Мал эмнэлгийн нэгдсэн систем МЭНС 2.0 шинэчлэлтэй холбогдон “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем”-ийг орон нутагт нэвтрүүлэх мэргэжилтэн бэлтгэх зорилгоор арга зүй эзэмшүүлэх сургалтад МАЭМА-ны мэргэжилтэн оролцсон.
Уг систем нь “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдсон бөгөөд ингэснээр мал эмнэлгийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан бий болох, мал эмнэлгийн үргэлжилсэн сургалтыг зарлах, оролцогчдыг цахимаар бүртгэн зохион байгуулах боломж бүрдэж байна. Үүнээс гадна тус систем ажиллаж эхэлснээр мал эмнэлгийн ажилтнууд нэг хэрэглэгчийн хаягаар “Мал эмнэлгийн нэгдсэн систем” болон түүний бүрэлдэхүүн системүүдэд нэвтрэх боломж бүрдэх юм. Энэ системийг нэвтрүүлэх ажлыг Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, Монголын хувийн мал эмнэлгүүдийн холбоо ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
Оролцоот эпидемиологийн үндэсний сургагч багш (3) болон хэрэгжүүлэгч (20) бэлтгэх 10 өдрийн сургалт ДОРНОД аймагт (2023. 03.04- 2023.03.13) амжилттай үргэлжилж байна. Сургалтыг зохион байгуулах боломжоор хангасан Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн баг, хамтран ажиллаж байгаа Дорнод аймгийн МЭГ, хамт олонд талархлаа илэрхийлье! Сургагч багш болохоор анхны сургалтаа удирдаж байгаа малын эмч Баянжаргал (ДУНДГОВЬ) оролцож байна.
Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудыг хөгжлийн газар олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй жендерт суурилсан хүчирхийллийг эсэргүүцэх , тэдний засаг, сэтгэл санаа, бие махбод, бэлгийн эрх чөлөө зөрчигдөж буй , үүнийг таслан зогсооход нийгмийн ойлголт , хандлага, мэдлэгийг нэмэгдүүлж , эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх “Нэг тэрбумаараа тэмцье” эмэгтэйчүүдийн эрх чөлөөний алхалтыг зохион байгууллаа. Тус эрх чөлөөний алхалтанд 15 төрийн албан хаагч хамрагдлаа.
Энэ жил Монголын мал эмнэлгийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд Дундговь аймгийн Мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтний зөвлөгөөн "Хүн төвтэй хөгжлийн жил" уриа дор боллоо.
Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат үг хэлж , ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир аймгийн 2023 оны бодлого, зорилтын талаар танилцуулга хийлээ. Мөн аймгийн Мал эмнэлгийн газрын дарга И.Жавхлант мал эмнэлгийн газрын 2022 оны үйл ажиллагааны тайлан, 2023 оны зорилтын талаар илтгэл тавьсан юм.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шат “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын ажлын алба, Удирдлагын академитай хамтран 2023 оны 03 сарын 23,25-ны өдрүүдэд Мандалговь хотод зохион байгуулна.
“Хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтаар “Алсын хараа-2050” урт хугацааны бодлогод тусгагдсан үндэсний нэгдмэл үнэт зүйл, сайн засаглал, ногоон хөгжил, амар тайван аюулгүй нийгмийн зорилго, амьдралын чанар ба дундаж давхаргын зорилго зорилт хоорондын уялдаа, хүний хөгжил, эдийн засаг, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хотын хөгжлийн зорилго, орон нутгийн төсвийг төсөвлөх, хянахад ИТХ-ын гүйцэтгэх үүрэг, төсвийн дотоод хяналт ба дотоод аудит, шинэ сэргэлтийн бодлого бүсчилсэн хөгжил зэрэг сэдвийн хүрээнд суралцах юм байна.
Өвөрхангай Аймгийн Арвайхээр Хотод зохион байгуулагдаж байна. Тус сургалтад Нийслэл, Хөвсгөл, Архангай, Булган, Орхон, Дархан, Өмнөговь, Дундговь зэрэг аймгуудын мал эмнэлгийн лабораторын эрхлэгч, шинжлэгч эмч нар оролцож байна. Сургалтыг улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, мал, аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлтэй хамтран зохион байгуулж байна.
04 дүгээр сарын 5-6-ны хооронд Дундговь аймагт зохион байгуулагдсан.
Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн менежмент
Лабораторын үйл ажиллагааны ерөнхий шаардлага
Мал эмнэлгийн магадлан шинжилгээний арга зүй
Гоц халдварт шүлхий, мялзан өвчин зэрэг сэдвүүдээр малын эмчид багц цаг олгох сургалтад 32 малын эмч хамрагдсан.
"ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ" олон улсын байгууллага, Мал эмнэлгийн ерөнхий газартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төслийн хүрээнд Дундговь аймгийн 15 сумын Малын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах, мэдлэг олгох сургалтыг 04 дүгээр сарын 03-04-ний өдрүүдэд онол, практик хосолсон байдлаар зохион байгууллаа.
Мал эмнэлгийн практикт тохиолдож буй нөхөн үржихүйн өвчин эмгэгийн эмчилгээ, оношилгоо, нөхөн үржихүйн биотехнологийн боломжууд, малын хээл тодорхойлох үргүйдлийн оношилгоо, жижиг амьтны нөхөн үржихүйн эмгэг, мэс засал сэдвүүдийн хүрээнд зохион байгцуулсан тус сургалтад 44 эмч, мэргэжилтнүүд хамрагдсан байна.
ХААИС-ийн мал эмнэлгийн сургуулийн багш Доктор П.Эрдэнэтогтох малын их эмч, мал эмнэлгийн хүрээлэнгийн Доктор Р.Одбилэг, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг төслийн мэргэжилтэн Магистр малын их эмч Ж.Буянмандах нар сургагч багшаар ажилласан байна.
Хариуцлагыг нэмэгдүүлэх жилийн хүрээнд 'Чадвартай малын эмч-Чанартай үйлчилгээ Хариуцлагатай малчин-Халдваргүй мал уриан дор "Мал эмнэлгийн мэргэжилтэн" нэгдсэн зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтэнүүд, Аймгийн Засаг даргын орлогч, Аймгийн мэргэжлийн хяналтын газар, прокурорын газар, цагдаагийн газар, политехникийн коллеж зэрэг байгууллага болон мэргэжилтнүүд мэдээлэл өгч оролцлоо. Зөвлөгөөнөөс 2022 онд хийх аймгийн мал эмнэлгийн салбарын зорилтоо баталлаа.
Дэлхийн Зөн МонголОлон Улсын Байгууллагын Гамшигт тэсвэртэй орон нутаг төслийн хүрээнд зохион байгуулагдсан "Оролцооны ахгаар малын өвчнийг тандан судлах аргачлалаар 7 суманд зохион байгуулсан ажлын тайланг танилцууллаа.
2021 оны шилдэг тасгаар Говь угтаал сумын тасаг, Сайнцагаан сумын тасаг, Луус Мал Эмнэлгийн Тасаг шалгарлаа
Шилдэг мал эмнэлэг үйлчилгээний нэгжээр Говьугтаал сумын Д.Амгалан захиралтай Угтаал чандмань МЭҮН, Сайнцагаан сумын Оюунсүрэн захиралтай Тэвш таван эрдэнэ МЭҮН, Луус сумын Б.Баттулга захиралтай Салхит МЭҮН шалгарлаа.
Зөвлөгөөнийг дэмжиж хамтран ажилласан Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага, Аймгийн здтг, Ашит ххк нартаа баярлалаа
2022 онд байгууллагын сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд хүний нөөцийн ажилтан Г.Нямаа байгууллагын албан хаагчдад “Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн зохицуулалтууд” сэдвээр мэдээлэл хүргэлээ.