Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 1-р цэцэрлэг

..бусад

Цэцэрлэг дэхь баялаг орчин нь хүүхэд хөгжих талбар юм.

Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг нь 1951 онд анх гэр цэцэрлэгтэй 25 хүүхэдтэй байгуулагдан, 1958 онд цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж өнөөг хүртэл 64 жил сургуулийн өмнөх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа аймгийн ууган цэцэрлэг .

Тус цэцэрлэг нь 100 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор 146-150 хүүхэд хүлээн авч хүүхэд бүрийн хөгжлийн төлөө нийт 20 багш ажилтан ажиллаж байна. Энэ хугацаанд 2000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож сургуульд бэлтгэн өгсөн. Сайнцагаан сумын төв хэсэгт байрладаг, 7-р багт харъяалагддаг.

Мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Нийт багш нарын 83,3% нь дээд боловсролтой, 60% нь мэргэжлийн зэрэгтэй. Магистир багш 1.

 

Жил бүр тойргийн хүүхдийн хамран сургалт 90-93%-тай. Манай хамт олны дотроос Хөдөлмөрийн хүндэт медальтан-1, Боловсролын тэргүүний ажилтан -3,   бусад аймаг сумын шагналтангууд - 10 гаруй ажиллаж өнөөгийн боловсролын шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх ариун үйлстээ идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа хамт олон.

Аймгийн тэргүүний хамт олноор 1удаа, сумын тэргүүний хамт олноор 2 удаа шалгарсан. 2011 онд Хүүхдэд ээлтэй цэцэрлэгээр, 2012 онд Мандалговь хотын санаачилгатай хамт олноор шалгарсан амжилттай

2015-2016 оны хичээлийн жилд хүүхэд бүрийн хөгжлийг хангах тэдний хөгжих таатай орчинг бүрдүүлэх, хүүхдийн хүсэл сонирхолыг дэмжих, хүүхдийг байгаа түвшингээс нь ахиулахад орчноо шинэчлэн танхимын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах