ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлаас 2020 онд батлан гаргасан “Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай” хуулинд дунд хугацааны буюу таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийн баримт бичиг нь Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл байна гэж заасны дагуу Дундговь аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл төлөвлөгөөг 2020 онд Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Алсын хараа 2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, 2020 онд Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан Монгол улсыг хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл төлөвлөгөө, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор батлагдсан дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Дундговь аймгийг 2018-2028 онд хөгжүүлэх хэтийн зорилт”, салбарын хөгжлийн зорилтот хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдэд суурилан боловсруулсан болно.
Энэхүү бодлогын баримт бичиг нь 8 зорилгын хүрээнд 35 агуулгаар дэд зорилго дэвшүүлж, 51 зорилтыг хэрэгжүүлэх 188 арга хэмжээг төлөвлөн гаргалаа. Уг төлөвлөлтийг Канад улсын МEРИТ төслийн шугамаар Удирдлагын академийн багшаас зөвлөгөө авч хянуулсан бөгөөд Үндэсний хөгжлийн газрын санал зөвлөмж, иргэд, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөөс саналыг авч дахин сайжруулалт хийн хүргүүлж байна. Мөн 2020 оны 12 дугаар 07-ны өдөр УИХ, Засгийн газраас зохион байгуулсан цахим сургалтаар өгсөн чиглэлийг мөрдлөг болголоо. Үндэсний хөгжлийн газраас 3, иргэдээс 53 санал, ИТХ-ын төлөөлөгчдөөс 100 санал, тэргүүлэгчдийн 17 санал, нийт 173 санал ирсэн байна. Эдгээр саналуудыг багцлан авч үзсэнээс гадна нэг жилийн хугацаанд хэрэгжээд дуусах ажлыг жилийн төлөвлөгөөнд, хөрөнгө оруулалтын шинж чанартай жагсаалт ирүүлснийг боломжит хувилбараар бүлгүүдэд ерөнхий байдлаар орууллаа.
Бодлогын төслийг боловсруулахад дараах эх үүсвэрүүдээс судалгаа, тооцооллыг хийсэн болно. Үүнд:
1. Статистик мэдээлэл
2. Дундговь аймгийг 2018-2028 онд хөгжүүлэх хэтийн зорилт /аймгийн ИТХ-ын 2020 оны 01 дугаар тогтоол/
3. Дундговь аймгийн хөгжлийн бодлого стратеги 2012-2031 он хүртэлх бодлогын бичиг баримт /аймгийн ИТХ-ын 2012 оны 01 дугаар тогтоол/
4. Говийн дэд бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр /судалгааны тайлангууд, МУИС-ийн эдийн засгийн хүрээлэн/