Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх, үндсэн чиглэл төлөвлөгөөний хэрэгжилтэд Хяналт- шинжилгээ, үнэлгээ хийгдээд байна. Хэрэгжилтийн товчоог танилцуулж байна. Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнг Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж, 2017 оны 12 сарын 04-ний өдрийн ИТХ-ын төлөөлөгчдийн 06 дугаар хуралдаанаас Аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төлөвлөгөөний хэрэгжилт "Хангалттай" гэж дүгнэсэн байна. 2017 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар хэрэгжилт 89,76 хувьтай байна.