Сумын "Үндэсний бөхийн холбоо" ЗДТГ хамтран "ХУЙРНАН ШУУГИГЧ" бөхийн барилдааныг цэцэрлэгийн насны хүүхдийн дунд зохион байгуулж 59 хүүхэд уран мэхийг уралдуулан амжилттай оролцлоо. 3 насны ангилалд Дунд А бүлгийн Э.Дэлгэрбат түрүүлж, Дунд Б бүлгийн Д.Лхагва үзүүрлэж, Дунд бүлгийн М.Пүрэвдорж, Ө.Наранхүү нар шөвгөрлөө. 4-5 насны ангилалд Бэлтгэл Б бүлгийн Л.Гомбодорж түрүүлж, Бэлтгэл А бүлгийн Б.Баатарцогт үзүүрлэж, Бэлтгэл бүлгийн Б.Санчир, Л.Сумьяасүрэн нар шөвгийн дөрөвт шалгарлаа. "Уран барилдаанч" бөхөөр М.Дэлгэрбуян, "Уран дэвээтэй " бөхөөр Ахлах Б бүлгийн Н.Ирээдүй нар шалгарлаа. Барилдааныг зохион байгуулсан "Үндэсний бөхийн холбоо" ЗДТГазар, хүүхдээ бэлтгэн оролцуулсан эцэг эхчүүд, багш нартаа талархал илэрхийлье. Монгол бөхийн босоо цагаан хийморь үргэлж ивээж яваг ээ.
Дундговь аймгийн иргэдийн "СПОРТЫН НААДАМД" сагсан бөмбөг, волейбол, олс таталт гэсэн 3 төрлөөр оролцож сагсан бөмбөгийн эмэгтэй баг тамирчид 2-р байранд орж "Мөнгөн медаль" хүртлээ.
2021 онд Аймгийн ОНХС-аас Эрдэнэдалай сумын БТС төвд 10 сая төгрөгниий их засварын ажил хийгдэж дууслаа. Засварын ажлаар барилгын дээвэр, гадна хаалга, гэрэлтүүлэг, сантехникийн урсгал засвар, шал хана будах, сагсан бөмбөгийн самбар шийдийг хананд нь суурилуулах зэрэг ажил хийгдлээ.
Эрдэнэдалай сумын биеийн тамир спортын төв нь анх 2007 онд байгуулагдаж 2008.02.01-ний өдрөөс эхлэн ашиглалтанд орж ажил үйлчилгээгээ явуулж эхэлсэн. Үндсэн ажилчид 3, гэрээт ажилчид 3 нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Манай байгууллага тоглолтын том заал, ширээний теннисний өрөө зэрэг байранд зохих зааврын дагуу нийтийн биеийн тамирын чиглэлээр үйлчилгээ явуулж жилд 2 сая төгрөгний орлого төлөвлөгөөтэйгөөр байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулж байна. Биеийн тамир спортын төв нь нийтийн биеийн тамирын чиглэлээр дасгал сургуулилт уралдаан тэмцээн тогтмол явуулдгаас гадна, хөдөлгөөн эрүүл мэндийн талаар төрөл бүрийн аяныг өрнүүлэн сумын төвийн нийт албан газар аж ахуй нэгжүүдийг хамруулан ажлын бус цагаар төлөвлөгөө гарган 2 цаг үнэ төлбөргүй биеийн тамирын дасгал сургуулилт хийлгэн 7 албан газар,18 аж ахуй нэгжийн 278 хүнд нийтийн биеийн тамираар 7 хоног бүр үйлчилгээ үзүүлж хэвшээд байна. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, бүсийн томоохон уралдаан тэмцээнүүдийг үнэ төлбөргүй явуулж байна. Биеийн тамир спортын 7 төрлөөр 7 хоног бүр секц дугуйлан үнэ төлбөргүй хичээллүүлж байна. Цаашид спортын төв байр танхим болон бусад үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж Дундговь аймгийн баруун бүсийн сумдуудын дунд явагдах спортын төрлийн уралдаан тэмцээнүүдийг төвлөрүүүлэн явуулж байх бүсийн төв болгох зорилготой ажиллаж байна.