Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн
- Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгч гэсэн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна.
- Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам, заавар”-ыг Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn гэсэн цахим хуудсанд тавьсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журам, заавартай заавал танилцсан байна.
Тав. Ажлын байранд тавигдсан шаардлага
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:
- Сайнцагаан сумын 6 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны шаардлага:
Ерөнхий шаардлага
|
Үзүүлэлт
|
Цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байранд тавигдах шаардлага
|
Боловсрол
|
Дээд боловсролтой, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй байх
|
Мэргэжил
|
Сургуулийн өмнөх боловсролын багш, арга зүйч
|
Мэргэшил
|
СӨБ, бага насны хүүхдийн хөгжлийн чиглэлээр
|
Туршлага
|
3-аас доошгүй жил Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багшилсан ба ажилласан байх
|
Ур чадвар
|
-Монгол хэл бичгийн ахисан түвшний боловсролтой байх,
- Багаар ажиллах,
- Асуудлыг шийдвэрлэх,
- Шийдвэр гаргах,
- Стратегийн ба үйл ажиллагааны төлөвлөлт хийх,
- Бусдыг манлайлах
- Мэдээлэл харилцааны технологи ашиглах
|
|
Тусгай шаардлага
|
§ Цэцэрлэгийн хэв шинжийн онцлогийн талаар зохих мэдлэг, туршлагатай байх
§ Англи эсвэл орос хэлний анхан шатны мэдлэгтэй.
§ Судалгаа шинжилгээ хийх арга зүй эзэмшсэн, удирдан зохион байгуулах чадвартай.
|
- Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Боловсрол, соёл, урлагийн газрын 1 давхарт 105 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авна.
Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
- Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг зарлагдсан ажлын байранд бүртгүүлэхээр хүссэн иргэдийн материалыг тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
- 2018 оны 10 дугаар сарын 30 -ны өдрийн 09.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна.
- Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар Дундговь аймгийн Боловсрол, урлагийн газрын 70593675, 70592313 утсаар холбогдож лавлагаа авч болно.