Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газраас томилогдсон ажлын хэсэг Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хими, нян судлалын сорилтын лабораторид МNS ISO/IEC 17025:2018 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын дагуу лабораторийн бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийлээ. Тус газрын Сорилтын Лаборатори нь үнэлгээний дүнгээр “Үл тохиролгүй” дүгнэгдлээ.