Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Сургууль

  • -

  • "Мандал" сургууль

Тус арга хэмжээний хүрээнд 2017 оны 04 сарын 12,13 өдрүүдэд ахмадууддаа дэмжлэг үзүүлэх, тэдний амьдарч буй орчин нөхцлийг сайжруулах, гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Ахмадууддаа тусалъя” арга хэмжээг зохион байгуулж гэр хороололд амьдардаг ахмадуудынхаа хашаа байшингын нөхцөл байдлыг судалж үзээд хашаа, хаалганы өнгө үзэмж хуучирсан, засч янзлах шаардлагатай байсан тул 2-р багын иргэн Д.Эрдэнэцэцэг ахмадын 9-р баг Мандал-13-02А тоот хашааны хог хаягдлыг цэвэрлэж ачлаа. Мөн хаалгыг будах, хээ тавих, хашааг засч сэлбэх,  зосдох ажлыг тус сургуулийн хамт олон хийж гүйцэтгэлээ. Тус ажлыг хийхэд 50.000 төгрөгийг зарцууллаа.

дэлгэрэнгүй

   - Бага ангийн “Нээлттэй 7 хоног үйл ажиллагааны хүрээнд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Спортын өдөрлөг” зохион байгууллаа.Бага ангийн ээжүүдийн дунд 4*100 гүйлт, аавуудын дунд гурвын эсрэг 3, олс таталтын тэмцээн зохион байгуулж нийт 13 бүлгийн 241 эцэг эх багш нар хамрагдлаа.

   - Багш нарын ажлын байрандаа өөрийн мэргэжлийн мэдлэг, онол арга зүйгээ хөгжүүлэх зорилгоор МУГШ Н.Өлзийн нэрэмжит 14-р олимпиадад ирсэн бодлогуудаар “Бодлогын анализ, заах арга зүй” сэдвээр сургалт зохион байгууллаа.

дэлгэрэнгүй

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

2015-09-29 12:21:24

 

Ерөнхий боловсролын “Мандал” сургууль нь Улсын төсвийн 4,4 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалтаар баригдаж 2015 оны 02 сарын 02-ны өдрөөс эхлэн хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Одоогоор 71 багш, ажилчидтай. Үүнээс Спортын мастер 1, БТА 6, Тэргүүлэх зэрэгтэй 4, Заах аргач зэрэгтэй 13, Магистр зэрэгтэй 3 багш, 1-12-р ангийн 31 бүлэгт 860 суралцагчидтайгаар 2015-2016 оны хичээлийн жилийг угтаж байна.

Манай сургууль нь ажлын шинэ орчин нөхцөлд аймаг, улсын ур чадварын уралдааны тэргүүн, дэд, тусгай байрын шагналт шилдэг боловсон хүчин болон шинэ залуу мэргэжлийн багш нараар хангагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалтын материаллаг орчноо сайжруулах тал дээр тогтмол анхаарал хандуулан ажиллаж ирлээ. 2015 оны 4-р улиралд багтаан 942 сая төгрөгний хөрөнгө оруулалттай шинэ спорт заал ашиглалтанд орно.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах