Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Цэцэрлэг

  • -

  • 1-р цэцэрлэг

Ахмадад туслая

2017-04-13 09:49:52

Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд аарийн байгууллагын ууган ажилчин Д.Халтарт байгууллагын ахмадын сангаас 149000 төргрөгийн хөрөнгө оруулалтаар хашааг нь засаж сэлбэж сайжруулах болон бусад ажлыг хамт олны хүчээр хийж гүйцэтгэлээ.

Үүнд:

1. Хашааны зүүн хойд тал, зүүн урд тал, хашааны баруун талын хасгийг хамт олныхоо хүчээр засан сэлбэж сайжрууллаа. 

2.Бие засах жорлонг засаж, бэхэлгээ хийж тэгшхэн байрлууллаа.

3.20 шуудай аргал түүж өгч түлшний туслалцаа үзүүллээ.

дэлгэрэнгүй

2016-2017 оны хичээлийн жилд Дэлхийн зөнгийн Дундговь дахь Олон нийттэй харилцах салбараас манай цэцэрлэгт 3,389,000 төгрөгийн биеийнтамирын хэрэгсэл, хэрэглэгдхүүн тоглоомыг олголоо. Тухайн хэрэглэгдхүүнд буухиа тэмцээний хоолойнууд, үсрэлтийн тавцан, чийрэгжилтийн зам, майхан, нуман шат гэх мэт 12 төрлийн 36 ширхэг тоглоом хэрэгсэл багтсан юм. Биеийнтамирын танхим бүрэн тохижиж хүүхэд бүрийн бие бялдарын хөгжлийг дэмжих ахиулахад үр дүнгээ өгсөн зөв төсөл хэрэгжиж байгаад бид бүхэн баяртай байна.

дэлгэрэнгүй

Уран жиргээ

Дундговь аймаг дахь Дэлхийн зөнгийн байгууллагатай хамтран хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх эх хэлээрээ уран тод ярьж сургах зорилготой 58 хүүхдийн оролцоотой "УРАН ЖИРГЭЭ" тэмцээнийг2 үе шаттай амжилттай зохион байгуулав

Уг тэмцээнд  бэлтгэл бүлгийн БАЯРТОГТОХ "Норовын намтар" зохиолоор тэргүүн байр, дэд байрыг ахлах бүлгийн А.НОМУНБИЛЭГ " Гутлын зодоон" зохиолоор,гутгаар байранд бэлтгэл бүлгийн Х.ЦЭРЭНДЭЖИД " Үнэнч нөхөр" зохиолоор, тусгай байранд бага бүлгийн О. НАМУУНЗУЛ "Болжмор" шүлгээр, мөн тусгай байранд ахлах бүлгийн Энэрэл "Зуудаг ваар" зохиолоор шалгарлаа. Бяцхан хүүхдүүддээ баяр хүргье

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТ

Эцэг эхчүүдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтаар 7-р өрхийн эмч нар хүүхдийн халдварт өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх арга, гарах шинж тэмдгийн талаар зөвлөгөө өгч цахим сургалт зохион байгуулав. Сургалтанд нийт 4 бүлгийн 64 эцэг эх хамрагдав.

Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах

БАГА НАСНЫ ХҮҮХДЭД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ СУРГАЛТЫГ МАНАЙ БАГШ НАР БҮЛЭГ ТУС БҮР ДЭЭР НАСАНДАА ТОХИРСОН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛСАН ЮМ. ЕР НЬ СУРГАЛТААС ИЛҮҮТЭЙ БИЕ ХҮН ТӨЛӨВШИХ ДАДАЛ ОЛОХ ХҮМҮҮЖЛИЙГ СӨБ-Д ЭЗЭМШҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ ЮМ.

Бага бүлэг-"Гараа зөв угаацгаая" дуут дадлага ажил,дунд бүлэг" Бохир гар" цахим сургалт, ахлах бүлэг" Хумсаа зөв авцгаая" дадлага ажил, бэлтгэл бүлэг " Зөв хувцаслах" хуруун хүүхэлдэйн жүжигчилсэн тоглолт зэргийг хийлээ.

 

.

дэлгэрэнгүй

ҮЛГЭРИЙН ЦАГ

2015-12-08 14:09:38

ТУС ЦЭЦЭРЛЭГИЙН 3-5 НАСТАЙ 15 ХҮҮХЭД “МОЛОР” ТЕЛЕВИЗИЙН “ҮЛГЭРИЙН ЦАГ” НЭВТРҮҮЛЭГТ ӨӨРСДИЙН МЭДЭХ МОНГОЛ АРДЫН БОЛОН СУРГАМЖИТ ҮЛГЭРЭЭ ЯРЬЖ БИЧЛЭГ ХИЙЛГЭВ. ХҮҮХДЭД ҮЛГЭР ШУУД ЯРИНА ГЭДЭГ ХҮНДХЭН БОЛОВЧ ТЭД МАШ САЙН ЯРЬЖ БАЙЛАА. ХҮҮХДЭЭ АМЖИЛТТАЙ БЭЛТГЭН ОРОЛЦУУЛСАН ЭЦЭГ ЭХ БАГШ НАРТАА БАЯРЛАЛАА.

дэлгэрэнгүй

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу аймгийн цагдаагийн хэлтсийн хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтэн Ганбатын зохион байгуулалтаар Дундговь аймаг дахь Хүний эрхийн ахлах мэргэжилтэн Баярцэцэг,ҮЭ-ийн холбооны дарга Мөнхчулуун нар “ Хүнйи эрх, тэгш байдал”, “Хөдөлмөрийн харилцааны тухай ойлголт” сэдэвт сургалтанд 12 багш ажилтан хамрагдаж , Хүний эрхийн чухал болоод нэн чухал, чухал бус гэсэн дадлага ажил, Хөдөлмөрийн харилцааны гэрээ байгуулах журам, ХАБЭА-н орон тоог хэрхэн ажиллуулах талаарх ойлголтыг авлаа.

дэлгэрэнгүй

Эцэг, эх, хүүхэд

2015-12-01 16:27:45

Хүүхдийн 1-р улирлын хөгжлийн ахицыг эцэг эхдээ харуулах зорилгоор бэлтгэл бүлэг “Манай гэр бүл”,ахлах бүлэг” Бид чадна”,дунд бүлэг “ Бид хамтдаа”,бага бүлэг “Аав ээж би” зэрэг үзүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж нийт 122 хүүхэд давхардсан тоогоор 136 эцэг эхийг хамарсан үйл ажиллагаа боллоо. Уг үйл ажиллагаагаар хүүхдийн чадварыг харуулсан оюун ухаан, бие бялдар нийгэмшихүйн хөгжлийг дэмжсэн уралдааныг хүүхдүүдийн дунд зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

Тус цэцэрлэгийн 4 бүлгийн эцэг эхийн хүсэлтийн дагуу бүлэг бүрээс эрэгтэй эмэгтэй 1,1 баг нийт 32 тамирчдыг хамарсан гар бөмбөгийн тэмцээнийг зохион явуулахад Бага бүлгийн эрэгтэй эмэгтэй багууд тэргүүн байр, дунд бүлгийн эрэгтэй баг дэд, бэлтгэл бүлгийн эмэгтэй баг дэд байруудыг эзлэн нэг өдрийг спортлог идэвхтэй өнгөрөөлөө. Уг тэмцээнийг зохион байгуулахад бэлтгэл бүлгийн эцэг эхийн зөвлөл идэвх зүтгэл гарган байгууллагатай хамтран ажилласан юм.

дэлгэрэнгүй

Манай хамт олны дунд уламжлал болгон багш ажилчдын дунд зохион явуулдаг “Мэргэжил солилцоо” 3 дахь жилдээ манай цэцэрлэг дээр зохион байгуулагдав. Ийнхүү нэг өдрийн хугацаанд мэргэжил солилцож бусдын ажил мэргэжлийн онцлогийг мэдрэх, сонирхол төрүүлэх, өөрийгөө сорих зэрэгт хамт олноороо дуртай хүлээн авч идэвхтэй оролцсон юм.

дэлгэрэнгүй

Бүтээлийн баяр

2015-11-27 15:51:04

Хүүхдийн хөгжил, чадвар , оролцоог эцэг эхдээ харуулах зорилгоор 4 бүлгийн 149 хүүхдийн бүтээлийн үзэсгэлэнг “ Бүтээлийн баяр” нэрийн дор 3 хоног байгууллага дээрээ суртчилж, эцэг эхээс сэтгэл ханамжийн тэмдэглэл хийлгэж тэдний талархалыг хүлээсэн сайхан ажил боллоо.

дэлгэрэнгүй

Монгол бахархалын өдрөөр Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүд цэрэг эх орны үзлийг төлөвшүүлэх зорилготой Зэвсэгт хүчний 278-р ангиар зочилж цэргийн ангийн зохион байгуулалт, цэргийн жагсаал,цэрэг хувцас,зэвсэг хамгаалалттай танилцан өөрсдийн бэлтгэсэн тоглоолтын хэсгээс ах эгч нартаа тоглож сонирхуулав.

дэлгэрэнгүй

Багш солилцоо

2015-11-11 12:08:37

Сайнцагаан сумын 1-р цэцэрлэгийн багш Үнэнцэцэг Эрдэнэдалай сумын цэцэрлэгийн багш Энхсаруул нар цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүүхэд бүрийг хөгжүүлэх арга туршлагаа түгээх зорилгоор “Багш солилцоо” хөтөлбөрт хамрагдаж бие биенээсээ суралцах, туршлага хуваалцах тухайн байгууллага хамт олны сайн туршлагыг хэрэгжүүлэх ялангуяа багш нарын арга зүйг сайжруулах ажил 5 хоног тус цэцэрлэг дээр өрнөлөө. Энэ хугацаанд багш нарын хөгжүүлэх үйл ажиллагаанд сууж хамтарч зөвлөлдөх, сургалтын хэрэглэгдхүүн хамтран хийх, ажлын байрны сургалтанд хамрах, ЗАН-ийн дадлага ажилд оролцох,ярилцлага явуулах зэргээр үр дүнтэй ажлууд хийгдлээ.

дэлгэрэнгүй

Үлгэрч багш

2015-11-11 12:07:06

Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг дээр багш ажилчдын дунд хүүхдийн сонирхол хэрэгцээнд тулгуурлан “Үлгэрч багш” өдөрлөг явагдаж, багш нарын баг хүүхдүүддээ үлгэр тоглож сонирхуулав. Чимэдцэеэ багштай багийнхан “ Алтан загас” ны үлгэр, Одончимэг багштай багийнхан “ 3-н тоорой” үлгэрийг тоглосон нь хүүхдүүдэд маш их таалагдаж дахин тоглуулах хүсэлтэй байлаа.

дэлгэрэнгүй

       БСШУЯ-ны дэргэдэх зөвлөн туслах багийн бүрэлдхүүн сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, цэцэрлэгийн багш,удирдлагуудад зөвлөн туслах,чадваржуулах, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор БМДИ-ийн арга зүйч Д.Нарантуяа,нийслэлийн 69дугаар цэцэрлэгийн эрхлэгч Я.Отгонжаргал,Нийслэлийн 32-р цэцэрлэгийн арга зүйч Б.Даваасамбуу нар манай аймагт 3 хоног СӨБ-ын байгууллага дээр 2015 оны 11 сарын 2-5 ны хооронд хамтран ажиллав.Энэ хугацаанд эхний өдөр Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг дээр сургалтын хөтөлбөр, үзэл баримтлал, хөгжүүлэх үйл ажиллагаа, багшийн төлөвлөлт,сургалтын орчин зэрэгтэй танилцаж , багш удирдлагатай ярилцлага явуулсан сайхан үйл ажиллагаа боллоо.

 

дэлгэрэнгүй

Тус цэцэрлэг нь цөм хөтөлбөрийг   хэрэгжүүлэх явцад хичээл хөгжүүлэх үйл ажиллагааг танхимд шилжүүлж

Сэтгэхүй-Математик

Сэдэвт тоглоом-Хэл яриа

Биеийн тамир- Хөдөлгөөн эрүүл мэнд

Дүрслэх-Дүрслэх урлагийн танхимаар явагдаж байна.

Энэ нь хүүхэд бүрийн хөгжлийг хангахад хүүхдийн оролцоо,сонирхолыг өдөөх, тэдэнд сургалтын хэрэглэгдхүүн, хэрэгсэл хүртээмжтэй сонголттой байхаас гадна багшид арга зүйгээ боловсруулах,үйл ажиллагаагаа чанартай өгөөжтэй явуулахад ихээхэн ач холбогдлоо өгч байна.

Бид танхимаа чиглэл чиглэлээрээ тохижуулахад хамт олон эцэг эхийн хүч оролцоог дайчлан багш ажилчид 4 баг болон хуваарилагдаж 7,7 хоногоор танхимдаа шаардлагатай зүйлсийн жагсаалт гарган түүнийхээ дагуу төлөвлөн зохион байгуулалттай тохижилтоо хийж орчноо бүрдүүлэн үр дүнд хүрч байна.

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын 1-р цэцэрлэг нь 1951 онд анх гэр цэцэрлэгтэй 25 хүүхэдтэй байгуулагдан, 1958 онд цэцэрлэгийн барилга ашиглалтанд орж өнөөг хүртэл 64 жил сургуулийн өмнөх насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа аймгийн ууган цэцэрлэг .

Тус цэцэрлэг нь 100 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд одоогоор 146-150 хүүхэд хүлээн авч хүүхэд бүрийн хөгжлийн төлөө нийт 20 багш ажилтан ажиллаж байна. Энэ хугацаанд 2000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож сургуульд бэлтгэн өгсөн. Сайнцагаан сумын төв хэсэгт байрладаг, 7-р багт харъяалагддаг.

Мэргэжлийн багшаар 100% хангагдсан. Нийт багш нарын 83,3% нь дээд боловсролтой, 60% нь мэргэжлийн зэрэгтэй. Магистир багш 1.

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах