ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021-04-20
Тендер шалгаруулалтын нэр: Сайнцагаан сумын Далай хороололын 0.4кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил
Тендер шалгаруулалтын дугаар: ДУГАОНӨГ/202101001
Дундговь аймгийн Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дундговь аймгийн Сайнцагаан сумын Далай хороололын 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000,0 /тавин мянга/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн дундаж нь санал болгох үнийн дүнгийн 50 хувиас багагүй
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгох үнийн дүнгийн 30 хувиас багагүй
Санхүүгийн тайлан үзэх жилийн тоо: сүүлийн 2 жил буюу 2019, 2020
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 100 сая төгрөгөөс багагүй
Эрчим хүчний яамнаас олгосон 0.4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөлтэй байна.
Тендерийн хамт 2,379,079 төгрөгийн дүнтэй цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.
Тендерийг 2021 оны 05-р сарын 20 ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө цахим системээр (www.tender.gov.mn) хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 05-р сарын 20-ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг Засгийн газрын худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээс авч болно.
Дундговь аймгийн
Орон нутгийн өмчийн газар 70593399