Соёлын биет бус өв өвлөн тээгчдийн цахим үзэсгэлэн зохион байгуулах бэлтгэл ажлын судалгаа авч эхэлж байна.
Дуу хуур бидний өв соёл 2021 уралдааны бэлтгэл ажил эхлээд явж байна. Эхний ээлжинд үндэсний хөгжмийн хамтлаг төрөлд Хүлгийн айзам " аяыг бэлдэж эхлээд байна . Мөн Яязгуур урлагийн төрлөөр хөгжмийн багш Н.Амгаланболд өвийн ажилтан Ц.Мөнх-Эрдэнэ бүжгийн багш Уранзаяа нар Чингис хааны магтаалыг морин хуур , товшуур хөгжмийн төрөл дээр бэлтгээд явж байна.
Ажилчдын дунд ОНСТ-д өв сурталчлах аяны хүрээнд уламжлагдан ирсэн монгол гэрийн доторх хэрэгслийг натур маягаар тохижуулж эхлээд байна.
Үндэсний хэл бичиг номын баярын хүрээнд монгол бичгээр эшлэл бичих уралдаанд нийт 6 албан хаагч идэвхи зүтгэл гаргаж амжилттай оролцлоо.
Бага ангийн багш Б.Өнөржаргал ,Ө.Догмидцэрэн , М.Гэрэлмээ, дунд ангийн багш Б.Туяацэцэг нягтлан бодогч Х.Ариунаа нар оролцлоо.
Үндэсний хэл бичиг номын баярын хүрээнд цахим орчинд Ном уншъя оюунаа тэтгэе челленж аяныг эхлүүлж уншсан номоо тэмдэглэгээтэй нь хамт оруулнаар хамрагсдын тоо 14 уншигч гишүүд маань оролцлоо. Үүнээс ЕБС-ын 2 сурагч хамрагдсан байгаа.
Цаг үеийн байдал хорио цээрийн улмаас уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан цахим уралдааныг зарлаад байна.
1."Дээлтэй монгол үрсүүд"цахим фото зургийн уралдаан / Одоогийн байдлаар 14 бяцхан үрсүүд оролцоод байна. /
2. "Дуугаар хөглөгдөж дархлаагаа дэмжицгээе" зохиолын дууны уралдаан.
Танилцуулга
Соёлын төв нь анх байгуулагдаж анхны даргаар Ч.Ням-Од ажиллаж байгаад 1970 оноос эрхлэгчээр Н.Намхайжанцан номын санчаар Ц.Мядагмаа кино механикч Ц.Алтангэрэл нар ажиллаж байсан.1990-1990 он хүртэл үйл ажиллагаа нь хаалттай байж байгаад 2000 оноос гадна болон дотно их засвар хийж соёлын төвийн эрхлэгчийн 1 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж 2004 онд хөгжмийн багшийн орон тоо нэмэгдэж ажиллаж байсан. Одоогийн байдлаар эрхлэгчээр Ж.Эрдэнэцэцэг ,хөгжмийн багш Н.Амгаланболд ,бүжгийн багш А.Наранзул ,номын санч О.Тэгшжаргал үйлчлэгч нярав С.Жавзандулам нар ажиллаж байна. 2000 оноос одоог хүртлэх ажиллах хугацаанд Соёлын төвийн эрхлэгч Ж.Эрдэнэцэцэг "Соёлын тэргүүний ажилтан , хөгжмийн багш Н.Амгаланболд 2019 онд "Соёлын тэргүүний ажилтан" ,бүжгийн багш А.Наранзул Яамны "Хүндэт жуух8 номын санч О.Тэгшжаргал сумын засаг даргын жуух бичгээр тус тус шагнагдан хамт олноо үлгэрлэн ажиллаж байна.
Эрхэм зорилго: Үндэсний уламжлалт соёл урлагийг нийгмийн ардчилсан тогтолцоо зах зээлийн үндсэн шаардлагад нийцүүлэн иргэдийн хүмүүнлэг энэрэнгүй үзэл хүмүүжил ,гоо зүйн таашаал мэдрэмж төлөвших,соёлын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх,соёл эзэмших орчин бүрдүүлэх нь соёл урлагийнүйл ажиллагааны эрхэм зорилго оршино.