Гамшгаас хамгаалах команд штабын сургалт Дундговь аймагт 2019 оны 05-р сарын 9, 10-нд болж өнгөрлөө. Уг сургалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга сургуулийн удирдагч хурандаа Б. Ууганбаяр, гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга дэд хурандаа Д. Бат-Эрдэнэ, Аймгийн засаг дарга О. Бат-эрдэнэ, Аймгийн онцгой байдлын дарга дэд хурандаа М. Адъяабаатар нар удирдан зохион явууллаа. Манай байгалийн аюулыг үнэлж мэдээллэх алба ажил үүргээ амжилттай биелүүлж ажиллаа. Хаалтын үйл ажиллагаа дээр Байгалийн аюулыг үнэлж мэдээллэх албаны дарга Г. Дашмаа Дундговь аймгийн засаг даргын “Хүндэт тэмдгээр” шагнууллаа.