Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 5-р цэцэрлэг

Сайн хашаа

2017-04-20 15:04:30

Сайнцагаан сумын ЗДТГ, Аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан "Сайн хашаа" бүтээлч ажлын хүрээнд 5-р цэцэрлэгийн багш ажилчид хамт олны хурлаараа хэлэлцэн өөрийн цэцэрлэгийн харъялалын  ахмадаас С.Цэдэвийг сонголоо. Өндөр настан С.Цэдэвийн гэр бүлд тусламж үзүүлэх төлөвлөгөө гарган ажиллаа.Төлөвлөгөөний дагуу ахмадын сангаас 69600 төгрөг зарцуулан хашаанд гарниз хадаж, хашааны хаалгыг будаж, хээлэн ойр орчмын хогийг цэвэрлэж өглөө.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн Н.Амарсанаа багштай Ахлах бүлгийн уран уншигч хүүхдүүд Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч , сэтгүүлч Самбуугийн Надмидын нэрэмжит “Номын амт-2017” улсын уралдаанд 12 хүүхэд В.Нэргүй “Гар” шүлгээр амжилттай оролцож Дэд байр эзэллээ. Тус бүлгийн хүүхдүүд нь Аймгийн уралдаанд тэргүүн байр эзэлж, Улсын уралдаанд оролцох эрхээ авсан юм.

дэлгэрэнгүй

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүүхэд бүрийг хөгжүүлэх шилдэг аргазүйг түгээн дэлгэрүүлэх, бие биенээсээ   харилцан туршлага судлах зорилгоор “Сайн хичээл үйл ажиллагаа”-г багш туслах багш нарын дунд амжилттай зохион байгууллаа. Нийт 13 багш 153 хүүхэд оролцлоо.

дэлгэрэнгүй

- Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын технологийн шинэчлэл, шинэ аргазүй багшийн хөгжлийг хангах зорилгоор Өмнөговь аймгийн 8-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай болон "Хүүхдийн хөгжилд бидний оролцоо" тоглоомын үзэсгэлэнгийн үйл ажиллагаатай танилцаж туршлагаа хуваалцлаа.

-Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын технологийн шинэчлэл, шинэ аргазүй багшийн хөгжлийг хангах зорилгоор Дэлгэрцогт сумын цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж туршлагаа хуваалцлаа.

 

дэлгэрэнгүй

Онцлох ажил-1

Сайнцагаан сумын 5-р цэцэрлэг нь хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүүлэх гадаад орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тоглоомуудыг будаж тохижууллаа.

 

Онцлох ажил-2 Сайнцагаан сумын 5-р цэцэрлэг нь 2016-2017 оны хичээлийн жилийн нээлтээ хийлээ.Нээлтэнд сумын нийгмийн бодлогын мэргэжилтэн Б.Мөнхзул урилгаар оролцож багш ажиллагсад, хүүхэд багачууд эцэг эхчүүдэд баяр хүргэж амжилт хүслээ.Бага, дунд , ахлах , бэлтгэл 6 бүлэгт нийт 256 хүүхдийг хүлээн авч сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлж байна.

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах