Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Сургууль

  • -

  • 3-р сургууль

Ирээдүй” СОУЗ- бүлгэмээс   2016-2017 оны хичээлийн жилд зохион байгуулсан“ X” чуулганд 6-12 ангийн нийт 85 суралцагчид хамрагдлаа.

Чуулганд оролцсон 6-12 ангийн суралцагчдын анги бүрийн суралцагчдыг холин 12 багт хуваан багаараа хэлэлцэх, санаа бодлоо хуваалцах, хамтран ажиллах, бие биенээсээ суралцан хамтран бүтээл хийх аргаар зохион байгуулж,чуулганд оролцогчид бүтээл хийн сургуулийн нийт суралцагчидад уриалга гарган ханын самбар гаргалаа.

 Чуулганд

-          “Гар утас гэж юу вэ, бид ухаалаг утсаа зөв хэрэглээ болгож чадаж байна уу? “

-          “Хүүхдийн хүүхдийн эрх, үүрэг гэж юу вэ?” тэр дундаа сургуулийн орчинд эрхээ эдлэн үүргээ хэрхэн биелүүлэх,

-          “Хүүхэд хамгаалал – бидэнд ямар хамааралтай юэ?”

-          “Сургуулийн орчинд хүүхдийг юунаас хамгаалах вэ? “

-          “Дээрэлхэлт гэж юу вэ?”-

-          “Үе тэнгийнхэний дарамт шахалт гэж юэ?” сургалтыг явуулсан.

дэлгэрэнгүй

Тус сургууль дээр  “ Шонхор” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа өсвөрийн цагдаа бүлгэм нь 2016-2017 оны хичээлийн жилд “Харцага” нэртэйгээр, 10 суралцагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллан, багш А.Энхмаа чиглүүлэгчээр зохион байгуулж байна

Харцага бүлгэм нь жилийн ажлын төлөвлөгөө гарган, сургуулийн хэмжээнд зохиогдож буй уралдаан тэмцээн бусад уламжлалт арга хэмжээний  үеэр зохицуулах арга хэмжээ авч байгаа нь сургуулийн дотоод дэг журмыг хангахад  үр нөлөөгөө үзүүлж байна.

 

дэлгэрэнгүй
  1. Оюуны төвийн багийг 12 багш, 55 идэвхтэн сурагч, 11 эцэг эхийн төлөөлөлтэй байгууллаа.
  2. Оюуны төвийн танилцуулгыг бага ангийн сурагчид болон эцэг эхчүүддээ танилцуулж, нээлт хийлээ.
  3. Багш бүр сургалтын хөтөлбөрийг анги тус бүрээр боловсруулж, батлуулан, хуваарийн дагуу сургалтаа зохион байгуулж байна.
  4. Төслийн хүрээнд бага ангийн 12 багш, сургалтын менежерийн хамт 2016 оны 10 сарын 29, 30 - нд “Суралцагчдын мэдлэг чадварыг математикийн хичээлээр үнэлэх арга зүй” сэдэвт сургалтанд хамрагдсан.
  5. Мөн 2016 оны 12 сарын 2,3- нд   Улаанбаатар хотод “Бага боловсролын сургалтын хөтөлбөрийг дэмжих арга зүй” сургалтанд хамрагдан, “Оюуны оньс” сургуулийн туршлагаас судалсан.
дэлгэрэнгүй

“Сургалтын цөм   хөтөлбөр” ба “Авьяас” хөтөлбөрийг дэмжих сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд   “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж, Хөтөлбөрийн хүрээнд 2016 – 2017 оны хичээлийн жилд “Математик миний, бидний амьдралд” төсөл хэрэгжүүлж байна.

ТӨСЛИЙН ЗОРИЛГО

Хүүхэд нэг бүрийн сурах арга барил,   математикийн хичээлийн мэдлэг, сэтгэн бодох чадварыг амьдралын өдөр тутмын хэрэглээ, сонирхолд тулгуурлан тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн хөгжүүлнэ.

ХҮРЭХ ҮР ДҮН

1-5-р ангийн \З30\ сурагчдын 100%, дунд ахлах ангийн сурагчдын \115\ 30-50% нийт 435 сурагч   хамрагдаж, амьдралын бодит асуудлыг ажиглах, өдөр тутмын хэрэглээ, тулгамдсан асуудлаа олох,   энэ талаар мэдээлэл цуглуулах, оновчтой төсөв, тооцоог хийх, ойлгомжтой илэрхийлэх, шийдвэрлэх замаар суралцах чадвартай болж төслийн үр дүнг хүртэнэ.

дэлгэрэнгүй
  • “Математик бидний амьдралд” сургалтын хөтөлбөрийн төслийн ажлын хүрээнд бага ангийн багш нарын математикийн мэдлэг чадвар заах арга зүйг дээшлүүлэх зорилгоор “ББШДТөв ТББ-ын захирал Г.Батболдтай хамтран 2 хоногийн сургалтыг сургууль дээрээ зохион байгууллаа.
  • Сургуулийн Д.Нандинчимэг багшийн удирдсан “Ирээдүй” СОУЗ, Дэлхийн Зөн ОНХХ-тэй хамтран 6-12-р ангийн 85 суралцагчдын дунд   “Бидний ирээдүй” хүүхдийн X чуулганыг зохион байгуулж, “Сургуулийн орчинд бие биедээ эергээр нөлөөлөх нь” “Гар утасны зөв зохистой хэрэглээ” сургалтыг явуулсан. Дэлхийн Зөн ОНХХ-оос 345 500₮, сургуулиас 79 550₮ -өөр тус тус санхүүжүүлсэн.

УРАЛДААН ТЭМЦЭЭН:

  • Шинэ үе ТББ –аас зохион байгуулсан “Номын баяр”-2016 уралдааны “Шүлэгч багачууд” төрөлд Б.Цэцэгсүрэн багштай 1б анги дэд байр “Авьяаслаг хамт олон”, “Үлгэрч багачууд” төрөлд гутгаар байр, “Бүтээлч анги” шагналаар тус тус шагнагдсан.
  • МУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бирваа агсны нэрэмжит “Нарны дуулал” улсын уралдаан М.Чойжийдогмид тусгай байр эзэлсэн.
  • Цэгмэд багшийн нэрэмжит химийн олимпиадад 15 суралцагч оролцсон .
  • Э.Одсүрэн багштай 11а ангийн нэрэмжит гар бөмбөгийн тэмцээнийг 9-12-р ангийн суралцагчдын дунд зохион байгуулж, аваргыг шалгаруулсан.
  • МУГ дасгалжуулагч Доржсүрэн агсны нэрэмжит өсвөр үеийн гар бөмбөгийн тэмцээнд 11б ангийн суралцагч Соёлмаа, Бямбадорж нар аймгийн багт орж тоглосон.
  • Аймгийн “Залуучуудын эерэг хөдөлгөөн” ТББ-аас зохион байгуулсан Мандалговийн лигийн аварга шалгаруулах “Хөл бөмбөг” ийн тэмцээнд дунд насны ангилалд тэргүүн байр эзэлсэн.
  • “Аймгийн Цагдаагийн газраас зохион байгуулдаг “Ногоон гэрэл- Цагаан шугам” тэмцээнд 4-5-р ангийн суралцагч, багш нар тэргүүн байр эзэлж, улсын уралдаанд аймгаа төлөөлөн оролцохоор шалгарлаа.

 

дэлгэрэнгүй

БАГШ, СУРАГЧИЙН ХӨГЖИЛ:

  • “Математик бидний амьдралд” сургалтын хөтөлбөрийн төслийн нээлт 10 сарын 10-нд 55 сурагч, 11 эцэг эхчүүдийн төлөөлөлд зохион байгуулав.
  • 10 сарын 17-нд Сайнцагаан сумын удирдлагууд, сургуулиудын захирал, цэцэрлэгийн эрхлэгч, өрхийн эмч нарын “Бие биенээсээ харилцан туршлага судлах” үйл ажиллагаа зохион байгуулагдаж, бага ангийн сургалтын менежер “Математик бидний амьдралд” төслийг танилцуулсан.
  • Хөдөлмөр соёлын чуулганд 1-12-р ангийн бүх сурагчдад өөрийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж оролцож, шилдэг анги, бүтээлч сурагчийг шалгаруулсан.
  • “IQ намрын сорилго 2016” 10 сарын 17-нд болж, 1-9-р ангийн 192 хамрагдав.
  • “Багшийн хөгжил- хүүхэд нэг бүрийн хөгжил” төслийн сургагч багш Ч.Нямаа 2 хоног төсөлд хамрагддаг 6 багш нарын хичээлд сууж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.

