АЛСЫН ХАРАА:
Чанартай үйлчилгээ, чадвартай боловсон хүчин, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан, тохилог орчин бүхий СОЁЛ, МЭДЭЭЛЛИЙН ТӨВ болно.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Хөдөөгийн хүн амд үзүүлэх соёлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлаг, соёлын өвийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, соёлын өвийн үнэт зүйлсийг бүртгэх, хадгалах, хамгаалах, сурталчлан дэлгэрүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оршино.
СТРАТЕГИЙН ЗОРИЛТ:
- Төрөөс соёлын талаар баримтлах бодлого, соёлын тухай хуулиуд, тогтоол тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, хууль, тогтоомж, бодлого, хөтөлбөр төслийг хэрэгжүүлэх;
- Соёл урлаг, соён гэргээрүүлэх үйл ажиллагааг хөдөөгийн иргэдэд төрөл бүрийн хэлбэрээр чанар хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх, соёлын өвийг өвлүүлэх, эүэмшүүлэх, хадгалан хамгаалах, цахим бүртгэлд бүртгүүлэх; ҮЙЛ АЖИЛЛГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ:
- Соёл урлагийн олон талт арга хэмжээг иргэдэд хүргэх, соёлын өв, соёл урлагийн үйлчилгээний тогтолцоо, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бэхжүүлэх;
- Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах, баяжуулах, бүртгэл мэдээллийн цахим санд оруулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах;
- Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбарын хөгжлийн бодлого боловсруулахад шаардлагатай мэдээ, мэдээллийг цаг тухай бүр үнэн зөв түргэн шуурхай хүргэх;
- Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, төсөв санхүү, бусад үйл ажиллагааг иргэдэд ил тод нээлттэй байлгах, соёлын үйлчилгээг шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх;
Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Соёлын төв нь анх 1946 онд улаан булан нэртэй Лувсанзандан эрхлэгчтэйгээр байгуулагдсанаас хойш өнөөдөр хүртэл 72 жил тасралтгүй урлаг соёлын үйл ажиллагааг явуулсаар ирсэн байна. 1974 онд одоогийн ашиглаж байгаа барилга ашиглалтад орж эрхлэгчээр нь Цэдэндамбаа гэдэг хүн ажиллаж байсан ба байгуулагдсан цагаас хойш Лувсанданзан, Раднаа, Намхайжанцан, Дамдинсүрэн, Сүхбаяр, О.Мядагмаа нар уг байгууллагын эрхлэгчээр ажиллаж байжээ.дэлгэрэнгүй . .
СОЁЛЫН ТӨВИЙН ДАРГА Ө. ЭРДЭНЭЧИМЭГ
Боловсрол: Дээд
Мэргэжил: Хөгжмийн багш арга зүйч
Албан тушаал: ДАРГАдэлгэрэнгүй . .
Боловсрол: Бүрэн дунд
Мэргэжил: Архив бичиг хэргийн ажилтан
Албан тушаал: Номын санчдэлгэрэнгүй . .
ТЕХНИКЧ Ш. МӨНХ-ЭРДЭНЭ
БОЛОВСРОЛ: Бакалавр
МЭРГЭЖИЛ: Дуу гэрлийн техникч-инженердэлгэрэнгүй . .