Сайнцагаан сумын СХСангын зээлдэгч Жаргалант сор ХХК-ны үйл ажиллагаатай танилцан санал хүсэлтийг нь сонслоо. Өндөглөгч тахианы байр нь 9-10 мянган тахиа байрлах багтаамжтай. Эхний ээлжинд 5-6 мянган дэгдээхэйг хүлээн авахаар бэлтгэл ажилаа бүрэн хангаад байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр аймгийн хэмжээний өндөгний зах зээлийг бүрэн хангаж 4-5 байнгын ажлын байр бий болох юм. Ирэх оны 2 сар гэхэд өндөгөө зах зээлд борлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
ХХАА-н газрын дарга Сайнцагаан сумын СХСангын зээлдэгч А.Оюунтунгалагын үйл ажиллагаатай танилцан санал хүсэлтийг нь сонслоо. Хүнсний ногооны зоорь нь нийт 100 тн багтаамжтай. Нарийн ногоо хадгалах хөргүүртэй зоорьтой. А.Оюунтунгалаг нь 2011 оноос эхлэн төмс, хүнсний ногоог тариалан борлуулсаар ирсэн. Одоогоор байнгын 4 ажлын байр бий болсон байна.