 

дэлгэрэнгүй

БАГШ, СУРАГЧИЙН ХӨГЖИЛ:

  • 1-р ангийн сурагчдын бүртгэл, дэлгэрэнгүй судалгааг гаргаж. БСГ-т өгсөн.
  • 2016 оны “Улсын сайн хичээлийн бичлэг” сургалт бага ангийн багш нарт 5 хоног зохион байгуулагдлаа.

УРАЛДААН ТЭМЦЭЭН:

  • Багш нарын баяр угтсан аймгийн багш нарын спортын наадам    4төрлөөр зохион байгуулагдаж, ширээний теннисний тэмцээнд захирал, сургалтын менежер нар тэргүүн байр эзэлсэн.

 

дэлгэрэнгүй

“ Иргэн бидний эрүүл мэндийн боловсрол эндээс эхлэнэ” уриатай заавал хэвшүүлэх 21 дадлыг үе тэнгийн хүүхдүүдэд суртчилах АСТ- тэмцээнд тус сургуулийн Б.Баярбат ахлагчтай “Эрүүл амьдрахуй” баг амжилттай оролцож 2-р байр эзллээ. Тус тэмцээнд багуудын чөлөөт мэндчилгээ, 21 дадлыг урлагын ямар нэгэн төрлөөр үзүүлэх, Анхны тусламжийг бусдад хүргэх, 21 дадлаас аль нэгийг нь сонгон жүжигчилсэн тоглолт үзүүлэх, багуудын дунд асуулт хариултын тэмцээн зохион байгуулагдав.

дэлгэрэнгүй

“НОМ” ХӨТӨЛБӨР

2016-06-14 16:58:23

Улс , аймгийн 6 төрлийн /"Хүрэл тулга", "Бага тайз", "Номын амт", "Болор эгшиглэн", "Тэргүүний уншигч", "Ном” хөтөлбөрийн эсээ/ уралдаанд 2 багш, 85 суралцагч оролцож, тэргүүн байр-5, дэд байр-5, тусгай байр-5 эзэлж, хамт олноороо Э.Үүрийнцолмон багштай 2б анги С.Надмидын нэрэмжит “ Номын амт -2016” улсын анхдугаар уралдааны уран уншлагын төрөлд   24 суралцагч оролцож, "Би Монгол хүн" шүлгээр тэргүүн байр, "Бага тайз" уралдааны багийн уран уншлага төрөлд 20 сурагч оролцож, “Зохион байгуулагчдын нэрэмжит шагнал цом хүртлээ. "С.Буяннэмэх тэмдэгтэн" шагналаар 5 суралцагч, 3б ангийн сурагч Б.Төмөр Д.Нацагдоржийн нэрэмжит алтан медаль, сурагч Э.Өлзийчимэг Ц.Надмидын нэрэмжит алтан медаль, сурагч Т.Болормаа Ц.Цэнд-Аюушийн нэрэмжит “Бяцхан-Од” цом, сурагч Б.Долгормаа “Авьяас” алтан медалиар шагнагдлаа.

ž"НОМЫН АНД" бүлгэмийг дунд, ахлах ангийн 20 суралцагчийн бүрэлдэхүүнтэй чиглүүлэн ажиллаж, 1-12-р ангийн суралцагчдын дунд "Номын 10 хоног" , бага ангийн суралцагчдын дунд "Ангийн номын сан" уралдаан явуулж, 7 номын сан байгуулж, 653 уран зохиол, үлгэр , 55 том , 239 бяцхан номыг суралцагч, эцэг эх багш нар хамтран бүтээлээ.

ž Цөм хөтөлбөрийн хүрээнд дунд ангийн 6-9-р ангийн 7 бүлгийн суралцагчид номын хэлэлцүүлгийг анги удирдсан багш болон МХУЗ-ын багшийн хамт зохион байгуулж, 7 бүлгээс шалгарсан 28 суралцагчийн хүрээнд номын санч, МХУЗ-ын багш нар удирдан “Номын хэлэлцүүлэг”-ийг зохион байгуулж, тэмдэглэл хөтөлсөн. 1-3-р байрын шагналыг Дэлхийн ЗӨН ОНХХ, ХААН банк, ХАС банк, Улаан загалмайн хорооноос ивээн тэтгэж, шагнаж урамшууллаа.

žДэлхийн Зөн ОНХХ -д "НОМЫН ӨРГӨӨ" 3 саяын төсөл бичиж, уран зохиолын 1 204 875.02 төгрөгийн 109 ном ирсэн.

ž

дэлгэрэнгүй

ž 8 бүлгэм, дугуйланд 105 суралцагч хамрагдаж байсан бол, 2-р хагас жилд 21 бүлгэм дугуйланд давхардсан тоогоор 405 суралцагч хамрагдаж  байна. Аймгийн «Яргуй” урлагийн наадамд 6 төрлөөр 76 сурагч оролцож, 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байр эзэллээ, Математикийн цаг сонины нэрэмжит математикийн стандартын уралдаанд дунд ахлах ангийн 30 сурагч оролцсоноос алт 1, мөнгө1, хүрэл 4 нийт 6 сурагч,Кенгеру ОУ-ын олимпиадад нийт 8 суралцагч шалгарч, 1,2,3-р зэргийн диплом, МУГБагш Ц.Дашдолгорын нэрэмжит “Хүн орчин” хичээлийн олимпиадад 3-р ангийн 119 сурагч оролцсоноос эхний 4 байрыг эзэлж, шавь нараа олимпиадад амжилттай оролцуулсан бага ангийн багш Г.Цэцэгмаа “Шилдэг багш”-аар шалгарсан. 1-р ангийн 76 сурагчаас 1б ангийн сурагч Б.Тэгшсүрэн тэргүүн байр, шатрын аварга шалгаруулах аймаг, бүсийн 5 удаагийн тэмцээнд 45 сурагч оролцож, алтан медаль 2, мөнгөн медаль 4, хүрэл медаль 2, тусгай байр 3 , нийт 28% нь шагнал хүртээд байна. Аймгийн түвшний 3 удаагийн теннисний тэмцээнд 17 сурагч оролцсоноос 65,9% буюу 12 медаль хүртэж, багаараа тэргүүн байр эзэлж, «Цом»-оор, Монгол Улсын хөнгөн атлетикийн спортын мастер Батсүхийн Мөнхзул агсны нэрэмжит өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээний 1500м гүйлт төрөлд 12б ангийн сурагч Ц.Ууганбямба дэд байр, улсад гутгаар байр эзэлж хүрэл медаль хүртсэн амжилт гаргаж, сумын шилдэг сурагч уулзалтанд оролцлоо.

ž

ž

дэлгэрэнгүй

Эрүүл мэндийн 4 удаагийн урьдчилан сэргийлэх үзлэг, витаминжуулалт, шүдний үзлэг, охид хөвгүүдийн үзлэг, эмчийн зөвлөгөө ба эрүүлжүүлэх үйлчилгээнд багш, ажилчид 291, суралцагч 2133 нийт 2424 хүн хамрагдсан.

  “Шүдээ хэрхэн зөв угааж сурах вэ?”, “Гараа зөв сайн угааж сурахын ач тус” “Амны хөндийн эрүүл ахуй” “Антибиотекийн зөв хэрэглээ” сэдвээр эмч зочин багштай хичээлд 200 суралцагч, анхны тусламж аюулгүй амьдрал тэмцээнд 83 суралцагч, “Нэгэн хэмнэлд нэгэн жигд” хөгжимт дасгалын уралдаанд 522 суралцагч, нийт 805 суралцагч оролцсон байна.

  Хорт зуршил, Сүрьеэ, ДОХ, Гэмт хэргээс сэргийлье, Ухаалаг утасны хэрэглээ, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Цахим гэмт хэргээс сэргийлье сэдвүүдээр сургалт зохион байгуулсан.

  “Угийн бичиг” хөтлөх сургалт зохион байгуулж, хөтөлдөг 17 ,хөтөлдөггүй 36 багш, ажилчид байсан. Сарын ажлын хүрээнд бүрэн хөтөлдөг 25, дутуу хөтөлсөн 10, огт хөтөлдөггүй 18 болж, 50%-иар ахиж, 69 %-нь угийн бичигтэй болсон. Ургийн баяр хийж, ном гаргасан 21 багш, ажилчид байна.

  Орчны 10 удаагийн цэвэрлэгээнд 400 хүн хамрагдаж, 800 модны нүх ухаж, 40 мод суулгасан.

дэлгэрэнгүй

Эцэг эхийн өдөрлөгийн үйл ажиллагааг:

1.Сургалтын үйл ажиллагааг танилцуулах

2. Сурагчдын тайлан тоглолт

3. 2015-2016 оны хичээлийн жилийн тайланг танилцуулах

4.Эцэг эхийн сургалт    \ Хүүхдийн сэтгэлзүйн онцлог , хөгжил төлөвшил\

5.Багш, сурагчдын үзэсгэлэн

6. Буухиа тэмцээн гэсэн 6 чиглэлийн дагуу явууллаа. Сургалтын үйл ажиллагаанд 11 бүлгийн нийт 124 эцэг хамрагдаж, өөрийнхөө санал , хүсэл , талархлыг илэрхийлсэн, сургуулийн ажлын тайлантай танилцах үйл ажиллагаанд нийт   120   эцэг эх , судалгаанд 97 эцэг эх оролцлоо.  Бүх багш нар ангийнхаа үзэсгэлэнг гаргаж идэвх санаачлагатай ажиллалаа. Буухиа тэмцээнд бага ангийн 11 бүлгийн 11 багийн 88-н тамирчид оролцлоо. Багийн бүрэлдэхүүн нь 3 аав, 4 ээж, ангийн багш гэсэн 8 хүнтэй байсан ба багууд хувцас жигдрэлт, ангийн хаяг, эмблэмтэй зэргээр жигдэрч маш сайн зохион байгуулалттай, идэвхтэй оролцлоо.

дэлгэрэнгүй

"ЗӨВ МОНГОЛ ХҮҮХЭД ХӨТӨЛБӨР- ХҮҮХЭД БҮРИЙН ХӨГЖИЛД" өдөрлөгийн үйл ажиллагааг 04.10-15-ны хооронд эцэг эхчүүд, албаны хүмүүст хичээл сургалтын үйл ажиллагааг танилцуулж сурталчлах,   6-12-р ангийн сурагчдын “ААВУУДЫН ӨДӨРЛӨГ” “ХӨГЖИМТ ДАСГАЛ үндсэн үйл ажиллагааны чиглэлээр багш болгон үзэсгэлэн гаргах, түүнийгээ олны хүртээл болгох зэрэг ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэв.   Судлагдахууны 7 багийн хичээлд 25 эцэг эх, цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад хамтран ажиллаж байгаа байгууллага, аймгийн нийгмийн бодлогын хэлтэс, орон нутгийн музейн дарга удирдлага 5 хүн урилгаар сууж, ажиглалтын хуудасны дагуу хичээлийн үйл явцад дүн шинжилгээ хийн сургалтын технологийн шинэчлэлтэй танилцаж, 6-12-р ангийн сурагч, эх, эцэг албаны хүмүүсийг хамруулан ирсэн эцэг, эхээс судалгаа авч боловсруулалт хийв.

дэлгэрэнгүй

Улс аймгийн хэмжээний 9 удаагийн уралдаан тэмцээнд нийт 168 сурагчийг оролцуулж,алтан медаль-27,мөнгөн медаль-20,хүрэл медаль-17 сурагч буюу нийт 64 медалийг хүртжээ.

  • “Ногоон гэрэл цагаан шугам-2015”аймгийн уралдаанд 12 сурагч алтан медаль
  • “Болор эгшиглэн”улсын уралдаанд 23 сурагчийг дуу,бүжиг,уран уншлагаар оролцуулж алт-1,мөнгө -18,хүрэл-17,тусгай байр-1
  • “Нэг анги,нэг бүтээл”аймгийн уралдаанд анги хамт олноороо оролцож Тэргүүн байр
  • “Зөнгийн одод”аймгийн уралдаанд анги хамт олноороо оролцож Тэргүүн байр
  • “Замын хөдөлгөөнд соёлтой оролцъё”гар зургийн уралдаанд 15 сурагч оролцож Тэргүүн байрт Б.Төмөр
  • “Бага тайз”бүсийн уралдаанд 22 сурагч оролцож алт-12,мөнгө-1
  • “Яргуй-2016”уралдаанд 20 сурагч оролцож хүрэл-16,тусгай байр-1
  • “Аав ээжийн тухай дууг хэн сайн дуулах вэ?”уралдаанд 2 сурагч оролцож алт-1,мөнгө-1
дэлгэрэнгүй

“ЦӨМ” хөтөлбөр

2016-06-14 16:35:36

  • žБСШУЯам, БСГ, ЭДЦС-ийн хэрэгжүүлэлтийн багтай 6 удаагийн хамтын ажиллагаанд, 80 гаруй цагийн судалгаат хичээлд сууж, хэлэлцүүлэг хийн, 24 цагийн судалгаат хичээлийг өөрийн ба бусад сургуульд сайжруулан зааж, туршлага судлууллаа.
  • ž«Зөв Монгол хүүхэд, хүүхэд нэг бүрийн хөгжилд» тайлант өдөрлөгийг 3 удаа, тайлант хэлэлцүүлгийг 2 удаа, 600 гаруй эцэг эхийн хүрээнд зохион байгуулж, санал асуулга авч, анализ хийлээ.
  • žУлсын үндэсний чуулганд 5 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, 1 хичээл зааж, «Математик бидний амьдралд» төслийн батламж авч, сургалт дэмжих үйл ажиллагаа, физик, монгол хэлний чиглэлээр нийт , 24 шилдэг эсээ, 18 хичээлд сууж, хотын 1,115,44-р сургуулиудын туршлага судаллаа.
  • žБСШЯ, БСГ-аас зохион байгуулж буй “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сайн хичээл” аян, эсээ бичвэр, илтгэлийн уралдааныг 4 үе шаттай зохион байгуулж, аймагт 2 хичээл, улсад 1 хичээл арга технологийн санд бүртгүүлж, «БАТЛАМЖ» авсан. «Зөв Монгол хүүхэд» эсээ бичлэгээр аймагт 5 байр эзэлж, улсад 3 эсээ оролцсон. Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл ажмллагаа, шагналын санд 2 000 000 төгрөг зарцууллаа.
  • ž13 сэдвээр давхардсан тоогоор 300 гаруй багш сургалт, хэлэлцүүлэгт оролцсон.
  • žСургууль хамт олноор болон хэсэгчилсэн байдлаар «Хөтөлбөрийн хэрэгжилт» «Санхүүгийн ил тод байдал-үйл ажиллагаа» үзэсгэлэнг аймагт гаргаж, Сайн хичээл бүс, аймаг улсын зөвлөгөөнд арга туршлага амжилтын үзэсгэлэн гаргаж туршлага судаллаа
  • Бага ангийн багш Г.Цэцэгмаа, Иргэншлийн багш С.Оюунболд нар аймаг, бүсийн сайн хичээл, үйл ажиллагааны зөвөлгөөнд оролцож, сайн хичээлийн технологийн санд бүртгэгдлээ.
  • “Зөв монгол хүүхэд” үндэсний чуулганд Иргэний боловсрол 3-р ангийн “Нүдэн нуур” үйл ажиллагааг багш Г.Цэцэгмаа хөтлөн явуулж БСШУЯ-ны Сайд Лу.Гантөмөрөөс батламж гардан авлаа.
    .  
дэлгэрэнгүй

2015-2016 оны хичээлийн жилд удаагийн Улс ,аймаг бүсийн монгол хэл бичгийн уралдаан тэмцээнд оролцсоноос: Тэргүүн байр–15, Дэд байр-13, Гутгаар байр-7, Тусгай байр- 9 \Улсын\ эзэлсэн байна. Үүнд:

  МУГ багш Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит “Билгийн зул монгол бичиг” Улсын 9 дэх уралдаанаас Тэргүүн байр 2,Дэд байр 2,Тусгай байр 2 эзэлсэн амжилтаараа БАГААРАА Тэргүүн байр цом хүртлээ.

  Монголын сайхан бичигтэн уралдаанд багаараа амжилттай оролцсоноос 12а М.Ганбагана Тэргүүн байр эзэлж, ЗГ-н 167 –р тогтоолоор МУИС-н урилга,суралцах хугацааны сурлагын төлбөрийг төрөөс дааж суралцахаар боллоо.

  Зөв монгол хүүхэд хөтөлбөрийн “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд 8б Э.Сувд эсээ түрүүлж,багш Д.Отгонсүрэнгийн эсээ Дэд байр тус тус эзлэв.

  Аймгийн Монгол хэл бичгийн олимпиадаас Тэргүүн байр 3, Дэд байр 3,Гутгаар байр – 1 тус тус эзлэв.

  Аймгийн “Тэргүүний уншигч шалгаруулах” уралдаанаас Тэргүүн байр 2,Дэд байр 2,Гутгаар байр 2 тус тус эзлэв.

  Улсын монгол бичгийн олимпиадад 12а М.Ганбагана Тэргүүн байр 1, Улсын монгол хэлний олимпиадад Гутгаар байр 1 эзэллээ.

  Улсын Тэргүүний уншигч шалгаруулах 11-р уралдаанд 10б ангийн сурагч Б.Балжинням Тэргүүн байр эзэллээ.

  Багшийн сургуулиас зохион байгуулсан монгол бичгийн олимпиадад Тэргүүн байр 1,Дэд байр 1 эзэллээ.

  ХИДС-аас зохион байгуулсан профессор Г.Дашийн нэрэмжит олимпиадад Тэргүүн байр 2, Дэд байр 4, Гутгаар байр 1, Тусгай байр 5 тус тус эзэллээ.

  Завханы Идэрийн Эх хэлний наадамд Тусгай байр 2, БАГААРАА Гутгаар байр эзэллээ.

дэлгэрэнгүй

Боловсрол соёлын газраас  ерөхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан гэрийн даалгавар, самбар төлөвлөлт, сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг хийж туршлага солилцлоо. 2015-2016 оны онцлох таван үйл ажиллагааг сургууль бүр танилцууллаа. Тус  сургалтанд 3-р сургуулиас  11  багш нар оролцлоо.

1. Самбар төлөвлөлтийн талаар илтгэл тавих

2. Гэрийн даалгаврын илтгэл 

3. Сургууль бүрийн онцлох 5 ажлын илтгэл

4. Боловсрол соёлын газрын мэргэжилтэний илтгэл үндсэн 4 чиглэлээр ажлын тайлан хэлэлцүүлэгийн хөтөлбөр хэрэгжлээ. Хэлэлцүүлэгт нийт 54 багш хамрагдаж, 1-5 ангийн сурагчдад гэрийн даалгварыг тохиромжтой байдлаар өгөх зөвлөмж гаргалаа.

 

дэлгэрэнгүй

          Налгар намрын алтан  наран ээсэн саяхны нэгэн өдөр  Сайнцагаан сумын бүрэн дунд сургууль дээр МУГБ Ё.Эрдэнэцэцэгийн нэрэмжит монгол бичгийн “Билгийн зул 2015”  эх хэлний эрдэм мэдлэгийн баяр тохиов.

           Хосгүй үнэт босоо монгол бичгээ дээдлэн, эх хэлнийхээ түмэн гайхамшгийг түгээн дэлгэрүүлэх эрхэм хүсэл зорилго бүхий эрдэмт номын мэргэд, энхрий бяцхан хүүхэд багачууд цэц мэргэнээ сорин уралдах цэцэн билэгт хүмүүн бүхэн энд хуран чуулав.

Улсын их хурлын эрхэм түшээ Б.Наранхүү ивээн тэтгэсэн тус эх хэлний чуулганыг Сайнцагаан сумын Засаг дарга ноён М.Баянсан нээж хэлсэн үгэндээ: Эх орны ирээдүй хойч болсон хүүхэд багачууд төдийгүй, Монгол оронд төрсөн хэн бүхэн бүрэн төгс эзэмших учиртай хэмээсэн нь эзэн Чингисээс эхтэй их сайхан хэлээ эрхэмлэн дээдлэхийн учрыг бүгдэд хэлж байлаа.

 

дэлгэрэнгүй

Сайнцагаан сумын 3-р бүрэн дунд сургуулийн хамт олон 2013-2014 оны хичээлийн жилд “ Дэлхий энтэй сэтгэж, дээдсийн дайтай бүтээцгээе” уриан дор “ Тэнцвэртэй бодлого, тэгш оролцоо, хүмүүнлэг хөгжил” гэсэн үзэл баримтлалыг мөрдлөг болгон ажиллаж байна.

Тус сургуульд 700 гаруй суралцагч, 24 бүлэгт 2 ээлжээр хичээллэн удирдах ажилтан 7, багш 36, үйлчилгээний ажилтан 13 ажиллаж байна.

 

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах