Аймгийн 15 сумын Засаг дарга түүний Тамгын газар, Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 21 агентлагийн 2017 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажлын хэсгийг 2017.12.28-ны өдрийн А/535 тоот захирамжаар байгуулж, Ажлын хэсгээс сум, агентлагуудад Хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлын удирдамж, үр дүнг үнэлэх аргачлалыг боловсруулан батлуулж, АЗДТГ-ын ХШҮДАХ-ын дарга Г.Самданцоодол, НБХ-ийн дарга А.Нарантуяа, ХШҮДАХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Одончимэг нараар ахлуулсан 5- 6 хүний бүрэлдэхүүнтэй 3 ажлын хэсэг 2018.01.15 - 21-ний өдрүүдэд 12 суманд, Мөн 2018.01.26- 30-ны өдрүүдэд 21 агентлагийн үйл ажиллагаанд батлагдсан удирдамж, аргачлалын дагуу Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлыг амжилттай зохион байгууллаа. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Цагаандэлгэр, Баянжаргалан, Өндөршил сумдын үйл ажиллагааны үр дүнг үнэлэхдээ материалыг цахимаар болон цаасаар татан авч ХШҮ -г хийлээ.2017 оны Хяналт шинжилгээ, үнэлгээ нь 2017 онд батлагдсан Засгийн газрын 89 дүгээр тогтоол, мөн Аймгийн Засаг даргын 2017 оны А/452 тоот захирамжаар батлагдсан журмын дагуу хийгдсэнээрээ онцлог байлаа. Сум, агентлагийн дүн мэдээг ХШҮДАХ-ээс нэгтгэж, Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулан хэлэлцүүлж, Аймгийн Засаг даргын захирамжаар баталгаажууллаа. Журамд зааснаар Сумдаас "Санаачлагатай сайн" үнэлэгдэж тэргүүлсэн Сайнцагаан сумын Засаг дарга түүний Тамгын газар, Агентлагуудаас Нэгдүгээр байрт Ш.Төрбат даргатай Мэргэжлийн хяналтын газар, Хоёрдугаар байрт Э.Чагнаадорж даргатай Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Гуравдугаар байрт Н.Гантулга даргатай Баягаль орчин, аялал жуулчлалын газрууд тус тус шалгарлаа. /Сум, агентлагийн нэгдсэн дүнг хавсаргав./