0-3 хүртэлх настай хүүхдийн гэрийн орчинд сурч хөгжихөд эцэг эх, ахмад багштай хамтран зөв гэрийн хүмүүжил олгох “Ахмадаа сонсьё” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр 0-3 хүртэлх настай хүүхдийн хэл ярианы хөгжил, шим тэжээлтэй хоол хүнс бэлтгэхэд хүнсний материалын сонголт зэрэг сэдвүүдээр ярилцаж эцэг эхчүүд санал бодлоо илэрхийллээ. Хэлэлцүүлэгт хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш нар, 0-3 настай хүүхдийн эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Мөн ахмад эрхлэгч Ж.Долгор, ахмад туслах багш Ч.Цэрэнбат, ахмад ажилтан Х.Цэндсүрэн нар оролцож эцэг эхчүүдэд зөвлөгөө, зөвлөмж өглөө.