Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Сургууль

  • -

  • ГИЦСургууль

Мэдээлэл

2016-10-06 14:19:50

Мобиком корпораци, Дэлхийн зөн ОНХХ, орон нутгийн засаг захиргааны байгууллагын хамтран 67.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн хоёрдугаар сургууль буюу "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн хичээлийн II байрыг эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн стандартын ариун цэврийн байгууламжтай болгосон байна. Тус байгууламж нь 7 суултуур, 2 тосгуур, 4 угаалтууртай усны нөөцийн савтай, цэвэр бохир, төвийн халаалтад холбогдсон ажээ. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн хичээлийн жилд бага сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн үнэлгээ хийлгэхэд 75 хүүхдийн дунд 1 суултуур байна гэсэн дүгнэлт гарсан байна. дэлгэрэнгүй

Дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулсан "Ангиараа даамтай болцгооё" уралдаанд ангиуд маань төрөл бүрийн аргаар бүтээлчээр даамны хөлөг бүтээлээ. Нийт сэтгэн бодсон дунд ангийн сурагчдадаа баярлалаа. Энэхүү уралдаанд ангиараа идэвх санаачлагатай олныг хамарсан бүтээлээр С. Ариунаа багштай 9а анги 1-р байр, Ангиараа массаараа идэвхтэй оролцсон М. Бямбасүрэн багштай 8а анги 2-р байр, сонирхолтой содон сэтгэлгээгээр даам бүтээсэн Б. Ууганбаяр багштай 8б анги 3-р байрт тус тус шалгарлаа.

дэлгэрэнгүй

Сайн үйлсийн аян

2016-03-15 15:48:56

Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургуулийн залуучуудын холбоо, О.Ариунаа багштай 10а ангийн хамт олноос санаачлан Сайнцагаан сумын Үйзэн багийн засаг даргатай хамтран өвөлжилтийн байдал хүндрэлтэй байгаа нийт 20 гаруй өрх айлд 626,000 мянган төгрөгийн 70 боодол өвсөөр тусаллаа. Энэхүү сэтгэлийн хандивт тус сургуулийн сурагчид, багш албан хаагч ажилчид оролцлоо. Тусламж хүргэх ажиллагаанд Үйзэн багийн засаг дарга Т.Батжаргал, ГИЦСургуулийн залуучуудын холбооны гишүүд нийт 200 гаруй километр замыг туулж малчин айл өрхүүдэд тараалаа.

дэлгэрэнгүй

            Байгалийн ухааны хичээлээр иж бүрэн тоноглогдсон сургалтын орчинд туршилт хийлгэх, дадлага ажлаар хичээл сургалтыг зохион байгуулах нь сурагчдын амжилт гаргахад ихээхэн ач холбогдолтой байгаа юм. 2015 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан физикийн хичээлийн багийн олимпиадад 11-р ангийн сурагчид маань ТЭРГҮҮН байр эзэлж алтан медаль цомын эзэд боллоо.

Дуу хуурын өлгий Дундговийн ирээдүй

Ардын өв соёл, ардын урлагаа хүүхэд багачууддаа өвлүүлэн үлдээх нь багш бидний хойч үеэ урлагаар хүмүүжүүлэн гоо зүйн боловрол олгох ажлын нэг билээ. Сурагчдын авъяас чадварыг хөгжүүлэхэд уртын дуу, морин хуур, үндэсний хөгжим, найрал дууны дугуйлан тус тус ажиллуулж байна. Авъяас хөтөлбөрийн хүрээнд морин хуурын “ЖАМУХА”, уртын дууны “УЯНГАТ ӨЭЛҮН” хамтлаг байгуулагдаж, 300 гаруй сурагчид амжилттай суралцаж байна.

Нийт сурагчдын тоо-1057

Үүнээс:

-      Бага 451

-      Дунд 338

-      Ахлах 268

 

Байгууллагын нийт ажилчид- 110

-      Багш 66

-      Ажилчид 44

дэлгэрэнгүй

 

Манай сургууль уран зураг, нисэх загвар, усан загвар, зохион бүтээх, авто загварын дугуйлангийн сургалтаар өөртөө итгэлтэй, ирээдүйд амьдрах чадвартай иргэн төлөвшүүлэхэд түлхүү анхаарч ажиллаж байна. Үүний үр дүнд Техник технологийн улсын олимпиадад Б.Цэрэннадмид технологийн, М.Даваадорж зохион бүтээх, Э.Ширнэндорж усан загварын төрөлд амжилттай оролцсон.

дэлгэрэнгүй

 

Тус сургуулийн сурагч Б.Жавзанпагма 2005 онд, Т.Нарангэрэл 2009 онд, А.Буянхишиг 2010 онд, Б.Дашням 2012 онд, Насандэлгэр 2013 онд, О.Пүрэвсүрэн 2015 онд улсын монгол хэл бичгийн олимпиадад, улсын “Уран жиргээ-2011” уралдаанд У.Жавзандулам, Ч.Ариунсугир нар амжилттай оролцож эцэг эх, үе тэнгийн найз нөхөд, багш нарынхаа бахархал болж байлаа.

Түүнчлэн сурагчдад монгол бичгийг сурталчлах, заах, сурах хүсэл зоригийг нэмэгдүүлэх, босоо бичгээрээ бахархаж омогших, монгол сэтгэлгээг дээдлэх, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэсэн монгол бичгийн дугуйланг хичээллүүлсний үр дүнд 2014 онд багаараа З.Цэвээнравдангийн нэрэмжит олимпиадад тэргүүн байр, шилжин явах цом, 2015 онд гутгаар байр тус тус эзэлсэн.

дэлгэрэнгүй

 

          Манай сургууль хүүхэд багачуудын авъяас чадварыг тал бүрээр хөгжүүлж төрөл бүрийн дугуйлан секцэд хамруулснаараа өндөр амжилт гаргаж байна. 2011 онд УАШ мини волейболын тэмцээнээс мөнгөн медаль, 2015 онд УАШ сагсан бөмбөгийн тэмцээнд алтан медаль хүртсэн явдал. Үндэсний бөх, самбо, жудо, чөлөөт бөхийн спортыг хөгжүүлж багаараа болон хувийн амжилтаар улс аймгийн хэмжээнд тэргүүлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд багаараа үндэсний бөхийн төрөлд 6 удаа, самбо бөхөөр 2 удаа, жудо бөхөөр 4 удаа, чөлөөт бөхөөр 6 удаа түрүүлж аваргын алтан медаль хүртжээ. Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл болсон олимпийн бөхийн төрөлд манай сургуулиас аварга төрнө гэдэгт бид итгэлтэй байдаг.

дэлгэрэнгүй

      Бид хими, биологийн хичээлээрээ дамжуулан сурагчдад байгаль, эх орноо хайрлан хамгаалах, эрүүл мэнд экологийн боловсролтой иргэнийг төлөвшүүлэн гаргахын тулд сургуульдаа биологийн туршилтын талбай байгуулан ажиллаж байна. Ингэснээрээ биологийн хичээлийг илүү үр дүнтэй сурагчдын амьдралд ойр дөхөм болгож чадсан. Манай аргазүйн нэгдлийн багш нар өөрсдийгөө болон шавь нарынхаа мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор улс болон орон нутгийн чанартай уралдаан тэмцээнүүдэд амжилттай сайн оролцсоор ирлээ. Улсын биологийн олимпиад болон ЭЕШ-д амжилттай сайн бэлтгэн оролцуулснаар ирээдүйн эмч,мэргэжилтэн, эрдэмтэн багш нар төрөн гарсаар байна.

дэлгэрэнгүй

       1971 онд Ц.Түдэв захиралтай, 6 багштай, 201 сурагчтайгаар Мандалговь хотын 1-р арван жилийн сургуулийн харъяанд байгуулагдсан бага сургууль 1974 онд бүрэн бус дунд сургууль ( Сургуулийн захирал нь Ж.Хишгээ) сургууль болж өргөжсөнөөр энэ сургуулийн анх үүссэн түүх эхэлдэг. 1977 оныг хүртэл тус сургууль нь 1-р арван жилийн сургуультай хамт нэг байранд хичээллэж байгаад 1977-1978 оны хичээлийн жилд 1-р сургууль ЗХУ (хуучин нэрээр) бэлгэлэсэн 964 хүүхдийн шинэ байранд шилжин хичээлэлснээр манай 2-р сургууль 10 жилийн сургуулийн танхим материаллаг баазыг түшиглэн 1500 гаруй хүүхэд, 70 гаруй багш, 30 гаруй ажилчидтай томоохон сургуулийн нэг болон бие даан хөгжиж шинэ хамт олон болон бүрэлдсэн байна.

дэлгэрэнгүй

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах