Дундговь аймгийн Хулд сумын цаг уурын харуулын ажлын байранд ажилтанг сонгон шалгаруулж авна. Ажилд орох хүсэлтэй иргэд төрийн албан хаагчийн анкет, өргөдлийн хамт 2022 оны 11 дүгээр сарын 14-ний дотор өгнө үү. Тавигдах шаардлага: Багаар ажиллах чадвартай, 35 хүртэлх насны эмэгтэй, бүрэн бус дунд буюу түүнээс дээш боловсролтой, компьютерийн анхан шатны мэдлэгтэй. Жич: Цаг уурын бакалавр зэрэгтэй бол давуу тал болно. УЦУОШ Төвийн захиргаа