Дундговь аймгийн Засаг Даргын Тамгын Газар

  • Төрийн Захиргааны удирдлагын хэлтэс

  • -

  • Хэлтсийн чиг үүрэг

   Аймгийн хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг ерөнхий арга зүйгээр хангаж зохион байгуулах, нутгийн захиргаа боловсон хүчний бодлогыг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах, тэдгээрийг сургах, давтан сургах, төрийн албанд сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа шинжилгээ хийх, хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

Ажлын байрны зорилт чиг үүрэг: Аймгийн ЗДТГ-ын зорилт чиг үүргийг хэрэгжүүлэхэд хэлтсийн үйл ажиллагааг чиглүүлэн удирдах, нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг төрийн албаны шинэтгэлд нийцүүлэн явуулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, төрийн захиргааны болон хүний нөөцийн манлайлыг хангах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх

 

Ажлын байрны зорилт, чиг үүрэг: Аймгийн Засаг даргын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, төрийн албаны шинэтгэлийн стратеги төлөвлөгөө, аймгийн хүний нөөцийн бодлогыг төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн жинхэнэ албан хаагчийг бэлтгэх, давтан сургах, тэдний үйл ажиллагаанд ёс зүйн хэм хэмжээг хэвшүүлэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх замаар хүнд суртал, авлигаас ангид төрийн албыг бүрдүүлэх

Мэдээллийн технологи, сүлжээ цахим сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Н.МӨНГӨН

Ажлын байрны зорилт чиг үүрэг: Засгийн газар, аймгаас гаргасан мэдээллийн технологийн бодлогын хэрэгжилтийг ханган ажиллах, ЗДТГ-ын цахим тоног төхөөрөмж, программ, цахим мэдээллийн   хэвийн, найдвартай ажиллагааг хангах, төрийн албаны үйл ажиллагаанд мэдээллийн технологийг нэвртүүлэх

 

Засаг даргын тамгын газрын гадаад харилцаа, СӨГ, төсөл хөтөлбөр,  судалгаа шинжилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн  В.САЙНБИЛЭГ

Ажлын байрны зорилт чиг үүрэг: ЗГ-ын болон засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, төрийн бодлого шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагаас зохион байгуулж байгаа ажлын явц үр дүн, цаг үеийн ажлын шуурхай мэдээ, мэдээлэл,  аймаг орон нутгийн хөгжлийн өнөөгийн байдал, цаашдын хандлагыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах, интернэт мэдээллийн баазыг ашиглан гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, шинэ дэвшилтэт техник технологийг тандан судалж, орон нутагт нэвтрүүлэх

 

Хэлтэс, агентлаг, нутгийн удирдлага, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Д.НАСАНЖАРГАЛ

Ажлын байрны зорилт чиг үүрэг: Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, батламж, тухайн оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, аймгийн Засаг даргаас сумдын Засаг дарга нартай байгуулсан батламж, бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээний биелэлтэд хяналт тавьж, сум, хэлтэс, агентлагийн даргын үйл ажиллагаанд хяналт тавих, биелэлтийг хангахад дэмжлэг үзүүлэх, мэргэжил арга зүйн удирдлага, туслалцаагаар хангах, ЗДТГ-ын дотоод ажлыг төлөвлөж, биелэлтийг тооцох, Засаг даргын зөвлөлийн хурлын бэлтгэлийг хангаж, хурлаас өгсөн үүргийн биелэлтийг хангуулж мэдээлэх, ЗГХЭГ-т нутгийн удирдлагын байгууллагаас зохион байгуулсан мэдээг боловсруулан хүргүүлэх

Ажлын байрны зорилго, чиг үүрэг: Аймгийн Засаг даргын өдөр тутмын үйл ажиллагаанд тусалж,  Засаг даргаас өгсөн үүргийн биелэлтийг тооцож мэдээлэх, орон нутгийн хөгжлийн чанартай асуудлуудыг судалгаа тооцооны үндсэн дээр боловсруулж, Засаг даргаар хянуулан, төвийн бүсийн жил бүрийн ажлын төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэх, мэдээ мэдээллийн шуурхай байдлыг хангах 

Ажлын байрны зорилго, чиг үүрэг: Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар журам стандартын дагуу байгуулагын бичиг хэргийн урсгалыг зохицуулах хийгээд архивын үйлчилгээг үзүүлж стандартыг мөрдөн хэрэгжүүлэх. Төрийн албан хэрэг хөтлөлтийн үндсэн заавар журам стандартын дагуу байгуулагын бичиг хэргийн урсгалыг зохицуулах, мэдээ, судалгаа гаргах, стандартын талаар  ажилтнуудад аргазүйн туслалцаа үзүүлэх  

Цахим санал, өргөдлийн систем

www.7059106.mn

Санал хүсэлт илгээх

Санал асуулга

ҮХАА-н газрын үйл ажиллагааны хэрэгжилтэд Та ямар үнэлгээ өгөх вэ?

Үр дүнг харуулах