Улсын онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулагдаж байгаатай холбогдуулан иргэдээс цахимаар санал авах үйл ажиллагаа 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл явагдах тул Иргэн Та ЦАХИМААР саналаа ирүүлээрэй.
Дараах цахим сувгуудаар иргэдийн саналыг хүлээн авч байна.
- Цахим шуудан: 7059106@dundgovi.gov.mn
- Цахим хуудсаар ЭНД ДАРЖ саналаа өгнө үү.
- Иргэн Та сэтгэгдэл /comment/ хэсэгт саналаа бичиж илгээж болно.
Аймгийн төвд шинээр баригдах дулааны станц барьж ашиглах төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн танилцуулга, нийтийн нээлттэй хэлэлцүүлгийг 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, дэлгэрэнгүй . .
Хөтөлбөрийн зорилго: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх, эмэгтэй, эрэгтэйчүүдийн эрх тэгш оролцоог хангах, жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бүх түвшний бодлого, үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд оршино.
Жендерийн дэд хөтөлбөр үзэх