Огноо: 2018-06-26
Тендер шалгаруулалтын нэр: Дундговь аймаг Эрдэнэдалай сумын соёл амралтын хүрээлэнгийн ажил
Тендер шалгаруулалтын дугаар: БОАЖЯ/201802062
Дундговь аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Дундговь аймаг Эрдэнэдалай сумын соёл амралтын хүрээлэнгийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. Багцын дугаар Багцын нэр Тендерийн баталгаа
Багц 1 Соёл амралтын хүрээлэнгийн гадна тохижилт болон гэрэлтүүлэгийн ажил
Багц 2 Чулуун хөшөө
Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул (www.tender.gov.mn) хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүй татаж авна уу. Мөн цахим тендер шалгаруулалтыг Сангийн сайдын 2013 оны 07 дугаар тушаалаар батлагдсан "Цахим тендер шалгаруулалт зохион байгуулах журам"-ын дагуу зохион байгуулж байна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50.000 (тавин мянган) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Борлуулалтын хэмжээ: 2015, 2016,2017 оны борлуулалтын орлогын дундаж нь оролцож буй багцын төсөвт өртөгийн 50 хувиас багагүй багагүй байх Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Оролцож буй багцын төсөвт өртөгийн 30 хувиас багагүй багагүй байх Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил 2017,2016, 2015 /нотариатаар баталгаажуулсан/ Сүүлийн гурав жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлыг гүйцэтгэсэн туршлагын талаарх ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил 2017,2016,2015 Багц 1-т оролцогч нь - Тусгай зөвшөөрөл шаардлагатай : 1. Барилга угсралтын 2.1.1-ээс, доошгүй заалттай байх. 2. Эрчим хүчний яамнаас олгосон 03.2.1 заалт бүхий Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0,4-10кВ Цахим тендерт оролцогч нь тухайн багцын төсөвт өртөгийн 1%-иар тендерийн баталгаа гаргана.
Тендерийг 2018 оны 07-р сарын 27- ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлнэ. Нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 07-р сарын 27 -ний өдрийн, 11 цаг 30 минутад нээнэ. Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно. Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Дундговь аймаг, Орон нутгийн өмчийн газар Утас: 705933