Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 3-р цэцэрлэг

Ахмадад туслая

2017-04-13 09:19:34

Сайнцагаан сумын улсын тэргүүний 3-р цэцэрлэг нь Ахмадад туслая уриалгад нэгдэж, тус цэцэрлэгийн ахмад настан Г.Ундармаагийн хашааг шинээр барьж зосдон, том хаалга хийсэн бөгөөд өнгө үзэмжийг сайжруулах үүднээс будаг хийж хээ тавьж засварлалаа. Тус бүтээлч ажилд цэцэрлэгийн ахмадын асуудал хариуцдаг багш Б.Сүнжидмаа багийнхаа хамтаар идэвх санаачлагатай оролцлоо.

дэлгэрэнгүй

Цэцэрлэгийн эмч Ө.Нямсүрэн цэцэрлэгийн нийт 219 хүүхдэд томуугийн үзлэг хийж , нүдний хараа шалгаж, өсөлт хөгжилтийн судалгаа авлаа. Нийт хүүхдүүд дунджаар 2 кг жин нэмэгдсэн, 2-5 см өссөн, нүдний хараа хэвийн , 219 хүүхдээс 4 хүүхэд томуутай гэсэн үзлэгийн дүн гарлаа. Эмчийн зүгээс бүлгийн багш нарт болон эцэг эхчүүдэд зөвлөмж тарааж хэрэгжүүлэхийг захилаа.

 

дэлгэрэнгүй

БСУГ, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театр, Дэлхийн Зөн ОНХХ-ийн хамт олноос зохион байгуулсан ЗӨНГИЙН ОДОД урлагийн бага наадамд Б.Сүнжидмаа багштай Бэлтгэл А бүлгийн 40 хүүхэд урлагийн 4 төрлөөр амжилттай оролцож ДЭД байр эзлэн өргөмжлөл, 500 000 төгрөгний төсөл бичих эрхээр шагнагдлаа,

дэлгэрэнгүй

БАГШ ТА ЭЦЭГ ЭХИЙН ДОТНО ТУСЛАГЧ сэдэвт БСУГ, Дэлхийн Зөн ОНХХ, Сайнцагаан сумын цэцэрлэгүүдийн хамтран зохион байгуулж буй эцэг эхийн шаталсан сургалтын хүрээнд Дундговь аймаг дахь зэвсэгт хүчний 0278-р байгууламжийн 51 албан хаагчдийг хамруулан ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, ТҮҮНИЙ ХОР УРШИГ сэдвийн дор сургалт явууллаа. Сургалтанд ангийн бие бүрэлдэхүүнээ бүрэн хамруулж, санаа бодлоо солилцон цөөн минутыг бодож эргэцүүлэн өнгөрөөсөндөө тэд сэтгэл хангалуун байлаа.

дэлгэрэнгүй

Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа , шилдэг багш Б.Сүнжидмаа нар Өлзийт, Хулд, Луус сумдын цэцэрлэгүүд дээр зөвлөн тусалж багш нарын хичээлд анализ хийн зөвлөгөө өгч, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулж, СӨБ-ын шинэчлэл, цөм хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж , арга зүйн зөвлөгөө өгөөд ирлээ. Зөвлөн туслах ажлын үеэр багш , туслах багш нар өөрт тулгамдсан асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулж хамтран ярилцсан нь үр дүнтэй ажил боллоо.

дэлгэрэнгүй

БСШУСЯамнаас бага насны хүүхдийн хүмүүжил зан төлвийн асуудлыг онцгойлон анхаарч   багш болон   эцэг эхчүүдээр дамжуулан гэр бүл,   хамт олон нйигэмд хүнээ, хүүхдээ дээдлэх үзэл бодлыг түгээх зорилгоор зохион байгуулсан “ Цахим гадуурхалт цаашаа “ 1 сарын аяны хүрээнд 7 бүлгийн 245 хүүхдэийг хамруулсан 7 төрлийн ажлыг зохион байгууллаа. Бүлэг бүр сургуулийн өмнөх насны хүүхдийн даган дууриаж аливааг мэдэрдэг нас сэтгэхүйн хөгжлийн онцлогт нийцсэн зохиолыг сонгон ярьж таниулах оновчтой арга зүйг сонгон ажилласан бөгөөд тухайлбал “Нугасны муухай дэгдээхий” “Муухай өргөс” зохиол, МАҮ” Шаазгай хүү” Зараахан зохиолыг цахимаар үзүүлэн ярилцаж, дүрийн жүжигчлэн тоглолт хийн бие биедээ үлгэрлэн дууриах зөв хүмүүжлийг олж авлаа. Түүнчлэн 27 багш ажилтан, 50 эцэг эхчүүд асран хамгаалагчид өөрсдийн үйл хөдлөл хэл яриа биеээр үлгэр үзүүлэх, бие биедээ урам өгөх, талархал илэрхийлэх “ Урам хайрлая” аян зохион байгуулж ажилтан бүрт өөрсдийн урмын үгээ бичгээр хүргэсэн нь хамт олны дунд эерэг уур амьсгал бүрдүүлэх сайхан ажил болсон. Эцэг эх асран хамгаалагчдад тус сэдвээр зөвлөмж боловсруулан хүргэж байна.

дэлгэрэнгүй

ХБИ-ийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтаж тус цэцэрлэг дээр хөтөлбөр төлөвлөгөө гарган олон ажлуудыг зохион байгуулав. Үүнд: .

  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийг багш ажилчдад цахим хэлбэрээр сурталчлав.
  • Өөрийн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн Б.Нямрагчаад   сургалтын ээлтэй сэтгэл зүйн орчин бүрдүүлэхэд бүтээлч ажил санаачлан хийлээ.
  • Бэлтгэл Б бүлэгт САЙН ҮЙЛСИЙН АЯН зохион байгуулж , Б.Нямрагчаад туслах өдөр болгож, бүхий л үйл ажтиллагаанд найзтайгаа хамтран оролцох эрмэлзэлийг дэмжиж урамшуулж ажилласан бөгөөд ангийн найзууд нь дурсгалын зүйл хийж бэлэглэсэн нь тус ХБ-тэй хүүхэд өөртөө итгэлтэй байх, үйл ажиллагаанд манлайлан оролцох гэх мэт эерэг зан байдлууд төлөвшиж эхэллээ.

 

дэлгэрэнгүй

Аймгийн БСГ, Дэлхийн Зөн Дундговь ОНХХ тэй хамтран зохион байгуулж буй БАГШ ТА ЭЦЭГ ЭХИЙН ДОТНО ТУСЛАГЧ сэдэвт үйл ажиллагааны удирдамжийн дагуу зохион байгуулагдаж байгаа ХҮҮХЭД ГЭЖ ХЭН БЭ сэдэвт эцэг эхийн сургалтыг 4-р цэцэрлэгийн 42 эцэг эхэд Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн арга зүйч Ц.Мөнхцэцэг, багш М.Борхүүхэн , Б.Дэжидмаа нар хамтран амжилттай зохион байгууллаа. Тус сургалтаар эцэг эхчүүд хүүхдийн тухай ойлголтоо бататгаж, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах вэ, хүүхдийн онцлог хэв шинж ямар байдаг талаар олон зүйлийг ойлгож мэдэрсэнээс гадна хүүхэдтэйгээ хамтран тоглох тоглоом дасгал сурлаа. Тэд сургалтын үр дүнг шинэлэг үр дүнтэй байлаа гэж дүгнэлээ.

дэлгэрэнгүй

Улсын тэргүүний 3-р цэцэрлэг “ Хүүхдийн төлөвшил хандлагын өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам " сэдэвт онол практикийн бага хурлыг амжилттай зохион байгууллаа. Цэцэрлэгийн 7 багш бодит амьдралд тохиолддог тулгамдсан асуудлуудаар  илтгэл бичиж хэлэлцүүлсэн бөгөөд илтгэлүүдийг эрхлэгч арга зүйч, удирдлагын дадлагын оюутан Энх-эрдэнэ нар шүүж, онооны дарааллаар эхний 3 байр эзэлсэн багш нарыг шагнаж урамшуулав. Эхний байранд шалгарсан илтгэлийг аймгийн уралдаанд оролцуулахаар Боловсрол Соёлын газарт хүргүүллээ.

дэлгэрэнгүй

 

Сайнцагаан сумын Улсын Тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгчийн зүгээс жил бүр уламжлал болгон явуулдаг эцэг эхийн сургалтыг ЦЭЦЭРЛЭГ ЭЦЭГ ЭХИЙН ХАМЫН АЖИЛЛАГАА ХҮҮХДИЙН ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ НЬ ерөнхий сэдвийн дор

-       2 настай хүүхдүүдийн эцэг эхэд ЗӨРҮҮДХЭН БИ БИ сэдвээр

-       3 настай хүүхдүүдийн эцэг эхэд ХҮҮХДИЙН ТАРХИНЫ ХӨГЖИЛД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД сэдвээр

-       4 настай хүүхдүүдийн эцэг эхэд ХҮҮХДИЙН СУРАХ ҮЙЛИЙН ОНЦЛОГ сэдвээр

-       5 настай хүүхдүүдийн эцэг эхэд ТА ХҮҮХДЭЭ СУРГУУЛЬД ОРУУЛАХАД БЭЛЭН ҮҮ сэдвээр тус тус зохион байгуулж, сургалтанд нийт 195 эцэг эх асран хамгаалагчид хамрагдаж сургалтын талаар сэтгэл ханамж өндөр байлаа. Цаашдаа эцэг эхийн сургалт сар бүр үргэлжлэн явагдана.

 

дэлгэрэнгүй

Цөөн мөрөөр ...

2016-10-06 14:27:47

Хичээлийн жилийн бүртгэл эхлэхээс 5 хоногийн өмнө багийн даргаас хамран сургах тойргийн хүүхдийн нэрсийн жагсаалт авч, нас насаар салган шивэлт хийж 7 бүлэгт 243 хүүхдийг хүлээн авч нээлтээ хийсэн.

Хичээлийг хэрэглэл, ариун цэврийн хэрэглэлийг эцэг, эх бүрээс хүлээн авч тэмдэглэл хөтөллөө.”Эцэг эх та анхдагч багш” сэдвээр эцэг, эхчүүдэд сургалт зохион байгуулж 85 хүн хамрагдлаа.

Боржигон мандал өрхийн эмнэлгийн их эмч Ө.Нямсүрэн 9 сард 192 хүүхдэд үзлэг хийн витаминжуулалтыг явуулж,эцэг, эх, иргэнд зөвлөгөө өглөө. 243 хүүхдийг цагаан хорхойн шинжилгээнд хамрууллаа.

Гал тогоонд 8 төрлийн 9,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж БСШУЯ-аас хүлээн авч суурилуулж, аюулгүй байдлыг хангалаа.

Багш ажилчдын оролцоотойгоор 30 ш хомоол түүлээ.

Аймгийн МХГ-ын “Хоол хүнсээр дамжин халдварлах өвчлөлөөс сэргийлэх нь “ 1 өдрийн сургалтанд тогооч, арга зүйчийн хамтаар суулаа.

дэлгэрэнгүй

Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч , багш нарын хамтаар 2016 оны 09 сарын 22-23 ны өдрүүдэд Улаан үүд РОСИНКА 173-р цэцэрлэг дээр болсон хотын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа ЦАХИМ АРГА ЗҮЙГ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ АШИГЛАХ НЬ сэдэвт сургалтанд оролцоод ирлээ. Тус Росинка цэцэрлэг нь Улаан үүд хотын тэргүүний цэцэрлэг бөгөөд 50 жилийн ойгоо угтаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын орчин, гадаа талбай, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл , багшийн арга зүйн өөрчлөлт рүү чиглэсэн олон үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал манай багш нар шинэ арга зүй болон цахим арга зүй, бүтээлч санаа бүхий 9 хичээл дээр сууж, 8 сэдвээр илтгэл сонсоод өөрийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шинэ санаа олз омгоор дүүрэн ирлээ.

дэлгэрэнгүй

 

5 настай хүүхдийг сургуульд хэрхэн бэлтгэх вэ? сэдэвт сургалтыг бэлтгэл бүлгийн багш Б.Пүрэвмаа, Б. Үрэнхүү ,ГИЦ сургуулийн бага ангийн багш Б.Бадамчимэг нар эцэг эх , асран хамгаалагчдад явууллаа. Уг сургалтаар хүүхдийн хөгжлийн талаар санал асуулга авлаа.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын Боржгин мандал өрхийн эмч Нямсүрэн,Сосорбурам нар эрүүл мэндийн сургалтанд дараах сэдвээр: -Амьлуулах суурь тусламж -Хахсан үеийн тусламж -Түлэгдэлийн үеийн тусламж -Усанд живэх үеийн анхны тусламж -Улаан бурхан өвчин -Хуванцар савны хэрэглээ -Гар угаах дараалал гэсэн сэдвээр сургалт явууллаа. Сургалтанд 2,3,7-р цэцэрлэгийн 54 эцэг эх, асран хамагаалагчид хамрагдан ДЗОНХХ-тэй хамтран зохион байгуулан цэцэрлэг бүрт эрүүл мэндийн самбар өглөө.

дэлгэрэнгүй

 

Авьяас хөтөлбөрийн хүрээнд “Сэтгэн бодохуй” дугуйлангийн багш Б.Гантуяа нь ахлах, бэлтгэл бүлгийн 8 хүүхдийн дунд “Онч мэргэн” тэмцээнийг амжилттай зохион байгуулан уг тэмцээнд:

  1. Тэргүүн байранд Бэлтгэл бүлгийн Ж.Анударь
  2. Дэд байрыг бэлтгэл”а” бүлгийн У.Мишээл
  3. Гутгаар байранд Ж.Номин-эрдэнэ нар бүтээлч сэтгэхүй, оюун ухаанаараа    бусдыгаа хошуучлан амжилттай оролцлоо.

 

дэлгэрэнгүй

 

Дундговь телевизийн “COFFEE TALK” нэвтрүүлэг – Сургуулийн өмнөх боловсролын шинэчлэлийн ярилцлагад эрхлэгч Г.Мөнхтуяа оролцож, Дундговь аймгийн сургуулийн өмнөх боловсролын шинэчлэл, зөвлөн туслах үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

дэлгэрэнгүй

 

Өмнөговь аймгийн “ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР ХҮҮХЭД НЭГ БҮРИЙН ХӨГЖИЛД” 2 өдрийн арга хэмжээнд багш нарынхаа хамт очиж туршлага судалж, арга зүй технологийн үзэсгэлэн үзэж, 100-1200 хуухдийн “ Бид чадна “ үзүүлбэрт тоглолт сонирхож, 4, 26, 24, 8-р цэцэрлэгүүдээр зочилж туршлага судаллаа.

дэлгэрэнгүй

 

Улсын тэргүүний 3-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяа, багш Б.Сүнжидмаа нар УБ хотод БСШУЯамаар зочилж ,салбарынхаа сайд Л.Гантөмөртэй уулзаж ,боловсролын шинэчлэл, хүүхэд нэг бурийг хөгжуулж байгаа ажлынхаа талаар ярилцлаа. Түүнчлэн яамны хэвлэл мэдээллийн алба, яамны зөвлөхүүдтэй ярилцлаж, ТВ нэвтрүүлэг, сонины ярилцлаганд орлоо. Багш Б.Сүниждмааг МУБИС-ийн магистрын ангид элсэн суралцуулах , сургалтын зардлыг сайд өөрөө шийдвэрлэж өгөхөөр боллоо.

дэлгэрэнгүй

Монгол улсын засгийн газрын 2013 оны 295 дугаар тогтоолоор баталсан ”Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр нь “Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, ”Авьяас”, ”Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд амжилттай хэрэгжиж байна. СӨБ-ын байгууллагын хүүхэд бүрийг хөгжүүлж буй тэргүүн туршлагаас хуваалцах, үр дүнг эцэг эх олон нийтэд хүргэх, цаашид сургалтын байгууллага бүрийн үйл ажиллагааны хөгжлийн хөтөлбөр, бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх, соёл харилцааг хөгжүүлэх зорилгоор ”ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР-ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛД” өдөрлөгт Аймгийн нийгмийн бодлого хэлтсийн дарга Дулмаа, БСГ-ын СӨБ-ийн мэргэжилтэн Ц.Эрдэнэсүрэн, Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан бусад мэргэжилтэнүүд оролцлоо.

Зөв Монгол хүүхэд хөтөлбөр хүүхэд нэг бүрийн хөгжилд - 2016 Сайнцагаан сумын цэцэрлэгүүдийн нэгдсэн арга хэмжээнд хамт олноороо идэвхтэй оролцож , 7 бүлгийн сургалтын үйл ажиллагааны бүтээлээр үзэсгэлэн гаргаж, Б.Сүнжидмаа багшийн ангийнхан бүжгээ сонирхуулж, 5 настай хүүхдүүдийн дунд “Алтан хонх” мэдлэг сорьсон тэмцээн зохион байгуулснаас Б.Пүрэвмаа багштай бэлтгэлА бүлгийн У.Мишээл дэд байр эзэлж, эцэг эхчүүдийн танин мэдэхүйн АХА тэмцээнд мөн манай эцэг эхчүүд идэвхтэй оролцлоо.

Мөн эцэг эх, олон нийтэд “Сургуульд бэлтгэгдсэн байдал”, “Хүүхдийн хөгжилд ном чухал”, “Хүүхдийг хүмүүжүүлэх 10 зарчим”, “Хүүхдийн хөгжүүлэх аргууд”гэх мэт 100 ш зөвлөмжийг эцэг эх, олон нийтэд хүргэлээ.

дэлгэрэнгүй

ЦЭЦЭРЛЭГИЙН 130 ХҮҮХДИЙГ ХАМРУУЛАН ШҮД УГААХ ДӨРВӨН АЛХАМ СУРГАЛТЫГ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР, ДЭЛХИЙН ЗӨН ДУНДГОВЬ ОНХХ –ТЭЙ ХАМТРАН ЯВУУЛАН, УГ СУРГАЛТААР ХҮҮХЭД БҮР ШҮД УГААХЫН АЧ ТУСЫГ МЭДЭЖ АВЛАА.

 

дэлгэрэнгүй

Малчдад туслав

2016-03-29 09:50:03

Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэг, цэцэрлэгийн залуу багш нарын Тэмүүлэл клуб хамтран малчдад тусламж болгон нэмнээ хошуувч-100ш, саван вок-40ш, сүү будаа, каш – 30 кг, лаа, шүдэнз-60 боодол, бээлий – 24 ш тус тус цуглуулж, Сайнцагаан сумын Далай, Үйзэн багийн засаг дарга нарт хүлээлгэн өглөө. Түүнчлэн дээрх багуудын цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд зориулан дасагал ажлын ном, буддаг ном, үлгэр , дууны ном зэргийг бэлтгэн өглөө.

дэлгэрэнгүй

Албан хаагчдад хууль сурталчилах ажлын хүрээнд хуваарийн дагуу Байгууллагын ня-бо Г.Сугиржав нь Шилэн дансны тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн сургалтыг амжилттай явуулан, сургалтын талаар санал бодлоо солилцлоо.

дэлгэрэнгүй

Дундговь аймгийн СӨБ-ын Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх "Сайн хичээл үйл ажиллагаа -2016 " сайн туршлага , хэлэлцүүлэг сургалт гэсэн хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа. Сайн хичээл үйл ажиллагааны аймгийн зөвлөгөөнд манай багш нарын баг ДЭД байр эзэллээ. Багш нараа төлөөлж хичээл заасан багш Б.Гандуламдаа баяр хүргэе. Мөн СӨБ-ын сургалтын орчин, Хүүхдийн хөгжлийг үнэлэх нь, Тоглонгоо суралцах нь сэдэвт сургалтанд хамрагдлаа.

дэлгэрэнгүй

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сургалтын өвөрмөц арга зүй боловсруулан ажиллаж, эцэг эх, олон нийтийн талархлыг хүлээж яваа багш нарын нэг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3 дугаар цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.Сүнжидмаатай ярилцлаа. Тэрээр Дундговь аймгийн шилдэг багшийн өргөмжлөлийг саяхан гардаж авсан юм. 
    

-    Ярианы эхэнд таны санаа бодлыг сонсохыг хүссэн нэг асуулт байна. Өнөөгийн бидний амьдралын хэвшил дунд хүүхдийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа ямар хүчин зүйлүүд анзаарагддаг вэ? Магадгүй бид төдий л анзаарахгүй, харин багш хүний хувьд нүдэнд илүүцээр өртөөд байдаг хэв маяг бий байх. 
-    Хүүхдийн хөгжил, хүмүүжилд ээж ааваас гадна эмээ өвөө, ах эгч, багш нар гээд олон хүн хувь нэмэр оруулдаг.Тиймээс тэр хүмүүс дор бүрнээ хүүхдэд үлгэрлэж чаддаг бай ёстой л доо. Одоогийн бидний амьдралд нийтлэг алдаа байна. Зурагт гар утас ашигладаггүй айл өрх гэж алга. Компьютер ч бас бараг айл өрх бүрийн хэрэглээ болж. Ийм нөхцөлд бага насны хүүхдийн хөгжил гэж ярихад бас л тулгамдсан асуудал болохоор байна шүү дээ. Хүүхдүүдийг өрөвдөх ч үе бий.  Хүүхэд нь жаахан үймүүлээд дэггүйтээд ирэхээр нэг бол хүүхэлдэйн кино үзүүлээд, нэг бол компьютер, гар утас тоглуулаад суулгачихдаг. Орой эцэг эх нь солонгос кино үзээд суучихаар хүүхэд аяндаа түүнийг анзааран дагаад үзнэ. Тэр кино хэдэн минут үргэлжлэх билээ. Тэр чинээгээр хүүхэд сууж байгаа юм. Кино нь ихэнхдээ л бүтэлгүй хайр дурлал, бие биедээ өширхөж хонзогносон, салсан сарнисан, уйлж унжсан үйл явдалтай. Хүүхэд багаасаа ийм төрх байдлыг үзэж өсөх ёсгүй. Миний сэтгэл эмзэглэдэг зүйл бол энэ. Бага наснаасаа гар утас, компьютер тоглоод сурчихсан хүүхэд сургуульд орсон хойноо хичээл нь уйтгартай санагдаж, РС тоглоомд эрт автан, эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирох вий дээ гэх эмзэглэл төрдөг. 
Бага насны хүүхэд алхах, гүйх, авирах, мөлхөх гээд маш их хөдөлгөөн хийж байдаг. Хэдий хэр хөдөлгөөнтэй байх тусам хөдөлгөөний чадвар дээр тулгуурлан хүүхэд хөгжиж байдаг. Гэтэл хүүхдүүдийн суулт ихдээд байна. Ялангуяа манай залуу гэр бүлд ийм төрх байдал нийтлэг байна.

дэлгэрэнгүй

САЙНЦАГААН СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 3-Р ЦЭЦЭРЛЭГИЙН “БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ӨВЧЛӨЛӨӨС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? “ СЭДЭВТ 84 ЭЦЭГ ЭХИЙГ ХАМРУУЛАН, УГ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАН СУРГАЛТЫГ БОРЖГИН МАНДАЛ ӨРХИЙН ЭМНЭЛЭГИЙН ЭМЧ НЯМСҮРЭН, ТУСЛАХ БАГШ НАРЫН БАГТИАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Тэмүүлэл клуб байгуулав.

САЙНЦАГААНЫ ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ЗАЛУУ БАГШ НАРЫН "ТЭМҮҮЛЭЛ" КЛУБ БАЙГУУЛАГДАЖ ТЭРГҮҮНЭЭР УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 3-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ БАЯРТЫН ПҮРЭВМАА СОНГОГДЛОО

дэлгэрэнгүй

ЭДЦС-ийн хөлбөмбөгийн ногоон талбайд манай цэцэрлэгийн хүүхдүүд ээлжлэн очиж чөлөөтэй гүйж харайж баг болон тоглож нэгэн өдрийн аялалаа хөдөлгөөн дэмжих чиглэлээр үр дүнтэй өнгөрөөлөө.

дэлгэрэнгүй

ГИЦС-ын 8-р ангийн 12 хүүхэд “ Тусч хүүхдүүд “аян зохиож тус цэцэрлэг дээр үдээс хойш ажиллаж бяцхан дүү нартаа тусалж байна.

дэлгэрэнгүй

Болор эгшиглэн -2015 улсын уралдаанд бэлтгэл бүлгийн хамтлаг бүжиг 1-р байр алтан медаль, ахлах бүлгийн Б.Маргад ардын дууны төрөлд 2-р байр мөнгөн медаль, ахлах бүлгийн Б.Цолмон уран уншлага төрөлд 1-р байр алтан медаль, хөгжмийн багш Б.Дэжидмаа БҮТЭЭЛЧ БАГШ өргөмжлөл тус тус хүртлээ.

дэлгэрэнгүй

Дэлхийн зөн Дундговь ОНХХ-ийн хамт олноос зохион байгуулсан “ Хувьсан өөрчлөгдөхүйн хөгжилд суралцахуй “ сэдэвт сургалтанд тус цэцэрлэгийн 27 багш ажилчид хамрагдлаа. Сургалтаар хөгжил гэж юу вэ, өөрийн дотоод дуу хоолйогоо хэрхэн сонсох вэ, эерэг өөрчлөлтийг яаж авчрах вэ, ухаалаг зорилгын ач тус, чиглүүлэгч баг хамт олон гэж юу вэ, сонсох чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ гэх мэтээр хувь хүнд болоод хамт олонд хэрэгцээтэй маш чухал ойлголтуудын талаар мэдлэгтэй боллоо.

дэлгэрэнгүй

      Багш солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж, тус цэцэрлэг дээр 1-р цэцэрлэгийн багш Чимидцэеэ, 2-р цэцэрлэгийн багш Алтан-алим, Бадам, 5-р цэцэрлэгийн багш Энхтөр, 6-р цэцэрлэгийн багш Бадамханд, 7-р цэцэрлэгийн багш Урансанаа нар ажиллалаа. Солилцооны хугацаанд хичээл хөгжүүлэх үйл ажиллагааны хэлэлцүүлэг, сургалтын хэрэглэгдхүүн бэлтгэх арга зүй, сургалтын хөтөлбөр төлөвлөлтийг чанартай боловсруулах нь, Алхам хөтөлбөрийн чанартай арга зүйн зарчмууд зэргээр сургалт зохион байгуулж , хэлэлцүүлэг ярилцлага зохион байгуулсан нь маш их үр дүнгээ өгсөн ажлууд боллоо.

дэлгэрэнгүй
  • Сайнцагаан сумын Улсын тэргүүний 3-р цэцэрлэгээс төвийн 7 цэцэрлэгийн хоолны цэстийг 11-р сард боловсруулан хүргэж бүх цэцэрлэг ижил хоолны цэстэй явж байсан бөгөөд тогооч нараас санал асуулга авсаны үндсэн дээр 12-р сарын хоолны цэстийг дахин боловсруулан цэцэрлэгүүдэд хүргэлээ.
дэлгэрэнгүй

 

  1. ДЭЛХИЙН ГАР УГААХ ӨДРИЙГ УГТАЖ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ 3-Р ЦЭЦЭРЛЭГ ДЭЛХИЙН ЗӨН ДУНДГОВЬ ОНХХ – тэй хамтран “ Гар угаахын ач холбогдол “ сэдэвт сургалтыг 7 бүлгийн 245 эцэг эх асран хамгаалагчдад зохион байгууллаа. Түүнчлэн “ Цэвэр гар “ сэдэвт зургийн уралдааныг 7 бүлгийн 235 хүүхдийг хамруулан 21 бүтээлийг шалгаруулж урамшууллаа.
дэлгэрэнгүй

     Улсын тэргүүний 3-р цэцэрлэг нь 7 бүлгийн 35 эцэг эх, асран хамгаалагчдын дунд “ Гар бөмбөг”-ийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.

     Эрдэнэдалай сумын хөгжмийн багш Ундармаа, Ахлах бүлгийн багш Анхтуяа нар багш солилцооны багшаар ажиллаж байна.

     “Дэлхий гар угаах өдөр”-ийг тохиолдуулан бүлгүүдийн дунд 3 төрлийн ажлыг зохион байгууллаа.

  • “Бидний гар цэвэрхэн” сэдэвт жүжигчилсэн тоглолт
  • “ Цэвэр гар” зургийн уралдаан
  • “Гар угаах ач холбогдол” сэдэвт сургалтыг 250 эцэг эх, асран хамгаалагчдад, багш, туслах багш нарт зохион байгуулах ажлыг Дэлхийн зөн ОНХХ-тэй хамтран зохион байгууллаа.
дэлгэрэнгүй

2015-10-28 10:51:37

.Аймгийн БСГ-ын зөвлөл туслах багийн бүрэлдэхүүнтэй эрхлэгч, багш Б.Сүнжидмаа баруун бүсийн 5 сумдад Цөм хөтөлбөрийн сургалтыг зохион байгууллаа.

-       Буриад улсын 32 цэцэрлэгийн багш нар манай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцан, Онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

 

дэлгэрэнгүй

 

ÌАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЭМ ЗÎРИЛГО

 

“ Хүүхэд төвтэй хөгжүүлэх үйл ажиллагааг эрхэмлэн ,бага насны хүүхдийн сурах хөгжих, õàìãààëóóëàõ хэрэгцээ, сонирхолыг ханган ,суралцагчдын цогц чадамжинд суурилсан хүртээмжтэй чанартай үйлчилгээг явуулж, õ¿¿õäèéã ñóðãóóëüä áýëòãýõýä îðøèíî “

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах