Элсэлтийн ерөнхий шалгалт 2019 оны 06 дугаар сарын 17-20-ний өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа. Шалгалтанд бүртгүүлсэн 156 шалгуулагчаас 29 нь шалгалтандаа ороогүй бөгөөд 10 хичээлээр давхардсан тоогоор 478 хүүхэд шалгалтаа өглөө. ЭЕШ-ийн дундаж оноо 506 байгаа нь өмнөх оныхоос 19.2 оноогоор өссөн байна. Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт дараах онцлогтой явагдлаа.
Үүнд:
- БСШУС-ын сайдын 2019 оны А/42 тоот тушаалаар их дээд сургуульд элсэгчдээс заавал авах монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтсон ба онооны болзол хангаагүй шалгуулагчаас дахин шалгалт авсан.
- “Цөм” хөтөлбөр хэрэгжиж эхэлсний анхны 12-р анги төгсөгчид шалгалтанд хамрагдаж байгаа бөгөөд ЭЕШ-ын сэдэв сонголт нь цөм хөтөлбөрийн заавал судлах агуулгад суурилсан.
- Шалгалтын хугацаа дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд шалгуулагчийн шалгалтын хуудсыг шалгагч машинаар уншуулж , шууд засалтын анхны оноог мэдээлсэн.
- Шалгуулагч 10 үндсэн шалгалтаас 2-оос багагүй хичээлийг сонгон шалгуулсан.
Энэ хичээлийн жилд “Цэгц билиг” сургуулийн сурагч Ч.Мөнхзул Математикийн хичээлд 800 оноо /Багш Бямбасүрэн/, Ц.Цэдэнжалбуу Нийгэм судлалын хичээлд 800 оноо /Багш Т.Мөнхбат/ тус тус авч бусдыгаа манлайллаа.