Хүнсний худалдааны 13 газрын бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, 4 нэр төрлийн 33 ширхэг 62400 төгрөгийн хадгалалтын хугацаа дууссан чихэр, жигнэмэг, зайдсыг газар дээр нь устгууллаа
✅Тусгаарлах байр болон постод ажиллаж байгаа хүмүүсийн хоол хийж буй 3 дугаар цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, түүхий эдийн гарал үүсэл, баталгаажилт, хадгалалт, хоолны тээвэрлэлтэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар илэрсэн дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 4 заалттай зөвлөмж өглөө
✅Хүнсний худалдаа, үйлдвэр үйлчилгээ, бараа, эрүүл мэнд, харилцаа холбоо, банк санхүү, халуун ус үсчин гоо сайхан, хоол үйлдвэрлэл, авто засвар, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 161 аж ахуйн нэгж, иргэнд албан мэдэгдэл хүргэн зөвлөгөө өгч давхардсан тоогоор 71 дутагдал илрүүлж, 60 дутагдлыг газар дээр нь арилгууллаа