Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Сургууль

  • -

  • МГССургууль

Сайнцагаан сумын гэр хорооллын гудамжнуудыг цэгцлэх, хашааг жигдрүүлэх, тохижуулах арга хэмжээг иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлэх ажлын хүрээнд МГСС-ийн харъяаллын 4-5 ахмад настнуудын амьдарч буй орчны талаар судалгаа хийснээр багш ажилчдын саналаар өндөр настан Б.Лхагвагийн хашааг тохижуулахаар болсон. 

Учир нь ахмад настан Б. Лхагвынх огт хашаа байхгүй, байшингийн ар талд элс шуурч, элсээр дүүрсэн, хүндхэн байсан.

Ажлын хэсгийн 27 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2017 оны 4 дүгээр сарын 7-9 ны өдрүүдэд Айргын 11-01 тоотод оршин суугч өндөр настан Б.Лхагвын хашааг шинээр барьж, тохижууллаа.

Ахмад настан Б.Лхагвагийн хуучин хашааг сэлбэн засварлаж хашаагүй байсан 116 м2 талбайн элс шороог тарааж, овоорсон элсийг зөөвөрлөж, хог хаягдлыг цэвэрлэж, шинээр хашаа барьж хашаажуулж, зосдож, хашааны хаалга шинээр хийж, хээ тавьж, гүйдэг болгож, гарниз хээ хийж, хаягжууллаа.

Энэхүү ажлыг зохион байгуулахад 305,950 ₮-ний мод, төмөр, будаг, гэх мэт бусад материал зарцууллаа.

Цаашдаа зүлэгжүүлэх, хашааны дотор талын тохижилтын ажлыг хийх тал дээр анхааран, үргэлжлүүлэн тохижуулах төлөвлөгөөтэй байна.

Энэхүү ажил нь ахмадуудын нийгмийн баталгааг хангасан, амьжиргааны түвшинг дээшлүүлсэн, нийгмийн халамж үйлчилгээг үзүүлсэн, мөн гудамж талбайн өнгө үзэмж нэмсэн үр дүнтэй ажил боллоо.

 

дэлгэрэнгүй

МУГБ Н.Өлзийн нэрэмжит 16-р олимпиад явагдаж 18 сургуулийн 555 суралцагч, 30 гаруй багш оролцлоо. 11а ангийн сурагч М.Нямцэрэн, математикийн багш Д.Энхболд нар хүрэл медаль хүртлээ. 1-р байрыг Өвөрхангайн 1-р сургууль, 2-р байрыг Улаанбаатар хотын Орчлон сургууль, 3-р байрыг Улаанбаатар хотын 11-р сургууль тус тус эзэллээ. Үнэмлэхүй аваргын шагналыг УБ хотын Орчлон сургуулийн сурагч Энхрийлэн, Дундговийн Оюунлаг сурагчийн шагналыг ЭДЦС-ийн сурагч Г.Аминсарнай, уран бодолтын шагналыг УБ хотын Эмпати сургуулийн сурагч Б.Ганбат нар эзэллээ.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах