• И-мэйл шалгах
  • Холбоо барих
  • Вэбийн бүтэц
  • Хуучин вэб

Дундговь аймаг

Төрийн Байгууллагуудын Нэгдсэн Цахим Хуудас

EN

  • ТАНИЛЦУУЛГА
    • Аймгийн тухай
    • Түүхэн замнал
    • Газарзүйн байршил
    • Бэлэг тэмдэг
    • Өнөөгийн байдал
    • Бахархал
    • Зургийн цомог
  • ЗАСАГ ДАРГА
    • Танилцуулга
    • Засаг даргын орлогч
    • Үйл ажиллагааны хөтөлбөр /2020-2024 он/
    • Аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл
    • Ажлын цагийн хуваарь
  • ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
    • Танилцуулга
    • Бүтэц зохион байгуулалт
    • Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
    • Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс
    • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс
    • Нийгмийн бодлогын хэлтэс
    • Хууль, эрх зүйн хэлтэс
    • Санхүү, төрийн сангийн хэлтэс
    • Цэргийн штаб
    • Шилэн данс
      • Аймгийн Засаг даргын Тамгын газар
        • Батлагдсан төсөв
        • Санхүүгийн тайлан
        • Аудитын дүгнэлт
        • Төсвийн гүйцэтгэл
        • Шилэн данс
  • ЭРХ ЗҮЙН АКТ
    • Монгол улсын хуулиуд
    • Засгийн газрын тогтоол
    • Засаг Даргын захирамж
    • ЗДТГ-ын даргын тушаал
    • Хууль тогтоомж, дүрэм журам
    • Хуулийн подкаст
  • МЭДЭЭ
    • Цаг үеийн мэдээ
    • Төрийн байгууллагуудын мэдээ
    • Зарлал мэдээлэл
    • Орон нутгийн мэдээ
    • Фото мэдээ
    • Видео мэдээ
  • ИЛ ТОД БАЙДАЛ
    • Үйл ажиллагааны ил тод байдал
      • Аймгаас дэвшүүлсэн зорилт
        • 2022 он
        • 2021 он
        • 2020 он
        • 2019 он
      • Үйлчилгээ авахад шаардлагатай бичиг баримтын жагсаалт
      • Нээлттэй хэлэлцүүлэг
      • Шинэ санал санаачилга
      • Төрийн бус байгууллагын мэдээлэл
      • Тусгай зөвшөөрөл
      • Төсөл хөтөлбөр
      • Утасны жагсаалт
    • Хүний нөөц
      • Нээлттэй ажлын байр
      • Ёс зүйн дүрэм
      • Хүний нөөцийн стратеги, бодлого
      • Хүний нөөцийн удирдлагын ил тод байдал
      • Цахим хөтөч цүнх
    • Бодлого, шийдвэр
    • Өргөдөл, гомдол, санал хүсэлт
      • Шийдвэрлэлт
      • Заавар, журам
      • Иргэдийг хүлээн авах хуваарь
      • Холбоо барих
    • Тендерийн урилга
    • Төсөв санхүү
      • Батлагдсан төсөв
      • Tөсвийн гүйцэтгэл
      • Аудитын дүгнэлт, зөвлөмж
      • Санхүүгийн тайлан
      • Орон нутгийн хөгжлийн сан
        • Батлагдсан төсөв
        • Төсвийн гүйцэтгэл/сараар/
        • Ажлын явц, мэдээлэл
      • Хоршоог хөгжүүлэх сан
    • Авлигатай тэмцэх үйл ажилллагаа
      • Авлигатай тэмцэх үйл ажиллагаа
        • Төлөвлөгөө
        • Үйл ажиллагаа
        • Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулсан дүгнэлт
        • Эрх зүйн хөтөч
    • Статистикийн өврийн дэвтэр
  • ТАСЗөвлөл
    • Бүрэлдэхүүн
    • Тогтоол, шийдвэр
      • Хуралдааны шийдвэр
      • Салбар зөвлөлийн тогтоол
    • Эрх зүйн акт
    • Шалгалтын зар
      • Удирдах ажилтны сонгон шалгаруулалтын зар
      • Мэргэшлийн шалгалтын зар
      • Нөөцөөс нөхөх зар
    • Ил тод байдал
      • Үйл ажиллагаа
      • Ажлын тайлан
      • Төрийн жинхэнэ албаны нөөц
    • Холбоо барих
Төрийн байгууллагууд
Аймгийн Аудитын газарАймгийн авто тээврийн төвАймгийн прокурорын газарАймгийн шүүхБайгаль орчин, аялал жуулчлалын газарБиеийн тамир спортын газарБоловсрол, шинжлэх ухааны газарГазрын харилцаа, барилга хот байгуулалтын газарГэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарИх газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргааМал эмнэлгийн газарМэргэжлийн хяналтын газарМэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвНийгмийн даатгалын хэлтэсОнцгой байдлын газарОрон нутгийн өмчийн газарСанхүүгийн хяналт аудитын албаСоёл, урлагийн газарСтандарт хэмжил зүйн хэлтэсСтатистикийн хэлтэсТатварын хэлтэсУламжлалт анагаах ухааны төвУлсын бүртгэлийн хэлтэсУс цаг уур орчны шинжилгээний төвХүнс, хөдөө аж ахуйн газарХөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарЦагдаагийн газарШүүхийн шийдвэр гүйцэтгэх газарШүүхийн шинжилгээний албаЭрүүл мэндийн газар
Сумд
АдаацагБаянжаргаланГовь-УгтаалГурвансайханДэлгэрхангайДэлгэрцогтДэрэнЛуусСайнцагаанСайхан-ОвооХулдЦагаандэлгэрЭрдэнэдалайҮйлчилгээӨлзийтӨндөршил
EN

Баяжуулсан хүнсний тухай хууль

2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот

БАЯЖУУЛСАН ХҮНСНИЙ ТУХАЙ


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах, аминдэм, эрдэс бодисын дутлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зарим төрлийн хүнсийг албан журмаар баяжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний хууль тогтоомж
2.1.Баяжуулсан хүнсний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хууль нь зарим төрлийн хүнсийг аминдэм, эрдэс бодисоор үйлдвэрийн аргаар албан журмаар баяжуулах, баяжуулагч бэлдмэлийг импортлох, үйлдвэрлэх, экспортлох, хяналт тавихтай холбогдсон харилцаанд үйлчилнэ.
3.2.Албан журмаар баяжуулан үйлдвэрлэж байгаа хүнстэй ижил төрлийн хүнсийг импортлохтой холбогдсон харилцаанд энэ хууль үйлчилнэ.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1.“баяжуулсан хүнс” гэж аминдэм, эрдэс бодисыг дангаар болон холимог хэлбэрээр үйлдвэрийн аргаар нэмж үйлдвэрлэсэн хүнсийг;
4.1.2.“баяжуулагч бэлдмэл” гэж хүнсийг үйлдвэрийн аргаар баяжуулахад хэрэглэх аминдэм, эрдэс бодис, эсхүл тэдгээрийн холимгийг;
4.1.3.“албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт“ гэж Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны дүнд үндэслэн баяжуулах хүнсний нэр төрөл болон баяжуулагч бэлдмэлийн найрлага, хэмжээг баталсан баримт бичгийг;
4.1.4.“хүнс баяжуулах” гэж хүнсэнд баяжуулагч бэлдмэлийг тогтоосон хэмжээ, стандартад заасан нөхцөл, технологийн дагуу үйлдвэрийн аргаар нэмэхийг.


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНС БАЯЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
5 дугаар зүйл.Хүнс баяжуулах үйл ажиллагаа
5.1.Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны дүнг үндэслэн эрүүл мэндийн болон хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран албан журмаар баяжуулах хүнсний талаарх саналыг Засгийн газарт хүргүүлнэ.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан саналыг үндэслэн албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг Засгийн газар батална.
5.3.Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь албан журмаар баяжуулсан хүнсний төрөл тус бүрээр бүтээгдэхүүний үндэсний стандартыг батална.
5.4.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч энэ хуулийн 5.3-т заасан үндэсний стандартыг баримтлан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэн ажиллана.
5.5.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч тухайн бүтээгдэхүүнийг болон баяжуулагч бэлдмэлийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулна.
6 дугаар зүйл.Хүнс баяжуулалтын талаарх төрийн байгууллагын бүрэн эрх, чиг үүрэг
6.1.Улсын Их Хурал хүнс баяжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.1.1.хүнсийг албан журмаар баяжуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон баяжуулагч бэлдмэлийн импортыг дэмжих гааль, татвар, зээлийн бодлогыг тодорхойлох;
6.1.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг батлах;
6.1.3.хуульд заасан бусад.
6.2.Засгийн газар хүнс баяжуулалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
6.2.1.баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих;
6.2.2.баяжуулсан хүнсний үйлдвэрлэл, хэрэглээг дэмжих үндэсний хөтөлбөр батлах;
6.2.3.энэ хуулийн 6.2.2-т заасан үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, өргөн мэдүүлэх;
6.2.4.хуульд заасан бусад.
6.3.Хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.3.1.баяжуулсан хүнс үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх журмыг батлах;
6.3.2.баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнсийг Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, мэдээллийн сан үүсгэх;
6.3.3.баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, хэрэглэх журмыг батлах.
6.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнс баяжуулалтын талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
6.4.1.албан журмаар баяжуулах хүнсний жагсаалтыг хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулах;
6.4.2.Хүнсний тухай хуулийн 9.1.1-д заасан судалгааны хүрээнд хүнс баяжуулалтын үр нөлөөг тооцох судалгааг таван жил тутамд үндэсний хэмжээнд зохион байгуулах;
6.4.3.энэ хуулийн 6.4.2-т заасан судалгааны дүнг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд танилцуулах;
6.4.4.хүн амыг амин дэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, баяжуулсан хүнсний ач холбогдлын талаар иргэнийг мэдээллээр хангах, сургалт, сурталчилгаа зохион байгуулах.
7 дугаар зүйл.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүрэг
7.1.Баяжуулсан хүнсний үйлдвэрлэл эрхлэгч нь доор дурдсан эрхтэй:
7.1.1.төрөөс олгох дэмжлэг, урамшуулалд хамрагдах;
7.1.2.хуульд заасан бусад.
7.2.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаас гадна доор дурдсан үүрэгтэй:
7.2.1.энэ хуулийн 5.3-т заасан үндэсний стандарт, технологийн дагуу үйлдвэрлэл явуулах;
7.2.2.бүтээгдэхүүнээ итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулсны үндсэн дээр нийтийн хэрэгцээнд нийлүүлэх;
7.2.3.баяжуулсан хүнсний шошгод тэмдэг, тэмдэглэгээ тавих;
7.2.4.баяжуулсан хүнсний нэр, төрөл, үйлдвэрлэл, борлуулалтын мэдээллийг энэ хуулийн 6.3.2-т заасан мэдээллийн санд бүртгүүлэх;
7.2.5.хэрэглэгчийн эрхийг хүндэтгэх, үнэн зөв, бодит мэдээллээр хангах;
7.2.6.хүнс баяжуулах зориулалтын тоног төхөөрөмжтэй байх;
7.2.7.хуульд заасан бусад.
8 дугаар зүйл.Баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх, үүрэг
8.1.Баяжуулагч бэлдмэл импортлогч доор дурдсан эрхтэй:
8.1.1.төрөөс олгох дэмжлэг, урамшуулалд хамрагдах;
8.1.2.хуульд заасан бусад.
8.2.Баяжуулагч бэлдмэл импортлогч доор дурдсан үүрэгтэй:
8.2.1.энэ хуулийн 5.2-т заасан жагсаалтаар баталсан хүнс баяжуулахад хэрэгцээт найрлага бүхий баяжуулагч бэлдмэлийг импортлох;
8.2.2.экспортлогч улсын эрх бүхий байгууллагаас олгосон гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын баталгаажуулалтын гэрчилгээтэй баяжуулагч бэлдмэл импортлох;
8.2.3.баяжуулагч бэлдмэлийн чанарыг алдагдуулахгүй байх тээвэрлэлт, хадгалалтын горимыг мөрдөх;
8.2.4.хуульд заасан бусад.
9 дүгээр зүйл.Баяжуулсан хүнс импортлох
9.1.Албан журмаар баяжуулах хүнстэй ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүн нь Монгол Улсын үндэсний стандартын шаардлагыг хангасан байна.
9.2.Импортын баяжуулсан хүнс нь баяжуулсан болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээтэй байна.
9.3.Баяжуулсан хүнсийг импортлоход Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийг баримтална.


ГУРАВДУГААР БҮЛЭГ
БАЯЖУУЛСАН ХҮНСЭНД ТАВИХ ХЯНАЛТ
10 дугаар зүйл.Баяжуулсан хүнсэнд тавих үйлдвэрлэгчийн хяналт
10.1.Баяжуулсан хүнс үйлдвэрлэгч нь эгзэгтэй цэгийн хяналтыг хэрэгжүүлж, бүтээгдэхүүнээ дотоодын хяналтаар баталгаажуулна.
11 дүгээр зүйл.Баяжуулсан хүнсэнд тавих төрийн хяналт
11.1.Албан журмаар хүнс баяжуулах үйл ажиллагаанд тавих хяналтын журмыг мэргэжлийн хяналтын байгууллага /цаашид “Хяналтын байгууллага” гэх/ батална.
11.2.Баяжуулсан хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд хяналтын байгууллагын хүнсний чанар, стандартын улсын байцаагч хяналт тавьж ажиллана.
11.3.Хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх хүнсний чанар, стандартын улсын байцаагч нь хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлийг үндэслэн баяжуулагч бэлдмэлийг Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулахыг зөвшөөрч, экспортын гэрчилгээ, импортын мэдэгдлийг олгоно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
12 дугаар зүйл.Баяжуулсан хүнсний тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
12.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
12.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
13 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
13.1.Энэ хуулийг 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

 

..бусад

Мэргэжлийн хяналтын газар

  • Үндсэн вэб
  • Танилцуулга
  • Мэдээ мэдээлэл
  • Зөвлөмж
  • Сэрэмжлүүлэг
  • Хууль, эрх зүй

    - Хуулиуд

    - Засгийн газрын тогтоол

    - МХГ-ын даргын тушаал

  • Ил тод байдал

    - Үйл ажиллагаа

    - Хүний нөөц

    - Төсөв, санхүү

  • Холбоо барих
  • Цахим хөтөч

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ

Үйлчилгээ

Тавилга, мод модон бүтээгдэхүүн

Оёдол, сүлжмэл эдлэл, эсгий бүтээгдэхүүн

Бэлэг дурсгал, гоёл чимэглэл

Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Гоо сайхан, эм бэлдмэл

Арьсан бүтээгдэхүүн, үслэг эдлэл

Зам, барилгын материал

Төмөр хийц, тоног төхөөрөмж

Хэвлэмэл бүтээгдэхүүн, сав баглаа боодол

Видео мэдээ

2022-07-28

ДУУ ХУУР, ӨВ СОЁЛЫН ӨЛГИЙ НУТАГ ДУНДГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАН ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2022-07-27

АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

2022-07-03

ЗҮЛЭГ ТАРЬСАН ТАЛБАЙД ГИШГЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

Бүгдийг

Лавлах цонх

Засаг Даргын захирамж

ЗДТГ-ын даргын тушаал

Тендерийн урилга

Төсөл хөтөлбөр

Нээлттэй ажлын байр

Статистикийн өврийн дэвтэр

Утасны жагсаалт

Зарлал мэдээлэл

26

7 сар

НУТГИЙН ЗОН ОЛОН ТА БҮХНИЙГ "ЯРУУ САЙХАН УРАН ҮГСИЙН ЧУУЛГАН"-Д ТУХЛАН СААТАХЫГ УРЬЖ БАЙНА

26

7 сар

АЛДАР ГАВЬЯАТ УРАН ЗОХИОЛЧ С.БУЯННЭМЭХИЙН МЭНДЭЛСНИЙ 120 ЖИЛ, ДУНДГОВЬ АЙМАГ БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “БИДНИЙ МЭДЭХ ИХ ЗОХИОЛЧ” НОМЫН БАЯРТ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА

19

7 сар

ЗАРЛАЛ

08

7 сар

"ДУНДГОВЬ- 80" ФОТО ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОН БАЙГУУЛНА

08

7 сар

Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баяр наадмаар худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх иргэн, аж ахуй нэгжүүд улсын байцаагчийн зөвлөмжийг хэрэгжүүлэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 7 сарын 18-аас 7 сарын 26-ны өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газарт ирүүлэхийг зөвлөж байна.
Бүгдийг

Нээлттэй хэлэлцүүлэг

08

6 сар

"АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СЭТГЭЛ ЗҮЙН ЭРҮҮЛ МЭНД” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

27

4 сар

БҮРДИЙН УЯНГА ЗУСЛАНД АМРАГЧДЫН ЭРХИЙН БИЧГИЙН ҮНЭ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

01

2 сар

ОРОН НУТГИЙН ЧИГ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ОРОН НУТГИЙН САНГИЙН ЖУРАМД ИРГЭДЭЭС САНАЛ АВЧ БАЙНА

09

6 сар

САЙНЦАГААН СУМЫН ГАЗРЫН СУУРЬ ҮНИЙН САНАЛ АВЧ БАЙНА.

10

5 сар

"Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр"-ийн төсөлтэй танилцан саналаа өгнө үү?
Бүгдийг
Дундговь Аймаг ЗДТГ

И-мэйл: info@dundgovi.gov.mn

Мэдээллийн лавлах утас: 7059-3833

Санал хүсэлт авах утас: 7059-106

Төрийн байгууллагууд

  • Статистикийн хэлтэс
  • Мал эмнэлгийн газар
  • Аймгийн шүүх
  • Аймгийн Аудитын газар
  • Боловсрол, шинжлэх ухааны газар
  • Цагдаагийн газар
  • Онцгой байдлын газар
  • Аймгийн прокурорын газар
  • Мэргэжлийн хяналтын газар
  • Байгаль орчин, аялал жуулчлалын газар
  • Эрүүл мэндийн газар
  • Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • Их газрын чулуу БЦГ-ын хамгаалалтын захиргаа
  • Татварын хэлтэс
  • Стандарт хэмжил зүйн хэлтэс
  • Нийгмийн даатгалын хэлтэс
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
  • Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
  • Улсын бүртгэлийн хэлтэс
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Биеийн тамир спортын газар
  • Орон нутгийн өмчийн газар
  • Ус цаг уур орчны шинжилгээний төв
  • Аймгийн авто тээврийн төв
  • Шүүхийн шинжилгээний алба
  • Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв
  • Санхүүгийн хяналт аудитын алба
  • Уламжлалт анагаах ухааны төв
  • Соёл, урлагийн газар

Сумд

  • Үйлчилгээ
  • Адаацаг
  • Баянжаргалан
  • Гурвансайхан
  • Говь-Угтаал
  • Дэлгэрхангай
  • Дэлгэрцогт
  • Дэрэн
  • Луус
  • Өлзийт
  • Өндөршил
  • Сайхан-Овоо
  • Сайнцагаан
  • Хулд
  • Цагаандэлгэр
  • Эрдэнэдалай

Хандалт

Өнөөдөр: 0
Өчигдөр: 0
Сүүлийн 7 хоног: 0
Өнгөрсөн сард: 0
Нийт: 955119
© 2012 - 2019 Дундговь Аймаг ЗДТГ