Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 6-р цэцэрлэг

Ахмадад туслая

2017-04-20 16:06:39

Ахмад настан Азнайн Цэндсүрэн гуай 75 настай . Айргийн 6-6 тоотод оршин суудаг. Ам бүл 2 уулаа амьдардаг.

Тус 6-р цэцэрлэгийн багш ажилчид Улаан хоолойн хавдартай онштой гэртээ өвчтэй байдаг ахмадаа сонгож орчинг цэвэр үзэмжтэй ая тухтай байдлыг хангах зорилгоор 2017.04.07 нд очиж дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

1.Орчны хогийг цэвэрлэн хот тохижилтын хогийн тэргээр хогийг зайлууллаа. / 3 поошиг үнс хог шороо, нураасан нойлыг мод/

2.Хуучин ашиглагдахгүй болсон 00-ыг устгалд оруулан цэвэрлэлээ.

3.Хашааг зосдон хаалгыг будаж янзлалаа

4 Хашаан доторх эд зүйлийг хурааж ,эмхлэж нүүрний амбаарыг янзалж том нүүрсийг хагалж савлаж өглөө.

5 Хашааны онгорхойг нөхөж янзлан гарниз гарган хадаж янзаллаа.

тус ажлыг зохион байгуулахад  100.000 төгрөгийг зарцууллаа. 

 

дэлгэрэнгүй

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. “Хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг 5 бүлгийн 60 эцэг эхэд зохион байгууллаа. Сайнцагааны өрхийн эмнэлгийн эмч нар цэцэрлэгийн 130 хүүхдийг үзлэгт хамруулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо хийн хамтран ажиллалаа. Нэгдсэн эмнэлэгтэй хамтран цэцэрлэгийн 5 бүлгийн хүүхдүүдийг цагаан хорхойн шинжилгээнд хамрууллаа.

дэлгэрэнгүй

       Зөв Монгол хүүхэд хөтөлбөрийн хүрээнд “Авъяас, ном хөтөлбөр” хүүхдийн хөгжилд сэдэвт эссэ бичлэгийн уралдаан багш ажилчид, эцэг эхчүүдий дунд зохион байгууллаа .

       Тус уралдаанд бага бүлгийн Чингүүнжавын ээж Уртнасан , ахлах бүлгийн Анужингийн эмээ Норжмаа, бэлтгэл бүлгийн Есөнгоогын ээж Минжмаа нарын эссэ шалгарлаа

-         Бүлгийн 5 багшийн дунд сайн хичээл үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж, холимог бүлгийн багш Б.Бадамхандын сайн хичээл үйл ажиллагаа шалгарлаа. Үйл ажиллагаанд зочин багшаар эцэг эхчүүдийн төлөөллийг урьж оролцууллаа.

-         Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж , цэцэрлэгийн өдөр тутмын үйл ажиллагаа болон “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцуулж, бүлгийн багш нар эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, боршур тарааж, хүүхдийн бүтээл, тоглоомын үзэсгэлэн гаргаж үйл ажилагаагаа танилцууллаа

-         Арга зүйч Г.Ганцэцэг, багш Б.Насанжаргал нар 5 бүлгийн нийт 57 эцэг эхэд “Хүүхдийн хувийн хавтасыг эцэг эхтэй хамтран хэрхэн   бүрдүүлэх талаар ” сургалтыг явуулж санал бодлоо солилцон бүлгийн багш нар эцэг эхийн хурлаа хийж хагас жилийн тайлангаа тавьж, хүүхдүүдийн хувийн хавтсыг ээж аавд нь үзүүлэн хамтран бүрдүүлэлт хийлээ.

дэлгэрэнгүй

 

            2015-2016 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан БСШУ-ны сайдын 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 03 тоот албан даалгаврыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын багш нарын арга зүйн шинэчлэлийг эрчимжүүлж багш багшаасаа суралцах зорилгоор аймгийн БСГ-тай хамтран багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгийн багш Л.Нямцэрэн, Б.Цэвэлмаа, С.Насанжаргал, Б.Бадамханд нар Сайнцагаан сумын 2,3,5, 7-р цэцэрлэгүүдэд ажиллан харилцан туршлага солилцлоо.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн арга зүйч, багш нар Аймгийн Боловсрол соёлын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн бодлогод бидний оролцоо” сэдэвт сургалтанд хамрагдлаа. 

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын 6-р цэцэрлэгийн багш нар Аймгийн “Ус цаг уур орчны шинжилгээний алба”-тай хамтран 7 хоног бүрийн лхагва гарагт 15 цагаас малчдын хүүхдэд зориулсан АСС цогцолборийн сургалтыг явуулж байна.

дэлгэрэнгүй

танилцуулга

2015-10-27 19:17:54

Эрхэм зорилго

Хүүхэд бүрийг эрүүл, чийрэг өсөж бойжих нөхцөлийг бүрдүүлэн, чадамжинд суурилсан хүртээмжтэй чанартай үйлчилгээг хүүхдийн хэрэгцээ сонирхолд нийцүүлэн хөгжүүлэхэд оршино.

Үзэл баримтлал

Хүүхэд эрүүл чийрэг өсөж бойжих нь цаашид хөгжих , суралцах эх үндэс болно.

1950 онд цэцэрлэг маань 1-р ясли нэртэйгээр 25 ортой, 6 ажилчинтай 2 гэртэй бяцхан үрсийнхээ өмнө үүд хаалгаа дэлгэж эх орныхоо хойч үеийг сургаж хөгжүүлэх их үйлсийн гараагаа эхэлсэн.

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах