Дашзэвгэ овогтой Жаргалсайхан
Боловсрол: Бүрэн дунд
Албан тушаал: Үйлчлэгч-Нярав
Гавъяа шагнал: 2015,2016,2017 оны байгууллагын тэргүүний ажилтан
Сумын "Засаг Даргын Жуух Бичиг"
uАжлын чиг үүрэг: Байгууллагын гадна, дотор цэвэрлэгээг өдөр бүр түргэн шуурхай чанартай хийх, эд аж ахуйн хөрөнгийн бүрэн байдлыг хангаж, засаж сэлбэх, Кассын ажлыг хийж билетийн тооцоог тухай бүрд нь нягтлантай хийж гүйцэтгэх, Байгууллагын цэвэрлэгээнд шаардлагатай усыг зөөж нөөцлөх, Урлагийн хувцсыг засаж сэлбэх, шинээр оёх, Цэвэрлэгээнд ариутгалын бодисыг хэрэглэж хэвших, Ажлын байрандаа өдөр тутам ажил үүргээ гүйцэтгэхдээ чанар сайтай ажил хэрэгч, хариуцсан ажилдаа санаачлагатай ажиллах, Хөдөлмөр хамгаалал, осол аюулгүй байдлыг хангаж ажиллах.
Алтангэрэл овогтой Цэрэннадмид
Боловсрол: Дээд
Мэргэжил: Иргэншил судлал
Албан тушаал: Бүжгийн багш-техникч
Ажлын чиг үүрэг: Төрөөс баримтлах соёлын бодлого түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэд хүүхэд залуучуудад хөгжмийн боловсрол олгох, гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах, Соёлын урлагийн аливаа төрлийг хөгжүүлэх зорилгоор ЗГ-ын тогтоол, үндэсний хөтөлбөр, хууль тогтоомж гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн сумын онцлогтой уялдуулан зохион байгуулах, Соёлын төвөөс зохион байгуулагдах бүхий л ажил, арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, Аймаг бүсийн соёлын олон талт уралдаан тэмцээнд ардын авьяастнуудыг бэлтгэн оролцуулах.
Даваа овогтой Батбаяр
Боловсрол: Бүрэн дунд
Албан тушаал: Хөгжмийн багш
Гавъяа шагнал: Соёлын алдар медалтай
uАжлын чиг үүрэг: Төрөөс баримтлах соёлын бодлого түүнтэй холбогдон гарсан хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэд хүүхэд залуучуудад дуу хөгжмийн боловсрол олгох гоо зүйн хүмүүжил, төлөвшүүлэх ажлыг зохион байгуулах, Соёл урлагийн аливаа төрлийг хөгжүүлэх зорилгоор ЗГ-ын тогтоол, үндэсний хөтөлбөр, хууль тогтоомж, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг тухайн сумын онцлогтой уялдуулан зохион байгуулах, Соёлын төвөөс зохион байгуулагдах бүхий л ажил, арга хэмжээг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулах, Аймаг бүсийн соёлын олон талт уралдаан тэмцээнд ардын авьяастнуудыг бэлтгэн оролцуулах.
Батсуурь овогтой Оюунтулга
Боловсрол: Дээд
Мэргэжил: Номын сан судлал, мэдээллийн ажилтан
Албан тушаал: Номын санч
Гавъяа шагнал: Шуудангийн тэргүүний ажилтан
uАжлын чиг үүрэг: Ном хэвлэлийг сурталчлах ажлыг зохион байгуулах, иргэдийг мэдээлэл, ном хэвлэлийн үйлчилгээгээр шуурхай үйлчлэх, Номын сангийн фонд бүрдүүлэлтийг хийж, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, номын сангийн уншлагын танхимын үйлчилгээг зохион байгуулах, номын сангийн үйлчилгээний ойрын ба хэтийн төлөвлөлтийг хийж хүн бүрийг номтой нөхөрлүүлэх, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах, номын сангийн ажлын төлөвлөгөө мэдээ тайлан, судалгаа гаргаж хяналт тавьж ажиллах, хөдөөгийн иргэдэд номоор үйлчлэх ажлын арга хэлбэрийг боловсронгуй болгон ажиллах, соёлын тухай хууль болон номын сангийн талаар хууль тогтоомжийг сайтар судлан хэрэгжүүлэх, сонин хэвлэлийн захиалгыг хариуцан цаг хугацаанд нь авч номын сангаа ном хэвлэлийн байнгын шинэ мэдээллээр хангаж ажиллах, няравын ажлыг хавсран гүйцэтгэж санхүүгийн тайлан, билетний тооцоог сар бүр үнэн зөв хийж гүйцэтгэх.
Эрдэнэбат овогтой Болорчулуун
Боловсрол: Дээд
Мэргэжил: Cоёлын Урлагийн менежер
Албан тушаал:Соёлын төвийн эрхлэгч
Гавъяа шагнал: Сумын Засаг Даргын Жуух
uАжлын чиг үүрэг: Сумын соёлын төвийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, өдөр тутмын удирдлагаар хангах, Соёлын ажилтнуудын эрхэлсэн ажилд хяналт тавьж, ажлын төлөвлөгөө графикийг нь баталж, тэднийг ажилд авах, хамт олны асуудлыг шийдвэрлэх, Соёлын төвийн төсөв хөрөнгийг төлөвлөх, батлуулах, зарцуулах, материаллаг баазыг бэхжүүлэх нөөц бололцоог ашиглах талаар шаардлагатай арга хэмжээг авах, Соёлын төвөөс хүн амын дунд зохиох ажлын бүртгэл хөтөлж, мэдээ тайланг гаргах, МУ-ын Соёлын тухай хуулийн иргэний журамт үүргийг биелүүлэх ажлыг тухайн сум оронд зохион байгуулах, Соёлын төвд шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж хувцас хэрэглэлийн ашиглалт хамгаалалтыг сайжруулах, Сургууль болон холбогдох байгууллагуудтай хамтран хүүхэд, залуучуудад гоо зүйн хүмүүжил, уран сайхны боловсрол олгох талаар санал боловсруулах хэрэгжүүлэх
Танилцуулга
Гурвансайхан сумын Соёлын төв нь 1956 онд Лувсанцэрэн эрхлэгчтэй анх “Улаан булан” нэртэйгээр байгуулагдсан.1966 оноос Номын санчийн орон тоо нэмэгдэн С.Цагаанмаам номын санчаар орж ажиллаж 1968 онд улсын хөрөнгө оруулалтаар одоогийн Соёлын төвийн байр баригдаж ашиглалтанд орж Улаан булан нь сумын Клуб болон өргөжиж Клубын эрхлэгчээр кино механикчаар Манжур, Номын санчаар С.Цагаанмаам, үйлчлэгчээр Насандэлгэр нар ажиллаж Соёл урлагийн материаллаг баазыг бэхжүүлж төв хөдөөгийн малчид, иргэдэд үйлчилгээ хүргэж байсан.
дэлгэрэнгүй . .
- Алсын хараа: Монгол Улсын төрөөс баримлах соёлын бодлогыг үндсэн чиглэлээ болгон сумын нийт хүн амд соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, тохилог орчин хүргэх, үйл ажиллагааны хувьд биеэ даасан " ЗАГВАР СОЁЛЫН ТӨВ" болох
- Эрхэм зорилго: Сумын нийт хүн амд соёлын үйлчилгээг өндөр түвшинд хүргэн тэдний соёлын хэрэгцээнд нь нийцсэн төрөл бүрийн үйлчилгээг санаачлан зохион байгуулах
- Үнэт зүйл : Байгууллагын боловсон хүчин, Ардын авьяастнууд
- Бидний уриа: Иргэд төвтэй соёл