай солигдон ажиллаж багш нарын мэргэжил ур чадварт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх СӨБ-ын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлэх зорилгоор харилцан туршлага солилцон ажиллаа.

дэлгэрэнгүй

Эцэг эх багш хүүхдийн гурвалсан холбоог сайжруулж, сургалтын үйл ажиллагаанд оролцуулах, гэр бүлтэй байнгын холбоо тогтоох , амин дэм, хүнсний ногооны ач холбогдлыг мэдүүлэх, хэрэглээтэй танилцах, хүүхдэд тохирсон шинэ хоолны жор гаргах, бусдад сурталчилах зорилгоор 4 бүлгийн дунд өглөөлөг зохион байгуулж ажиллаа.

дэлгэрэнгүй

7 хоног бүр багш ажилчид хийсэн ажлаа үүдний ТВ-ээр өглөө оройд эцэг эхчүүдэд танилцуулан мэдээлэл хийдэг боллоо.

дэлгэрэнгүй

Багш нарын мэргэжил ур чадварт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын байран дээрээ тасралтгүй хөгжиж, СӨБ-ын чанарын шинэчлэлийг эрчимжүүлэх, чанартай боловсролын үйлчилгээг үзүүлэх зорилгоор оюун ухааны тэмцээнийг зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Алтан намар

2015-10-28 10:43:25

 Эцэг эхийн идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Алтан намар” цэнгүүнийг зохион байгуулж эцэг эхчууд заавал сурах 10-н бүжгээс 3-н бужгийг сурч /вальс, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, полька / хоорондоо өрсөлдөн “АВЪЯАСЛАГ ЭЦЭГ ЭХТЭЙ БҮЛЭГ” –ийг шалгаруулан өргөмжиллөө.

 

 

дэлгэрэнгүй

Тус цэцэрлэгийг “Эм Би Би Си” ХХК нь БШУЯ-ны захиалгаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р багийн нутаг дэвсгэрт канад модон технологиор 785.930.421 төгрөгийн төсөвт өртөгөөр барьж гүйцэтгэсэн. 2013 оны 12 сарын 22 нд ашиглалтанд орсон.100 хүүхдийн хүчин чадалтай.

 

20 багш ажилчидтай. 2014-2015 оны хичээлийн жилд 4-н бүлэгт 2-5 насны 141 хүүхдийн хамруулан ажиллаа. Дээд боловсролтой мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Туслах багш нар 100% СӨБ-ын сургалтанд хамрагдаж сертификат авсан. Мэргэжлийн тогооч нар ажилладаг.

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах