Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 2-р цэцэрлэг

Сайн хашаа

2017-04-20 13:29:09

Сайнцагаан сумыг засаг даргын тамгын газраас , аймгийн Цагдаагийн газар хамтран зохион байгуулсан Сайн хашаа бүтээлч ажлын хүрээнд айргийн 3-38 -д оршин суугч Г.Мядаг гуайнд хамт олноороо очиж тусаллаа. Аяны хүрээнд хашааны гадна болон дотор талбайн хогийг цэвэрлэж ачууллаа. Хашааг тэгшлэх, зосдох, хаалганд хээ тавьж өнгө будгийг сэргээх ажлыг хийлээ. Г.Мядаг гуай болон түүний хань бидэнд тусалсан та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийллээд ажлын өндөр амжилт хүслээ.

дэлгэрэнгүй

БСУГазар, ДЗОНХХ хамтран “Багш та эцэг эхийн дотны туслагч” үйл ажиллагааны хүрээнд эцэг эх, хүүхдүүдийн дунд “Бүгдээрээ бүжигчин” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 4 бүлгийн 40 эцэг эх, 92 хүүхэд оролцсон. Үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн ДЗОНХХ, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын хамт олонд талархал илэрхийлье.

дэлгэрэнгүй

Цөөн мөрөөр ...

2016-10-06 14:28:45

2016-2017 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг боловсруулан, хамт олны хурлаар баталгаажуулж, танилцуулан монголын багш нарын баярын, ахмад настангуудыг хүлээн авах ажлын хэсгийг томилж, төлөвлөгөө гаргаж, үр дүнг тооцон ажиллалаа.

36 шуудай хомоолыг түүж холбогдох газарт хүлээлгэн өглөө. Цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг будаж, өнгө үзэмжийг сайжрууллаа. Нийт 180000 төгрөг зарцууллаа.

ДЗОУБ-т төсөл бичиж хандан, 5000000 төгрөгний тоглоомын төслийг хэрэгжүүллээ.

Өрхийн эмчийн үзлэгт 4 бүлгийн 94 хүүхэд хамрагдаж, хөгжлийн бэрхшээлтэй 2 хүүхдийн судалгааг гаргасан. 94 хүүхдийг цагаан хорхойн үзлэг шинжилгээнд хамруулж эрүүл мэндийг нь хамгаалан ажиллалаа.

дэлгэрэнгүй

1. Сайнцагаан сумын 2-р цэцэрлэг Боржигон Мандал өрхийн эмнэлгийн эмч Сосорбурам эмчтэй хамтран Улаан бурхан өвчнөөс сэргийлье сургалтын хүрээнд 4 бүлгийн эцэг эхчүүдийг хамрууллаа.

2. Хүүхэд харах үйлчилгээний хуулийн талаар 6-р цэцэрлэгийн багш Б.Насанжаргал хуулийн сургалт явуулж саналаа солилцлоо.

3. Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн Нарангаравтай хамтран "Аавуудын хариуцлага" сэдвээр цэцэрлэгийн аавуудын дунд уулзалт зохион байгууллаа.

4. Тус цэцэрлэгийн Биеийн Тамир Спорт хамтлагаас цэцэрлэгийн багш ажилтан ба тэдгээрийн гэр бүл, мөн эцэг эхийн гэр бүлийн төлөөлөл оролцсон гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

5. 1-р байранд Бэлтгэл бүлгийн эцэг эх тэргүүлж, 2-р байранд Мөнх-Оргил ахлагчтай ажилчидын гэр бүл 2-р байранд орж, 3-р байранд Цолмонбаяр ахлагчтай баг тус тус мөнгөн шагналаар шагнууллаа.

6. Нягтлан бодох бүртглийн тухай хуулиар Нягтлан бодогч Ч.Оюунтүлхүүр сургалт явууллаа.

7. Дундговь аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Мөнхчулуун Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Ахуйн тухай шинэлчилсэн хуулийн талаар сургалт зохион байгууллаа. 17 ажилчин идэвхтэй оролцож санал бодлоо солилцлоо.

дэлгэрэнгүй

Товч мэдээлэл

2016-01-13 14:41:40

Угийн бичиг хөтлөх сургалт зохион байгуулав.

Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн багш Д.Алтан-Алим нь “Угийн бичиг хөтлөх” сургалтыг багш ажилчиддаа зохион байгууллаа.

Хүүхэд насны галт тэрэг

Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн Багш нарын ЗАН-ээс өдрийн дэглэмийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг эцэг эхчүүдэд суртчилсан “Хүүхэд насны галт тэрэг” өдөрлөгийг сард нэг удаа зохион байгуулан ажиллаж байна. Тус өдөрлөгийн зорилго нь эцэг эхчүүдийн хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг сайжруулах, идэвх оролцоог нэмэгдүүллээ.

Шинэ жил баярын үйл ажиллагаа

Шинэ жилийн баярын үйл ажиллагаагаа эцэг эх багш ажилчидтайгаа хамтран зохион байгуулав. Эцэг эх, багш ажилчид хүүхдүүддээ хуруун хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолтыг тоглож үзүүллээ.

дэлгэрэнгүй

Багш ажилчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр гарсан хууль дүрэмж журмуудтай мөрдөж ажиллах чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгууллаа.

2015 оны 9 сард :

  1. Тамхины хяналтын тухай хууль - Бэлтгэл бүлгийн баг
  2. Шилэн дансны тухай хууль – Бэтгэл бүлгийн баг

2015 оны 10 сард:

  1. Иргэдээс төрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль – Бага бүлгийн багийн гишүүд
  2. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль – Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа
  3. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль – Нийгмийндаатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагч Л.Цэрэнлхам

2015 оны 11 сард:

  1. Хэрэглэгчийн эрхийн тухай хууль – Ахлах бүлгийн багийн гишүүд
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан тухай хууль- ХАА-ны албаны мэрэгжилтэн Адьяасүрэн
  3. Хөрөнгө оруулалтын тухай хууль – ДУАЗДТГ-ын ОНХС-ын мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр

 

Багш ажилчдын хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр гарсан хууль дүрэмж журмуудтай мөрдөж ажиллах чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгууллаа.

2015 оны 9 сард :

  1. Тамхины хяналтын тухай хууль - Бэлтгэл бүлгийн баг
  2. Шилэн дансны тухай хууль – Бэтгэл бүлгийн баг

2015 оны 10 сард:

  1. Иргэдээс төрийн албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хууль – Бага бүлгийн багийн гишүүд
  2. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль – Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Г.Тунгалагтуяа
  3. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль – Нийгмийндаатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын байцаагч Л.Цэрэнлхам

2015 оны 11 сард:

  1. Хэрэглэгчийн эрхийн тухай хууль – Ахлах бүлгийн багийн гишүүд
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан тухай хууль- ХАА-ны албаны мэрэгжилтэн Адьяасүрэн
  3. Хөрөнгө оруулалтын тухай хууль – ДУАЗДТГ-ын ОНХС-ын мэргэжилтэн Ж.Түмэндэлгэр
дэлгэрэнгүй

Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд :

  • 5-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш Н.Отгончимэг
  • 4-р цэцэрлэгийн ахлах бүлгийн багш Б.Энхжаргал
  • 3-р цэцэрлэгийн дунд бүлгийн багш Б.Гандулам
  • 6-р цэцэрлэгийн бага бүлгийн багш Б.Насанжаргал
  • 7-р цэцэрлэгийн Дуу хөгжмийн багш Ө.Уранчимэг нар ажиллаж байна.
дэлгэрэнгүй

Тус цэцэрлэгийн тогооч нар нь Бэлтгэл, Ахлах бүлгийн хүүхдүүдэд жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор хөнгөн зууш, салат хийх арга аргачлалаас зааж сургав.

Тогооч нар :

  • зөв хооллолт + идэвхтэй хөдөлгөөн = эрүүл амьдрал
  • САХАРЫН ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАЯ,
  • ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ХУДАЛДАЖ АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
  • ЧИХЭРЛЭГ АМТЫГ ХҮҮХДЭД МЭДРҮҮЛЭХГҮЙ БОЛ ХҮҮХЭД ТҮҮНД ТӨДИЙЛӨН ДУРЛААД БАЙДАГГҮЙ
  • ЭРҮҮЛ АМЬДРАЛЫГ ТОДОРХОЙЛОХ ТАВАН ДАДАЛ
  • УСЫГ ХЭДИЙД ХЭРХЭН ХЭРЭГЛЭВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ? зөвлөмжүүдийг гаргаж эцэг эхчүүдэд суртчилан танилцууллаа.

 

дэлгэрэнгүй

2-р цэцэрлэгийн БТСХамтлаг нь 5 жилийн ойн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг Боловсрол Соёлын газар, Сайнцагаан сумын 1, 2, 3, 4, 5, 6, 7 дугаар цэцэрлэгүүдийн хооронд зохион байгууллаа. Тэмцээнд хурд хүч авхаалж самбаагаа сорин:

  • Тэргүүн байрыг 3-р цэцэрлэгийн баг тамирчид
  • Дэд байрыг 7-р цэцэрлэгийн баг тамирчид
  • Гутгаар байрыг 2-р цэцэрлэгийн баг тамирчид эзэлсэн.

Шилдэг довтлогчоор 7-р цэцэрлэгийн тамирчин Г.Бумангэрэл

Шилдэг холбогчоор 2-р цэцэрлэгийн тамирчин Б.Нэргүй

Тэгш тоглогчоор 5-р цэцэрлэгийн тамирчин Д.Цэцэг-Өлзий нар шалгарлаа.

Тэмцээнийг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Мөнхтөр, Боловсрол Соёлын газар, Үйзэн багийн Засаг Дарга Т.Батжаргал, Равжих багийн Засаг Дарга Батбаяр, Тэвш Таван Эрдэнэ ХХК-ны Б.Даваадамдин захиралтай хамт олон ивээн тэтгэлээ.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын 2-р цэцэрлэгийн Багш нарын ЗАН-ээс өдрийн дэглэмийн дагуу өдөр тутмын үйл ажиллагааг эцэг эхчүүдэд суртчилсан “Хүүхэд насны галт тэрэг” өдөрлөгийг сард нэг удаа зохион байгуулан ажиллаж байна. Тус өдөрлөгийн зорилго нь эцэг эхчүүдийн хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг сайжруулах, идэвх оролцоог нэмэгдүүлэх .

дэлгэрэнгүй

      Сайнцагаан сумын 2 цэцэрлэг нь 1959 онд аймгийн үйлдвэр хоршооллыг түшиглэн 50 хүүхэдтэй, 2 гэр 1 байшинтай анх байгуулагдаж, 1964 онд ашиглалтанд орсон. 125 хүүхдийн хүчин чадалтай.

1988 онд Улсын тэргүүний цэцэрлэг, 2008 онд Сайнцагаан сумын Тэргүүний цэцэрлэг, 2013 онд Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч бүтээлмж өндөртэй байгууллагаар тус тус шалгарсан. Энэ хичээлийн жилд 20 ажилчинтай, 4 бүлэгт 140 гаруй хүүхэд суралцаж байна.

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах