Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 4-р цэцэрлэг

Ахмадад туслая

2017-04-14 09:38:09

Аймгийн Цагдаагийн газраас санаачлан уриалан зохион байгуулж байгаа  "Ахмадуудаа дэмжиж туслая" аяны хүрээнд, тус байгууллагын хамт олон байгууллагынхаа өндөр настан С.Цэцэгмаагийн хашаа хороог засч сэлбэх ажлыг амжилттай зохион байгууллаа. Аяны хүрээнд дараах ажлуудыг санаачлан хийж тохижууллаа.

Үүнд:

1. Хашааны шуурсан элсийг зайлууллаа.

2. Малын хашаа хороог нь цэвэрлэн засч сэлбэсэн

3. Эвдэрсэн хашааг сэлбэж тэгшлэн, эмжиж өнгө үзэмжийг сайжрууллаа.

Хашааны хаалгануудыг будаж шинээр хээ тавьж өнгө үзэмжийг сайжрууллаа.

Дээрх ажлуудыг хийхэд нийт 250,000 төгрөг зарцууллаа.

дэлгэрэнгүй

Цөөн мөрөөр ...

2016-10-06 14:26:03

Дотоод хяналтын графикийг шинэчлэн гаргаж байгууллага дээрээ дотоод хяналтыг зохион байгууллаа. Багш нарын баяр угтан зохион байгуулсан гар бөмбөг, шатар, теннисний тэмцээнд бэлтгэн оролцлоо.

Туслах багш нар санаачилгаараа бүлгийнхээ байгалийн болон туршилт танин мэдэхүйн төвийг тохижуулж “Би мэдэж авлаа-2” номынхоо дагуу туршилтууд хийлгэж сургалтандаа ашиглалаа.

“Бага насны хүүхдийг хөгжүүлэх дасгал тоглоомууд” сэдэвт сургалтыг ДЗОУБ-тай хамтран эцэг, эхийн төлөөлөл багш нарын дунд зохион байгууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оношлох эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгт 153 хүүхэд хамрагдсанаас шүдний өвчлөлтэй 22 хүүхэд, харааны бэрхшээлтэй 9 хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй 5 хүүхэд илэрлээ. Цагаан хорхойн шинжилгээнд 184 хүүхэд хамрагдсанаас 2 хүүхэд цагаан хорхойтойн улмаас эмчийн хяналтанд эмчлүүлж байна. БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар 120,0 сая төгрөгний өртөг бүхий барилгын засварын төсөл хэрэгжлээ.

дэлгэрэнгүй

 

Сайнцагаан сумын 4-р цэцэрлэгийн арга зүйч, багш нар Аймгийн Боловсрол соёлын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил, Ногоон хөгжил, Тогтвортой хөгжлийн бодлогод бидний оролцоо” сэдэвт сургалтанд хамрагдлаа.

 

дэлгэрэнгүй

                 “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД-ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” сэдэвт цэцэрлэгүүдийн нэрэмжит сарын аяны хүрээнд цэцэрлэгийнхээ эцэг эхчүүдийн дунд эрүүл мэндийн 21 дадал хэвшил болон хүүхдээ хамгаалалын чиглэлээр асуулт боловсруулан А-Х-А тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд 5 бүлгийн 63 эцэг эх хамрагдаж оюун ухаанаа сорьсноос Б.Ууганцэцэг тэргүүн байр, М.Болормаа дэд байранд тус тус шалгарлаа.

дэлгэрэнгүй

Эцэг эхэд цэцэрлэгийнхээ Facebook хуудсаараа дамжуулан зөвлөгөө зөвлөмжүүдийг байршуулан тэдэнд хүүхдийн хөгжил төлөвшилд гарч байгаа мэдээ мэдээллүүдийг бэлтгэн хүргэж, эцэг эхтэй хамтран х¿¿õэд бүрийн õºãæëèéг эцэг эхтэй хамтран ахицаар нь үнэлэх, хүүхэд бүрийн онцлогийг харгалзан хөгжлийн ахисан түвшинд ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх зэрэг ажлуудыг хамтран амжилттай зохион байгуулж байна. Мөн цэцэрлэгийнхээ камерыг коридорт байрлуулан өдөр тутмын үйл ажиллагаагаа эцэг эхэд сурталчлан ажиллаж байна.

дэлгэрэнгүй

            2015-2016 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан БСШУ-ны сайдын 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 03 тоот албан даалгаврыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын багш нарын арга зүйн шинэчлэлийг эрчимжүүлж багш багшаасаа суралцах зорилгоор аймгийн БСГ-тай хамтран багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгийн багш Т.Бямбасүрэн, Б.Энхжаргал нар нь Сайнцагаан сумын 2,5-р цэцэрлэгүүдэд ажиллан харилцан туршлага солилцлоо.

дэлгэрэнгүй

Эцэг эхийн СӨБ-д оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний сурган хүмүүжүүлэх мэдлэгийг дээшлүүлэх, цэцэрлэгийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах зорилгоор Сайнцагаан сумын цэцэрлэгүүдийн нэрэмжит сарын аян нь “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Сарын аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчидруу чиглэсэн 8 шинэлэг бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

дэлгэрэнгүй

Эцэг эхэд цэцэрлэгийнхээ Facebook хуудсаараа дамжуулан зөвлөгөө зөвлөмжүүдийг байршуулан тэдэнд хүүхдийн хөгжил төлөвшилд гарч байгаа мэдээ мэдээллүүдийг бэлтгэн хүргэж, эцэг эхтэй хамтран х¿¿õэд бүрийн õºãæëèéг эцэг эхтэй хамтран ахицаар нь үнэлэх, хүүхэд бүрийн онцлогийг харгалзан хөгжлийн ахисан түвшинд ажиглалт хийж тэмдэглэл хөтлөх зэрэг ажлуудыг хамтран амжилттай зохион байгуулж байна. Мөн цэцэрлэгийнхээ камерыг коридорт байрлуулан өдөр тутмын үйл ажиллагаагаа эцэг эхэд сурталчлан ажиллаж байна.

дэлгэрэнгүй

2015-2016 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан БСШУ-ны сайдын 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 03 тоот албан даалгаврыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын багш нарын арга зүйн шинэчлэлийг эрчимжүүлж багш багшаасаа суралцах зорилгоор аймгийн БСГ-тай хамтран багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус цэцэрлэгийн багш Т.Бямбасүрэн, Б.Энхжаргал нар нь Сайнцагаан сумын 2,5-р цэцэрлэгүүдэд ажиллан харилцан туршлага солилцлоо.

дэлгэрэнгүй

Эцэг эхийн СӨБ-д оролцох оролцоог нэмэгдүүлэх, тэдний сурган хүмүүжүүлэх мэдлэгийг дээшлүүлэх, цэцэрлэгийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй сурталчлах зорилгоор Сайнцагаан сумын цэцэрлэгүүдийн нэрэмжит сарын аян нь “ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ-ЭЦЭГ ЭХИЙН ОРОЛЦОО” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Сарын аяны хүрээнд эцэг эх, асран хамгаалагчидруу чиглэсэн 8 шинэлэг бүтээлч ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

дэлгэрэнгүй

Аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан   Болор эгшиглэн-2015 улсын уралдаанд тус цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн Б.Зөнбилэг эстрад дууны төрөлд амжилттай оролцож Тэргүүн байранд шалгарч өргөмжлөл, алтан медалиар шагнагдлаа

дэлгэрэнгүй

Улс тунхагласны баяраар хүүхдийн дунд “Монгол дээлээрээ гоёцгооё” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр багш, хүүхэд бүр үндэснийхээ хувцасаар гоёж оролцлоо. Мөн багш ажилчид, эцэг эхчүүд хүүхдүүддээ ардын тоглоом зааж өгч үндэсний хувцастай танилцуулах ажлыг зохион байгууллаа. 

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын цэцэрлэгүүдийн эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан “Амилуулах суурь тусламж үзүүлэх үзүүлбэрт” уралдаанд тус цэцэрлэгийн эцэг эхийн “Жавхаа” баг амжилттай оролцон Тэргүүн байранд шалгарлаа. 

дэлгэрэнгүй

БСШУЯ-ны СӨБ-ын чанарын шинэчлэлийн зөвлөн туслах баг, аймгийн зөвлөн туслах багууд манай цэцэрлэг дээр  үйл ажиллагаатай танилцан зөвлөн тусалж ажиллаа.

дэлгэрэнгүй

Сургалтын цөм хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тэргүүний ажиллагаатай 09, 39-р цэцэрлэгүүд, Өмнөговь аймгийн улсын тэргүүний   24-р ,4-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага судаллаа. Тэргүүний ажиллагаатай цэцэрлэгүүдийн туршлагыг ажилдаа хэрэгжүүлэх зорилгоор сургалтын орчин бүрдүүлэх, сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.

дэлгэрэнгүй

Хүүхдэд аюулаас сэрэмжлэх анхан шатны мэдлэгийг олгох зорилгоор аймгийн онцгой байдлын мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Цэрэнням нь “Амар мэндийн анхны алхам” сургалтыг Бэлтгэл бүлгийн хүүхдүүдийн дунд зохион байгууллаа. Дээрх арга хэмжээ нь UBS, TV9 телевизийн мэдээгээр үндэсний хэмжээнд цацагдан мэдээлэгдсэн. Сургалтанд хамрагдсан нийт 42 хүүхдэд “Аврагч мазаалайн зөвлөмж” номыг бэлэглэлээ. 

дэлгэрэнгүй

2015-2016 оны хичээлийн жилээс сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үндэсний түвшинд хэрэгжүүлэхтэй холбогдуулан гаргасан БСШУ-ны сайдын 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 03 тоот албан даалгаврыг орон нутагт амжилттай хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх боловсролын багш нарын арга зүйн шинэчлэлийг эрчимжүүлж багш багшаасаа суралцах зорилгоор аймгийн БСГ-тай хамтран багш солилцооны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Сайнцагаан сумын 5-р цэцэрлэгийн дунд бүлгийн багш Н.Амарсанаа, 3-р цэцэрлэгийн Бэлтгэл Б бүлгийн багш Б.Үрэнхүү нар тус цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгүүдэд ажиллан харилцан туршлага солилцон ажиллаж байна. 

дэлгэрэнгүй

АЗДТГ-аас тус цэцэрлэгийн багш, ажилчдад “Монгол улсын хүний эрхийн үндэсний комиссын танилцуулга”, “Хүний эрх” сэдэвт ажлын байрны сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг ХЭҮК-ын Дундговь аймаг дахь ахлах мэргэжилтэн Э.Баярцэцэг зохион байгууллаа. Сургалтанд нийт 18 багш ажилчид хамрагдсан байна.

дэлгэрэнгүй

    Эцэг эхчүүдийг СӨБ-д оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан Б.Энхжаргал багштай ахлах бүлгийн нэрэмжит шилжин явах цомын төлөөх “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээний тэргүүн байранд Ц.Өлзийжаргал багштай дунд бүлэг, 2-р байрыг Э.Сүрэнцэцэг багштай бэлтгэл А бүлэг, 3-р байрыг Т.Бямбасүрэн багштай бэлтгэл Б бүлгийн эцэг эхчүүд тус тус шалгарсан байна.

дэлгэрэнгүй

       МУБИС-ийн СӨБС-ийн 4-р курсийн өдрийн ангийн оюутан М.Ариунзаяа, Ж.Бямбасүрэн, Т.Пүрэвсайхан нарын орон нутгийн 35 хоногийн багшлах дадлагыг удирдан хийлгэлээ. Оюутан –багшийн дадлагаа Ц.Өлзийжаргал багштай дунд, Б.Энхжаргал багштай ахлах, Т.Бямбасүрэн багштай бэлтгэл Б бүлгүүдэд тус тус амжилттай хийлээ. МУБИС-ийн багш доктор Л.Жигмэд нь тус цэцэрлэгийн багш нарт “Хүүхдийн математик сэтгэлгээг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

-    Албан хаагчид багш ажилчдыг Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн тэргүүний 09,37-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан харилцан туршлага судлах ажлыг зохион байгууллаа.

-       Боловсролын сарын аяны хүрээнд бүлгүүдийн хүлээн авах өрөөг тохижуулах ажлыг зохион байгууллаа.Дэлхийн зөн төсөл хөтөлбөрөөр 2 сая төгрөгний тоглоомын төсөл хэрэгжин тоглоомыг бүлгүүдэд хуваариллаа.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын  4-р цэцэрлэг нь 1977 онд 125 хүүхдийн хүчин чадалтайгаар байгуулагдан 36 дахь жилдээ ажиллаж байна. Сайнцагаан сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрладаг. Цэцэрлэгийн хамран сургах тойрог: Сайнцагаан сумын 8-р баг /Айраг-1-11-р гудамж/, Залуусын хороолол, цагдаагийн хэлтсийн байранд амьдардаг хүүхдүүд хамрагддаг. Манай цэцэрлэгийн 5 бүлэгт хамран сургах тойргийнхоо 2-5 насны 206 хүүхдийг хүлээн авч сургаж хөгжүүлж байна. Хамран сургах тойргийн хүүхдийн 92,1%-ийг хамруулан сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Тус цэцэрлэгт нийт 22 багш ажилчид ажиллаж байна.

Манай цэцэрлэг 2015 онд 269422,4 төгрөгийг хамрагдаж буй хүүхдүүддээ сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд зарцуулдаг. Нэг хүүхдэд жилд дунджаар 709,6 төгрөг хувьсах зардал зарцуулж байна. Нэг хүүхдэд дунджаар сард 37800 төгрөг, нэг хичээлийн жилд 339900 төгрөг хоолны мөнгө зарцуулдаг.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах