Аймгийн удирдлагуудын зүгээс Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүсэлт тавьснаар Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын Мандал сургууль улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй 109 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг хүлээн авч, "Цахим сургалтын танхим" нээлтээ хийлээ. Тус танхимд багш, сурагчдад чиглэсэн төрөл бүрийн онлайн сургалт, цахим хичээл, мэдээлэл зүйн хичээлийн үйл ажиллагааг явуулахаас гадна хүүхэд бүр нээлттэй ашиглах боломжийг бүрдүүлж байна.
Мандал сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд цахим сургалтын танхимыг хоёрор нэмэгдүүлж, ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа ажээ.