Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2019 оны төлөвлөгөө нь нийт 6 бүлгийн хүрээнд 175 заалттайгаар батлагдаж нийт агентлаг, сумдад хяналтанд авагдсан. Төлөвлөснөөр уг 175 заалт арга хэмжээнд улсын төсөв, орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, гадаадын хөрөнгө, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, азийн хөгжлийн банк зэрэг эх үүсвэрийн 35,81 тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо гараад байна.
Засаглалын хүрээнд- 35
Эдийн засгийн хүрээнд-12
Нийгмийн бодлогын хүрээнд -61
Хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн хүрээнд -25
Байгаль орчин, аялал жуулчлал, уул уурхайн хүрээнд- 20
Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын хүрээнд -22 заалт арга хэмжээ төлөвлөгдөөд байна. Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтээс хэрэгжилтэд хагас бүтэн жилээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийж ажиллана.дэлгэрэнгүй . .