Монгол улсын Шадар Сайдын баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах түр журам”-ын 11.1-11.5 дахь заалтын хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид Улаанбаатар хотоос ирж буй зорчигч тээврийн автобуснуудад хяналт тавин ажиллаж байна.
Улаанбаатар хотоос Дундговь аймагт ирэх 2000 гаруй иргэний судалгаа байна.
2020.12.01 3-н автобусаар нийт 105 иргэн ирсэн. /Үүнээс Адаацаг-6, Говь-Угтаал-2 Дэлгэрцогт-2, Өлзийт- 8, Хулд-5, Сайхан-овоо-3, Эрдэнэдалай-15, Луус-2 , Дэлгэрхангай-7, аймгийн төвд-55/
2020.12.02: 3-н автобусаар нийт 157 иргэн ирсэн. /Үүнээс Адаацаг-10, Говь-Угтаал-5, Дэлгэрцогт-21, Өлзийт- 5, Хулд-7,, Сайхан-овоо-10, Эрдэнэдалай-17, Луус-3, Дэлгэрхангай-7, Дэрэн-1, Гурвансайхан-2, аймгийн төвд-69/
Журмын дагуу Улаанбаатар болон бусад аймгаас ирсэн иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг сахиж, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг мөрдөж, гэрийн ажиглалтад 14 хоног байх хугацаандаа #гадуур явахгүй, айлаар #зочлохгүй, зочин #урихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
Ажиглалтад байгаа иргэдийн гэр бүлийн гишүүд эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх
Хэрэв иргэн та Гамшгаас хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ!!!
#Хамтдаа_сэргийлье #COVID19 #Хариуцлагатай_байцгаая