Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын бодлого зорилтыг орон нутагтаа хэрэгжүүлж байгаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагч, ажилчдынхаа нэрийн өмнөөс Дундговь аймгийнхаа ард, иргэдийн амар мэндийг эрэн мэндчилье.
Манай хамт олон нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний бодлого, шийдвэрийг иргэдэд чанартай, үр дүнтэй, шуурхай хүргэх замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэл баримтлан төрийн үйлчилгээг орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бид бүхэн цахим хуудсаараа дамжуулан мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэж, иргэд та бүхэнтэй хамтран ажиллахад сэтгэл хангалуун байх болно.
ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
ГАЗРЫН ДАРГА Г.ХИШИГДАВАА