Бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлж хатуу хөл хорио тогтоосон энэ цаг үед Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт тавин ажиллаж байна
Мэргэжлийн хяналтын газар 24 цагаар Шуурхай штаб ажиллаж байна.
Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт удирдах дээд байгууллагаас ирж буй тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх, хяналт шалгалтаар ажиллаж буй албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, тэднээс ирүүлсэн мэдээллийг нэгтгэх, тусгай утсанд иргэдээс ирүүлж буй санал гомдолд хариулт, зөвлөгөө зөвлөмж өгөх зорилго бүхий 24 цагийн шуурхай штаб ажиллаж байна.
Хөдөлгөөнт эргүүлийн хяналт:
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд:
• Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, худалдаа, үйлчилгээ буудал, хоол үйлдвэрлэл, аймаг доторх нийтийн тээвэр, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт тавин ажиллаж байна.
• Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, минимаркет, супермаркет зэрэг нийт 79 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж өгч ариутгал халдаргүйтгэлийн дэглэм, нөөцийн бэлэн байдал, цагийн хязгаарлалт, согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглосон шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллаж байна.
Аймгийн авто тээврийн шалган нэвтрүүлэх 2 постод албан хаагчид асуумж авч ажиллаж байна
Тусгаарлах байрнуудын халдваргүйжүүлэлт болон халдвар хамгааллын дэглэмд хяналт шалгалт хийж байна.
Иргэн бүр халдвараас урьдчилан сэргийлэх, хувийн ариун цэврийг сайтар сахих нь туйлын чухал бөгөөд амны хаалтаа тогтмол зүүх, гараа сайтар угаах, мэргэжлийн байгууллагын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэх, онцын шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг уриалж байна.